41-р хэсэг

480 51 2
                                    

Eunbi's POV
Эцэст нь тэр 2 явчихлаа. Би сандал татан тухлаж суугаад нуруугаа сандлын түшлэгт амраан нүдээ аньлаа.
Энэ мөчид гэнэт нааш алхах хөлийн чимээ сонстов. Энэ тэдүү? Дахиад л биш шүү. "ЯА, би чамд дахиад битгий буцаж ир гэж хэлсэн шүү."
Би хариу аваагүй учраас нүдээ нээхэд Еэринийг олж харлаа. "Өө чи юу.." би цэх суугаад " чамайг энд юу авч ирэв?"
Еэрин зүгээр л надруу харсаар байв. "яасан бэ?" би түүнрүү хөмсөгөө зангидан "Хэрвээ чи намайг одоо хүртэл ууртай байна гэж бодож байгаа бол би тийм биш байна. Тиймээс санаа битгий зов."
Еэрин бага зэрэг инээмсэглэн " Ынби-яа, намайг уучлаарай."
Би инээд алдаад "за яахав. Уучлалтыг хүлээж авлаа." Еэрин инээгээд надруу ойртон намайг тэвэрлээ.
"Намайг уучлаарай"
"Мартаж үз." Би зөөлнөөр нурууг нь цохив.
Taehyung's POV
Би ажил дээрээ байх үед өнөөх залуугийн хэлсэн үгс тархинд минь эргэлдэнэ. Тэгхээр Ынби бид 2 өнгөрсөнд хамт байсан гэсэн үгүү? Тэгвэл бид яагаад салчихсан юм бол? Ослоос болсон юм боловуу? Эсвэл намайг Ынхатай гэрэлснээс болсон юмуу? Тэгхээр Ынха Ынбиг охины маань зураглаач байлгахыг хүсэхгүй байсан нь ийм учиртай байжээ. Би хүндээр санаа алдаж байтал хаалга онгойн Хусог орж ирэв.
"Хээе." тэр инээнэ.
"Хээе. Чамайг энд юу аваад ирэв?"
"Нэг өдөр Ынха надаас чамайг надтай цуг байсан уу? гэж асуусан. Яагаад? Чи тэр үед хаана байсан юм?"
"Өө, би Ынбигийн студид байсан юм."
" яах гэж?"
"Учир нь би түүнд Хаыны төрсөн өдрийн зургийг дарж өгөөч гэж хүсэлт тавьсан юм"
"тэр зөвшөөрсөн үү?"
"Тиймээ... Маргааш зураг авалт болно."
"маргааш?"
"тиймээ Ынхагийн хүссэн ганц өдөр."
Энэ шөнө Ынби Жонгүг нар өрөөндөө байх бөгөөд Ынби орондоо орон Жонгүгийн гарыг дэрлэн толгойгоо амрааж байхад Жонгүг аль хэдийн нүдээ аньсан байлаа.
"Би Тэхёны хүсэлтийг зөвшөөрчихсөн... Түүний охины төлөө." "Ынха Тэхёныг надтай сээтгэнэж байна гэж бодсон болхоор студи дээр маань ирээд намайг алгадсан." Ынби бага зэрэг инээвхийлээд " Тэр манай студи дээр бараг л өнжиж байсан учраас миний уур хүрээд түүний хүсэлтийг зөвшөөрсөн. Яг л хуучин Тэхён шиг санагдсан." Ынби бага зэрэг инээж байсан ч түүний нүднээс нулимс урсаж эхлэв. "Маргааш түүний охиных нь зураг авалтын өдөр, би түүнийг маргааш охин бас эхнэртэй нь хамт харах болно."
Ынби толгойгоо гудайлган чимээгүй уйлж байлаа. Жонгүг үг хэлэлгүй зүгээр л сонсож байсан юм. Жонгүг гараа Ынбигийн гараар гүйлгэн хуруунуудаа салаавчлан атгахад Ынби атгалцсан гарлуугаа харан хөнгөн инээв.
Маргааш нь, студид. Ынха, Тэхён,Хаын нар өөрсдийгөө бэлдэж байх хооронд Ынби камераа бэлдэж байлаа. Тэхён Ынбигээс гэр бүлийн зураг авахуулахыг хүсэхэд тэр төвөггүй зөвшөөрсөн юм.
Ынби бэлдэж байх хоорондоо гэр бүлтэйгээ хамт байх Тэхёноос харцаа салгаж өөрийгөө хянаж чадахгүй байлаа. Гэхдээ Тэхён түүнрүү харах үед тэрээр хурдан өөр зүгрүү харж байв.
Тэд зураг авалтаа эхэллээ. Ынби эхлээд Тэхёны хайртай охин хаыны зургийг дарав. Ынха охиныхоо камерны өөдөөс авах позыг харж байгаад Тэхёны зүгт харахад тэрээр охинруугаа бус харин Ынбирүү харж байх ажээ.
Зураг авалтын дараа, тэд завсарлага авав. Тэхён тэдэнд хоол авхаар явсан хойно Ынби ганцаараа хувцасны өрөөнд байж байтал Ынха ирэн түүний хажууд зогсов.
"Яагаад?" Ынха гараа зөрүүлсээр асууна.
"Би өөр үзэгдэл хүсэхгүй байна."
"Би асуусан. Чи хариул."
Ынби толгойгоо Ынхаруу эргүүлэн "Чи юу хүсээв? Чи аль хэдийн Тэхёныг авсан. Харин би биш. Чи тэрэнтэй нэг гэр бүл болсон. Та хоёр аль хэдийн гэрлэсэн. Тэгчихээд надаас юу хүсээв?"
"Чи яагаад тэрний хүсэлтийг хүлээж авсан юм? Чи тэрнийг надтай байгааг харсан биздээ? Чи өөрийгөө л шархлуулж байна. Тэр чамайг санахгүй"
"Би мэднээ. Тиймээс л би зөвшөөрсөн. Үүний дараа би сэтгэлээ өөрчилнө. Учир нь би тэрнийг эцэст нь гэр бүлтэй болж хэзээ ч минийх болохгүй гэдгийг харсан."
"Үүний дараа би чамайг Хаын Тэхён нарын ойр харахыг хүсэхгүй байна. Үгүй бол.."
"Үгүй бол юу гэж? Намайг дахиад алгадахуу?" Ынби нүдээ эргэлдүүлэв.
Ынха Ынбигийн гарнаас чанга атгаад " чи намайг шалгаад байна уу?"
Ынби Ынхагийн гарыг тавиулаад "Чи тэр өдрөөс айгаа юу? Тэхён бүхнийг санах өдөр. Түүний чин сэтгэлээсээ хайрладаг хүн чи биш би байсан гэдгийг санах мөчөөс?" Ынби Ынхаруу харсаар хэллээ.
"Тэхён Хаынд хайртай. Тэр бидний охиноос болж намайг орхиж чадахгүй. Харин чиний хувьд? Омо, би мартаж орхиж. Чиний хүүхэд үхчихсэн билүү?"
Ынби түүнийг үл тоон хийж байснаа үргэлжлүүлэв.
"Чиний хүүхэд үхсэн сайн хэрэг болж-" Ынби гэнэт Ынхаг алгадсан учраас тэрээр үгээ гүйцээсэнгүй. Ынха Ынбигийн хэлсэн үгнээс айж орхив.
"Амаа тат.."
Ынха Ынбиг алгадах гэж байтал Тэхён түүнийг зогсоож орхив.
Ынха Тэхёнруу харан гараа татаж аваад хувцас солих өрөөг орхин гарлаа.
Ынби хийж байсан зүйлээ үргэжлүүлэн хийв.
"Би хоол авч ирсэн."
"Баярлалаа. Гэхдээ би өлсөөгүй."
Тэхён хоолыг Ынбиг үлдээгээд цааш явахад Ынби хоолруу ширтэнэ.
Flashback
Ынби студируугаа буцаад явж байлаа. Тэрээр ойрхон дэлгүүрээс хоол авчихаад буцах замдаа Ынха аль хэдийн уйлчихсан Хаыныг өвтгөж байгааг харжээ. Ынби тэдний хажууд очоод Ынхаг зогсоон "хүүхдээ өвтгөхөө боль."
" Тэр миний охин. Чи надад юу хийхийг минь хэлэх шаардлагагүй." Тэр Хаыны бөгсөн дээр хүчтэй цохин "би чамд юу гэж хэлсэн айн?"
"Би чамайг боль гэсэн шдээ" Ынби Хаыныг тэврэн өөрлүүгээ татлаа. "Чи өөрийнхөө хүүхдийг өвтгөх эрхгүй."
"Түрүүн хэлсэнчлэн тэр миний охин. Одоо буцаад яв." Ынха Хаыныг Ынбигээс авахад Хаын үргэлжлүүлэн уйлж эхлэв.
End of flashback
"Хээе.." энэхүү хоолой Ынбигийн бодлыг таягдан хаялаа.
Ынби нүдээ цавчилсаар толгойгоо эргүүлэн "ХЭЭЕ" хэмээгээд инээхэд Жонгүг түүний хажууд ирэн суув.
"Чи юу бодож байсан юм?"
"Ынха өмнө нь Хаыныг өвтгөж байсан.. Тэр зүгээр л ээж нь байж охиноо түүнийг зогсохыг гуйгаад уйлж байхад нь тэгж чаддаг байнаа. "
"Зураг авалт яасан?"
"Сайн, би зурагнуудыг шалгаад тэдэнлүү явуулах гэж байна."
"Дараагийн 2 долоо хоногт бид Францруу буцах хэрэгтэй."
"Би мэднээ" Ынби түүнийг ширтэх Жонгүгрүү харна.
Жонгүг түүний гарнаас атгаад "би чамд хайртай." гээд Ынбиг тэврэн зөөлнөөр хацрыг нь чимхэв.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now