37-р хэсэг

539 54 3
                                    

Аль хэдийн Совон Сокжин нарын хуримын өдөр болжээ. Хуримын үйл ажиллагаа дуусаж тэд одоо хүлээн авах хэсэгт зогсоно. Олон хүмүүс ирж шинэ гэрлэсэн хосод мэнд хүргэх ажээ. Тэдний гэр бүл, найзууд, танилууд.
Совон Сокжин нар Еэрин Хусог Үмжи нарын ширээрүү явлаа.
"Баяр хүргэе" Хусог инээсээр шинэхэн гэрлэсэн хосод баяр хүргэв.
"Баярлалаа" Совон Сокжин нэр талархснаа илэрхийлэх ажээ.
"Жонгүг Ынби хоёр хаана байгаа юм?" Совон Үмжигээс ийн асуув.
"Тэд замдаа яваа"
"Яагаад тэд ингэж удаж байгаа юм?"
"Өө. Тэд ирж байна" Еэрин хүлээн авах хэсэгт дөнгөж ирээд байгаа Жонгүг Ынби нарлуу заав.
Ынби Совоныг тэврэн "баяр хүргэе"
"Баяр хүргэе" Жонгүг Сокжинтой андын тэврэлт хийв.
"Баярлалаа"
"Биднийг хоцорсонд уучлаарай" Ынби тэднээс уучлалт гуйв.
"Зүгээрдээ. Ирсэн чинь л чухал" Совон инээмсэглэн хэлэв.
"Гэхдээ Ынби. Чамтай уулзахыг хүссэн нэг хүн байгаа. Чиний зургийг бүр биширчихсэн. " Сокжин ингэж хэлээд инээн "би түүнийг дуудаад ирье"
Энэ хойгуур Жонгүг Ынби нар бусад найзуудтайгаа мэндэлж амжив.
Сокжин яриад байсан залуутайгаа иржээ. "Тэхён Ынбитэй танилц" Ынби найзуудруугаа харсан байсан ч танил нэр сонсоод түүний инээмсэглэл замхран алга болов.
Хүн бүр Сокжины дагуулж ирсэн залууг хараад гайхширалд оржээ. Ынби удаанаар Сокжинруу эргэж харахдаа түүний хажууд байх Тэхёныг олж харлаа.
Eunbi's POV
"Тэхён Ынбитэй танилц" Би Сокжины хэн нэгнийг танилцуулахыг сонслоо. Түүний нэр. Түүнийхтэй адилхан нэр. Би энэ нэрийг сонссоныхоо дараа инээмсэглэл минь замхархыг мэдэрлээ. Би удаанаар эргэж хараад түүнтэй нүүр тулахад зүрх минь бутран унахыг мэдэрлээ. Миний хайрласан залуу, Ким Тэхён.
"Ынби энэ бол Ким Тэхён. Тэр чиний зурагнуудад үнэхээр дуртай."
"Сайнуу? Чамтай уулзах аз ингэж тохиодог байжээ." Тэхён гар барихаар гараа сунгахад Ынби түүний гарлуу харан дараа нь түүнрүү харав. "Намайг Ким Тэхён гэдэг."
Би бага зэрэг инээн Тэхёны гарнаас барин "Уулзсандаа таатай байна. Намайг Хван Ынби гэдэг" гээд түүнтэй гар барилцан дараа нь гарыг нь тавьсан юм.
"Би Сокжины хуримын зургийг харсаны дараа би чиний зурагнуудад хайртай болсон. Би чиний нэрийг Сокжиноос асуусныхаа дараа чамаар зураг авахуулахын тулд хайж байсан юм. "
Би бага зэрэг инээн "баярлалаа"
Тэхён зүгээр л надруу харан инээж байна. Яг л бид өмнө нь уулзаж байгаагүй мэт. Юу болсон юм бэ Тэхён? Яагаад намайг санахгүй байгаа юм? Чи зүгээр л намайг мэдэхгүй юм шиг жүжиглэж байгаа юмуу? Эсвэл чи үнэхээр намайг мэдэхгүй юмуу?

Би барилга дотор үлдэн сандал дээр суугаад Тэхёны талаар бодно. Би эцэст нь түүнтэй уулзсан ч тэр намайг мэдэхгүй юм шиг санагдсан. Юу болсон юм бэ?
Чимээ гарах мөчид би хурдхан шиг нулимсаа арчлаа. Би толгойгоо эргүүлэн харахад Тэхёныг нэгэн жаахан охиныг өргөн явахыг харлаа.
"аав. Хардаа!" охин ододруу заан "тэнд маш олон од байна"
Аав? Энэ охин түүнийг аав гэж дуудсан уу? Тэр аль хэдийн охинтой болчихсон юмуу? Тэгвэл хэн... Би бяцхан охины царайг хараад өөрөөсөө асуух асуултаа больлоо. Энэ Ынхагийн охин байна. Тэгэхээр энэ чинь...
Би Ынха Тэхён хоёрыг хүүхэдтэй болсон гэдгийг ухаарах үед нүд минь томров. Үзэсгэлэнтэй охин байна. Би хурдхан шиг тэднээс харцаа салган явахаар зэхэв. Би газар тээглэн азаар өөрийгөө хянасан тулдаа уначихсангүй.
Би бага зэрэг орилсонд Тэхён Хаын нарын анхаарлыг татаж орхив. Би хөлийн чимээ нааш ирэхийг сонсоод тэр зүгт харахад Тэхё Хаын нар аль хэдийн миний хажууд иржээ.
"Ааваа, энэ эгч надад зайрмаг авч өгсөн үзэсгэлэнтэй эмэгтэй байна." Хаын надруу заан том инээсээр аавруугаа харна.
"Баярлалаа"
"Юунд?"
"Учир нь чи Хаыныг олсон шдээ." Тэр инээж байна.
Энэ мөчид би уйлаад түүнийг тэвэрмээр байгаа ч чадахгүй нь. Би өөрийнхөө байх ёстой газрыг одоо ухамсарлах хэрэгтэй. Би бага зэрэг инээн " энэ чинь юу ч биш дээ"
"Гэхдээ, чамд зүгээр гэвэл. Удахгүй бол Хаыны төрсөн өдрийн зургийг авч өгч чадахуу?"
"Би юу?" би өөрлүүгээ заахад тэрээр толгой дохив.
"Тийм" намайг самгардахад Жонгүн ирэв.
"Хөөе. Тэд чамайг хайгаад байна" Жонгүг миний хажууд ирэн ийн хэлэв.
"Өө. Ямартай ч, энэ бол Жонгүг. Миний сүйт залуу." би Жонгүгийг түүнд танилцуулахад тэд гар барьцгаав.
"Чи хөөрхөн охинтой юм" Жонгүг инээн хэлэв.
" Тэр ээжийгээ дуурайсан юм." "Бид явах боллоо. Уулзсандаа таатай байна." Тэхён Хаыныг дагуулаад цааш явахыг Жонгүг бид хоёр харан зогсов. Жонгүг толгойгоо надруу эргүүлэн " Одоо дотогшоо орцго-" түүнийг өгүүлбэрээ гүйцээхээс өмнө би түүний яриаг таслав.
"Одоо гэртээ харьцгаая"
"Гэхдээ"
Би Жонгүгрүү харан "намайг гэрт минь хүргээд өг, гуйя!"
"заза." Жонгүг алгаа хацар дээр минь байрлуулан инээмсэглээд "Би тэдэнд баяртай гэж хэлчихээд ирэе. Ялангуяа Совон Сокжин нарт. Эндээ хүлээж байгаарай."
Жонгүгийг явахад би дахин сандал дээрээ суув. Би нулимсаа хянаж чадсангүй. Би хэн ч намайг сонсохгүй байхаар чимээгүй уйлж байв.
Миний хайрласан залуу одоо гэр бүлтэй. Тэр одоо Ынхатай гэрлэсэн дээрээс нь үзэсгэлэнтэй охинтой. Өмнө нь Ынха надад Тэхёноос жирэмсэн болсон гэдгээ хэлснийг санаж байна.
Flashback
"Би чамд түүнээс хол бай гэж хэлсэн шүү"
Ынби танил хоолой сонсон тэр зүгт харахад Ынха байлаа.
"Чи ойлгохгүй байна уу? Тэхён бид хоёр удахгүй хүүхэдтэй болно! Тэгсэн ч чи энд *л*гчин шиг үлдэхийг хүсээ юу?"
Ынби бусад үйлчлүүлэгчидрүү харан "энд биш гадаа ярилцацгаая" Тэрээр Ынхагийн гарнаас барих гэсэн ч Ынха гарыг нь түлхэн
"Яасан? Чи энэ хүмүүсийг удахгүй миний нөхөр болох хүнтэй болздогийг чинь битгий мэдээсэй гэж хүсээ юу? Чи яагаад тэдэнд өөрийгөө хатагтай *л*гчин гэдгээ мэдэгдэхийг хүсэхгүй байгаа юм? "
"Сонс, Ынх-" Ынха түүнийг гэнэт алгадсанаас болоод тэрээр үгээ гүйцээж чадсангүй.
"Түүнээс хол бай" Ынха явахаасаа өмнө Ынбид ингэж л хэлсэн юм.
End of flash back
Ынби Жонгүг нар гэртээ ирэхэд Жонгүг Ынбиг хүлээн авах хэсэгт болсон зүйлээс хойш дуугаа хураасныг анзаарчээ.
"Чи зүгээрүү?" Тэрээр Ынбигээс ийн асуув.
"Би зүгээр л ядраад байна." Ынби ингэж хэлээд дээд давхарлуу гарав.
Ынби өрөөндөө орж ирээд хаалгаа түгжин дахиад уйлж эхлэв. Тэрээр шалан дээр сцун толгойгоороо хаалга нална.
Хөөрхий Жонгүг Т.Т ----- өнөөдөртөө оруулах хэсэг хангалттай гэж бодож байна. Цаг ч орой болж. Сүүлдээ бүүр нойрондоо орчуулгаа ойлгохоо болиод байх шиг байна. Сайхан амраарай уншигчид минь! ❤️

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now