22-р хэсэг

864 70 0
                                    

Eunbi’s POV

Би Тэхёнтой уулзахаар тохирсон газарлуугаа явж байна. Би түүнийг яагаад надтай ийм орой уулзхыг хүссэнийг мэдэхгүй байна. Магадгүй тэр ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа байх.

Би алхах явцдаа гараа савчуулан аз жаргалтай нь аргагүй явж байлаа. Би инээхээ больж чадахгүй байсан ч миний энэ төрх Тэхён Ынхатай цуг байгааг харангуутаа замхран алга болов.

-Би чамд хайртай КимТэхён. Ынха Тэхёнд сэтгэлээ илчлэхэд түүний хажууд Тэхён хөдөлгөөнгүй зогсоно. Ынха Тэхёны хоёр хацраас барин өлмийгөө өргөхөд тэрний уруул Тэхёны урууланд хүрэв.

Би тэдний үйлдлийг харан нүд минь байдгаараа томорсоор зүрх минь хөндүүрлэн нулимс хуралдав. Би эргэн хараад тэдэнрүү нуруугаа харуулахад хацрыг минь даган нулимс урсаж эхэллээ. Би тэднийг орхин зогсолгүйгээр урагш алхав.

Би уйлсаар бас дахин уйлсаар л. Миний зүрх хөндүүрлэхээ болихгүй бас нүд минь нулимс урсгахаа үл зогсоох ажээ.

Би урагш алхахдаа хэн нэгэнтэй мөргөлдөн түүнээс хүлцэл өчихөд:

-Ынби-яа гэх танил хоолой гарав. Энэ хоолой Жонгүгийн хоолой.

Уйлсан хэвээр Жонгүгрүү харахад тэрээр үг үл дуугаран зүгээр л чимээгүйгээр намайг өөртөө ойртоолууд чанга тэврэв. Түүний тэврэлтэнд би илүү чанга уйлж эхлэв.

Taehyung’s POV

Ынби-н надтай уулзана гэснийг сонсоод түүнтэй уулзах газраа хүлээж байлаа. Түүнийг яагаад надтай уулзахыг хүссэнийг мэдэхгүй ч тэрэнд надад хэлэх зүйл байгаа бололтой.

Ынби-г хүлээн эргэн тойрныг ажиглаж байхдаа нэгэн танил нүүрний арьс харсан нь Ынха байлаа. Тэр энд юу хийж байгаа юм? Тэр намайг дагасан юм биш биздээ?

Би хөмсгөө зангидан: Чи яагаад энд байгаа юм? намайг дагаа юу?

Ынха зүгээр л чимээгүй миний хажууд ирэн зогсоод миний асуултанд хариулсангүй.

-яв. Надад чамтай ярих сонирхол а… тэр миний үгийг дуусгалгүй таслан:

– Би чамд хайртай КимТэхён. Тэр гэнэт ингэж хэлээд миний хацарнаас барин уруул дээр минь үнсэхэд миний нүд томрон цочирдсондоо түүнийг хурдхан шиг өөрөөсөө түлхэв.

-Энэ бүгдийг би төлөвлөсөн юм. Би Ынбид үүнийг харуулахын тулд чамайг болон Ынбиг дуудсан. Яагаад тэр гэж? Яагаад би биш юм? яагаад?

-Би чамд тайлбарлах албагүй. Миний тэрнийг хайрласанд шалтгаан хэрэггүй. Уучлаарай… Би Ынхаг ганцааранг нь үлдээн явав.

Би өөрийнхөө машиныг тавьсан газарлуу явах замдаа нэгэн зүйлийг хараад зогтусан зогссон нь Жонгүг Ынби-г тэврэн зам дээр зогсож байлаа.

Би тэдэнрүү алхахад Жонгүг намайг харав. Би ч түүнийг харан байрандаа зогсоход тэрээр Ынби-г дагуулаад явчихав.

Тэр Ынха-н хийсэн үйлдлийг харчихсан юм байхдаа? Тэр буруу ойлгочихож. Би түүнтэй ярилцах хэрэгтэй байна…

10 жилийн хүлээлт...Onde as histórias ganham vida. Descobre agora