9-р хэсэг

1.2K 75 0
                                    

Тэхёны талаас
Шөнө болж байхад бороо зогсов. Харин би гэртээ буйдан дээр суун зурагт үзнэ. Би хараахан унтах болоогүй ч хөдөлхөөс ч залхуу хүрэн зурагтын сувгийг солих хэдий ч үзхийг хүссэн нэвтрүүлгүүдээ үл олно.
Гэтэл гэрийн хаалга онгойход нь тэр зүгрүү толгойгоо эргүүлэхэд Хусог гутлаа тайлан зогсож байлаа.
– Одоо бас юу хэрэгтэйв?
– би зүгээр л чамайг яаж байгаа бол гэж бодоод ирсэн юм.
– Чи юу гэж бодож байна? мэдээж би зүгээр.
Хусог надруу харан миний хажууд ирж суугаад:
– Би Еэрин-с тэрний Ынби гэдэг найзын тухай асуусан. Тэд их сургуульд сурч байхдаа танилцсан. Тэгээд бас Еэриний найз нь хэн нэгнийг хайж байгаа гэж хэлсэн. Тэгхээр энэ тэр байх боломжгүйээ.
Би зурагтын суваг сольхоо болин түүнрүү хараад:
– мэдээж Ынби намайг хайхгүй. Тэр өөрөө намайг орхиж явсан болхоор.
– Маргааш Еэриний төрсөн өдөр. Тэнд Еэриний маш олон найзууд ирнэ тэр дундаас нэг нь чамд таалагдах байх. Чи ирэх хэрэгтэй шүү. Тэр ингэж хэлэхдээ мөрөн дээр минь цохин надруу инээмсэглэж байлаа.
Ынби-н талаас

Маргааш нь би Еэринд зориулан хайрцагтай бялуу аван Еэринийд ирэв. Еэрин хаалгаа онгойлгон надруу хараад нүүр дүүрэн инээмсэглэхэд нь би түүнрүү зөрүүлэн инээмсэглээд:
– ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!
– Омо… Еэрин надад талархснаа илэрхийлээд намайг гэртээ оруулав.
– ЯА! Чи надад хэлэлгүйгээр үдэшлэгнээс явсан! Еэрин ингэж хэлээд Ынби-н гарлуу цохиход ынби инээгээд гараа барин:
– намайг уучлаарайдаа. Миний яагаад явсан гэдгийг чи мэднэ шдээ. Үдэшлэг миний стилл биш.
– Чи өнөөдөр эрт явж чадахгүй шүү. Яагаад гэвэл өнөөдөр Хусог өөрийнхөө найзыг авч ирж байгаа. Чи тэрэнтэй уулзаад үз тэгээд өөрийнхөө хайгаад байгаа хэн нэгнийг хайхаа зогсоо.
– Тэр хэн нэгэн бишээ. Миний сайн найз бас миний анхны хайр.
– Хэдий тийм ч тэрнийг мартдаа. Аль хэдийнээ 10 жил өнгөрчихсөн шдээ. Би тэрнийг чамайг мартаад өөр хэн нэгэнтэй хамт байгаа гэж бодож байна. Еэрин энэ хэдэн үгсийг хэлээд толгойгоо бага зэрэг дохин гал тогооны өрөөрүү зүглэхэд нь би буйдан дээр сууж байлаа.
Би ярианы сэдвийг өөрчлөхийг хичээн:
– Жонгүк өнөөдөр ирж чадахгүй. Тэр чамтай маргааш уулзвал бэлгийг чинь өгнө гэсэн.
Би Еэриний зөв бол яах вэ гэж бодож байна. Хэрвээ Тэхён аль хэдийн хэн нэгэнтэй учирчихсан бол яах вэ? Хэрвээ тэр намайг аль хэдийн мартчихсан бол яах вэ? Би тэрнийг үргэлжлүүлэн хайх хэрэгтэй юу эсвэл энийгээ одоо зогсоох хэрэгтэй юу? тэрний охидуудтай уулзсан гэдэг нь байж боломгүй асуудал биш шдээ. Тэр Сөүлд байгаа. Энд маш олон тачаангуй үзэсгэлэнтэй охид байдаг. Аль хэдийн 10 жил өнгөрсөн байхад тэр хэн нэгэнтэй учирчихсан байгаа байх. Би санаа алдахдаа Еэриний хөлийн чимээ миний хажууд ирхийг сонсон толгойгоо түүнрүү эргүүлээд:
– Хусог хэдэн цагт ирэх юм?
– Тэр энд минутын дараа ирчихнэдээ. Еэринийг ингэж хэлхэд гэнэт хэн нэгэн хаалга тогшив. Еэриний нүд нь гэрэлтэн тэрээр хаалгаруу хурдхан гүйн хаалганы хажуу очиход нь би түүнийг найз залуугынхаа нэрийг дуудаж байгааг нь сонсов. Еэрин өөрийн найз залуутайгаа бас өөр нэгэн залуутай цуг миний хажууд ирэв. Гэхдээ тэр нэг л танил харагдаад байх юм. Энэ чинь Намсан дээр байсан залуу байна.тиймээ тэр мөн байна.
– ӨӨ Ынби ирчхээ юу? би босон Хусогтой мэндлэн нөхөрсөг тэврэлт хийв.
– Өө би нээрэ найзтайгаа ирсэн. Хусог хажуудаа зогсох залууруу харан: – Тэхёнаа Ынбитэй танилцаач гэв.
Хүлээгээрэй. Тэр сая Тэхён гэснүү? Энэ Тэхён миний хайж байсан хүн мөнүү? Би түүнрүү бага зэрэг инээмсэглэсээр байв.
– Миний бусад найзууд удахгүй ирнэ. Эхлээд суучих. Еэрин Тэхёнруу инээмсэглэн ийн хэлэв.
Еэрин Хусог хоёр хоол бэлтгэхээр галын өрөөрүү орон буйдан дээр энэ залуу бид хоёр л үлдэв. Бидний дунд чимээгүй байдал ноёрхсоор хэн ч түрүүлж үг үл дуугарна.
Тэр түүнтэй минь адилхан нэртэй юм. Энэ тэр байж болхуу?
Би толгойгоо эргүүлэн түүнрүү харав..

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now