33-р хэсэг

549 53 2
                                    

Eunbi's POV
Аль хэдийн бүрий болж, би Сөүлийн гудамжаар алхахаар шийдэн явж байна. Би Франц улсад маш удаан байсан болхоор Сөүлийг нилээдгүй санажээ. Энэ газарт миний санаж байгаа маш олон газар байгаа ч Намсан цамхагийг маш ихээр санасан гэдгээ онцгойлж хэлмээр байна. Би тэр газрыг үнэхээр их санасан.
Би гудамжаар халаасандаа гараа хийн алхална. Сөүлд бараг л өвөл болж, цаг агаарын эрч хүйтрэн зул сарын баяр хаяанд иржээ.
Flashback
9 сарын дараа, Ынби аль хэдийн бяцхан охинтой болжээ. Тэрээр хүлээлгийн өрөөнд сувилагчийг бяцхан охиныг нь анхны удаа эцэг эхтэй нь уулзуулахаар авч ирэхийг хүлээн суух ажээ. Ынби болон түүний ээж, түүний найзууд нь сэтгэл хангалуун дээрээс догдолж байлаа.
Сувилагч гартаа ямар ч хүүхэдгүй гарч ирэхэд Ынби түүнээс асуув: "миний хүүхэд хаана байна?"
Сувилагч доош харахад түүний гар чичирч байв.
"Хүүхэд хаана байна?" Жонгүг түүнээс дахин нэг удаа асуув.
Сувилагчын нүдэнд нулимс хуралдан Ынбирүү хараад: Хү-хүүхэд үхчихсэн...
"Чи сая юу гэсэн бэ?" Ынби сувилагчруу харсаар "Чи сая юу гэсэн бэ?" хэмээн орилоод уйлж эхлэв.
"У-уучлаарай. Хатагтай, ноёнтоон. Бид чадах бүхнээ хийсэн ч хүүхдийг аварч чадсангүй."
Ынбигийн ээж түүнийг тайвшруулан тэвэрхэд Ынбигийн уур хилэн арилж, өрөө түүний нулимсаар хучигдах шиг санагдав.
Хүүхэд өнгөрснөөс хойш 2 долоо хоног өнгөрсөн байх бөгөөд эмч нар хэлэхдээ хүүхдийн зүрх ямар ч шалтгаангүйгээр гэнэтхэн л зогсчихсон гэсэн. Ынби хүүхдийнхээ үхэлд гашуудаж байсан юм.
Тэрээр тэр өдрөөс хойш өрөөндөө шигдэж хоол ч идэлгүй байсанд түүний ээж, найзууд мөн Жонгүг юу хийх хэрэгтэйгээ мэдэлгүй санаа зовинон суудаг байлаа.
Ынби өдөржин орон дээрээ хэвтэж, тэрээр амьсгалаж байсан ч амьдралгүй болсон юм шиг санагдаж байв. Нулимс хацрыг нь даган тасралтгүй урсаж, хүүхдэдээ зориулж авсан өөдөсхөн бяцхан хувцасыг энгэртээ тэвэрсээр...
Жонгүг өрөөнд орж ирэн Ынбиг хүүхдийнхээ үхлээс болж ямар их сэтгэл гутралд орж байгаагийн гэрч болж байв. Жонгүг орны буланд суугаад:
"Hey.."
Ынби эхэр татан "Яасан?"
"Чи ийм байдалтай байгаад аль хэлийн 2 долоо хоног өнгөрчихсөн байна.. Одоо чи түүнийг явуулах цаг нь болсон гэж бодож байна."
Ынби босч суугаад Жонгүгрүү харан: " явуулах гэнээ?" тэрээр хөмсөг зангидан " Би эрхэм нэгнээ алдсан, охиноо ямар харагддаг гэдгийг ч мэдэж амжаагүй байтал тэр минь үхчихсэн! Намайг түүний ээж нь гэдгийг ч мэдэлгүй үхчихсэн!" нулимс түүний хацрыг даган урссаар: " харин чи надад түүнийг одоо явуул гэж хэлж байгаа юмуу? Энэ чинь миний охин. Чи надад ингэж хэлэх хэрэггүй." тэр буцан орон дээрээ хэвтээд Жонгүгрүү нуруугаа харуулав.
"Бид чамд санаа зовж байна. Чи энэ бүх хугацаанд юм идсэнгүй."
"надад битгий санаа зов"
" Тэхён чамайг ийм байхыг харахыг хүсэхгүй байсан"
"Тэр намайг орхисон. Охин минь ч наиайг орхисон. Би ч гэсэн үхмээр байгаа болхоор зүгээр л намайг үхүүл."
"Үгүй ээ. Би тэгэхгүй. Чамд одоо ч бид байгаа. Чамд одоо ч гэсэн би байна." Жонгүг ийн хэлээд Ынбигийн хажуугаар хэвтэн түүнийг тэврэхэд Ынби улам ихээр уйлж эхлэв.
End of flashback
Би хүүхдийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөх хүртэлээ гудамжаар алхав. Би нэгэн хос ихэр хүүхдүүдээ дагуулан явааг хараад тэндээ зогсов. Би хүүхдүүдрүү ойролцоогоор 10 секунд ширтэж зогссон байх. Би толгойгоо сэгсрээд үргэлжлүүлэн алхахдаа гэнэт бяцхан охин гудамжинд уйлж байхад хүн бүхэн түүнийг үл тоон зөрж байгааг анзаарав.
Би түүнрүү чиглэн алхаж эхлэв. Охин цэцгэн хээтэй mini-dress өмсөж үсээ туузаар боосон байх ажээ.
"Хөөе бяцхан охин минь. Чи төөрчихөө юу?" би түүнээс намуухнаар асуун түүний хэмжээнд очихын тулд өвдөгөө нугалан суув.
Охин надруу нулимстай нүдээр ширтэх бөгөөд хацар нь нулимсандаа норжээ. Гэнэтхэн тэрээр намайг тэврэн ээжийгээ дуудан уйлахад нь би цочролд орох шиг л болов.
"Чшшш, битгий уйлдаа. Хоёулаа ээжийг чинь хайж олноо." би түүнийг уйлахыг нь болиулахын тулд нуруун дээр нь зөөлөн цохиод: " зайрмаг авмаар байна уу? Зайрмаг бол уйлахыг болиулах шилдэг зүйл шүү."
Тэр намайг тэврэхээ болин нулимсаа ханцуйгаараа шудран арчаад миний саналыг хүлээж авахад би зөөлнөөр инээв.
Би босоод түүний гарнаас хөтөлж зайрмаг авахаар хамгийн ойрхон харагдсан дэлгүүрлүү явлаа.
Би түүний талаар зарим цөөн асуултыг өөрөөс нь асууж амжив. Түүний нэрийг Хаын гэдэг бөгөөд тэрээр одоо 4 настай ба ирэх сард 5 хүрнэ. Миний охинтой ижил. Хэрвээ миний охин амьд гарсан бол одоо энэ охинтой ижил насны бяцхан эгдүүтэй охин байх байсан юм.
Би түүнээс эцэг эхийнх нь талаар асуух гэж байтал гэнэт нэгэн танил хоолой бяцхан охины нэрийг дуудаж охин түүнрүү гүйн очив.
Би толгойгоо эргүүлтэл Ынха, Хаыныг тэвэрч байхыг харлаа. Ынха намайг гайхсан янзтай харахад нь:
"чиний охин юмуу?" хэмээн асуув.
"тиймээ"
" тэр үзэсгэлэнтэй юм" би түүнрүү хөнгөн мишээл тодруулан харлаа.
"Бид одоо явах хэрэгтэй байна. Хаын, явцгаая." Ынха ийн хэлээд надруу нэг харан Хаыныг чирсээр цааш явав.
Хаын надруу толгойгоо эргүүлэн хараад инээмсэглэн бяцхан гараараа даллахад нь би түүнд хариу далласаар хоцров.

10 жилийн хүлээлт...On viuen les histories. Descobreix ara