30-р хэсэг

722 62 2
                                    

Remember me
Eunbi's POV
Би Солонгос улсыг орхин явсанаас хойш 4 жил өнгөрчээ. Харин одоо би Жонгүктэй хамт Солонгосруу буцаж байна. Би Жонгүктэй хамтдаа Франц явах шийдвэрийг гаргаж, бид хоёул үргэлжлүүлэн тэнд суралцсан бөгөөд би сургуулиа төгсөх хүртлээ цагийн ажил хийж харин дараа нь мэргэжлийнхээ ажлыг хийж эхэлсэн. Жонгүк гэр бүлийн компаниа өвлөж авсан бол харин би ганц Францад ч биш бусад оронд нэртэй Фотографер болсон.
Харин одоо Жонгүк эцэг эх дээрээ,миний хувьд ээж дээрээ зочилхоор Солонгос улсыг зорьж байна. Аав маань 3 жилийн өмнө зүрхний шигдээсээр өөд болсон билээ. Ээжд минь үнэхээр хүндхэн цаг мөч байсан учраас би сар бүр Солонгос улсад зочилдог юм.
Мөн би өөр нэгнийг харахаар Солонгосруу явдаг. 5 жилийн өмнө надтай улзаагүй хэн нэгнийг...
Flashback
Онгоцны буудал дээр Жонгүк бид 2 нислэгээ хүлээгээд сууж байлаа.
- 'Hey!' би нэгэн танил хоолойг сонсоод эргэж хартал тэрээр надад хандан:
- 'Чи үүндээ итгэлтэй байна уу?' хэмээн асуув.
Жонгүг бид 2 Франц явахын тулд Солонгос улсад 1 жилийн турш байсан. Би эцэг эхдээ өөрийгөө Жонгүгтэй явна гэдгийг хэлэхэд тэд миний шийдвэрийг хүндэтгэж төвөггүй зөвшөөрсөн.
Би мартахыг хүссэн. Бүгдийг мартаад урт хугацаагаар хол явахад аажимдаа бүх зүйл сайхан болох болно.
Би түүнрүү хариу инээмсэглээд:
- Тиймээ. Би итгэлтэй байна.
Гэнэтхэн зарлах хоолойгоор бидний нислэг дөхсөнийг илтгэн зарлав.
- ' Явах уу?' хэмээн Жонгүк надад хандан хэлэхэд нь би эд зүйлсээ гартаа атгаад түүнрүү харан:
- 'Явацгаая'
Жонгүг бид 2 дотогш орон онгоцны тасалбараа шалгуулаад суудалдаа сууж, би цонхоор харан суухдаа гэнэт Жонгүг миний гарнаас хөтлөхийг мэдэрлээ.
Би түүнрүү толгойгоо эргүүлэн харахад тэрээр:
-'Бүх зүйл удахгүй сайхан болноо'
Би толгой дохин инээмсэглээд дахин цонхоор гаднахыг ажиглаж эхлэв.
End of flashback
Жонгүг бид 2 одоо аль хэдийн машиндаа суугаад бидний гэрлүү явж байна. Тиймээ, Бидний гэрлүү. Бид Францад байхдаа л болзож эхэлсэн бөгөөд одоо бид аль хэдийн сүй тавичихсан.
Би өөр хэн нэгнийг хайрлах юм бол түүнийгээ мартана гэж бодсон ч би тэгээгүй. Тэрээр миний тархинд үргэлж эргэлдсээр байдаг. Гэхдээ би түүний тухай бодохгүй байхыг үнэхээр их хичээдэг. Би одоо Жонгүгтэй байгаа учраас шинэ амьдралыг бүтээх хэрэгтэй шүү дээ.
Би Жонгүгд хайртай. Үнэхээр шүү. Тэрний намайг гэсэн чармайлт нь миний түүнийг хайрлах эхлэл болсон юм. Би түүнд хайртай, гэхдээ би түүнээс илүү...
- 'Бүх зүйл зүгээрүү?' хэмээн Жонгүг миний гарнаас зөөлөн атгаад асуухад нь би түүнрүү зүгээр л инээж байлаа. Тэрээр үргэлжлүүлэн:
- Би өөрсдийгөө Солонгосд ирчихсэн гэдгээ ээжүүддээ хэлчихсэн. Тэд маргааш бидний гэрт ирнэ гэсэн.
Би зүгээр л түүнрүү толгой дохин инээмсэглэсэнд тэрээр зовинонгуйгаар: 
- ' чи зүгээрүү?'
- 'Зүгээр л ядраад байна' би түүний гарнаас атган мөрийг нь дэрлэн суулаа.
Удалгүй бид гэртээ ирэн ачаагаа шалан дээр тавиад буйдан дээр сууцгаахад Жонгүг намайг өөртөө наан тэврээд толгойг минь цээжин дээрээ тавин намайг амрааж байлаа.
- 'Би чамд хайртай' Жонгүг гарнаас минь атгасаар ийн хэлэв. Би бага зэрэг инээмсэглээд:
- ' Би ч гэсэн чамд хайртай'
Жонгүг толгойг минь зөөлнөөр эргүүлэн өөрлүүгээ харуулаад нүдрүү минь ширтэж эхлэв. Тэрээр аажмаар ойртон түүний уруул миний уруул шүргэлцэхийг би мэдэрч байлаа. Би нүдээ анин түүний үнсэлтийг мэдэрч байв. Жонгүг үнсэлтээ салган намайг буйдан дээр хэвтүүлээд хүзүүг минь үнсэж эхлэхэд би гэнэтхэн нэгэн зүйлийг санав.
Flashback
Тэхён бид 2 түүний өрөөнд байв. Тэхён ном уншиж харин би түүний ном уншиж байхдаа нухацтайгаар анхаарлаа хандуулаад уншиж буй зүйлдээ төвлөрчихсөн байгааг нь ажиглан түүнээс нь залхаад санаа алдахад тэрээр надруу харалгүйгээр:
- 'Уйтгартай байна уу?'
- 'Юу? Үгүй ээ.' би нүдээ завчлан бага зэрэг ярзайлаа.
Түүнийг эргээд номондоо төвлөрөхөд нь би орон дээр нь нуруугаараа хэвтээд түүнрүү хараад Тэхёны номыг булаахаар шийдсэн юм.
- Буцаагаад өг, намайг уншиж байгааг харахгүй байна уу?
- Чи надтай хамт байна, гэхдээ би чамайг надтай хамт байгаа юм шиг мэдрэхгүй л байна шүү
- Чи намайг нэг муу номтой хардаж байна л гэж битгий хэлээрэй? хэмээн тэрээр инээж эхлэв.
- Би энэ номыг чинь чамд буцааж өгөхгүйдээ... Би нүдээ эргэлдүүлэн номыг нь дэрний доогуур хийн буцаад хэвтчихэв.
- Яа, би наадхыг чинь уншиж дуусгах хэрэгтэй байна шдээ.
- Тиймээ, тэгэлгүй яахав. Сайхан амраарай. Би ингэж хэлсэнийхээ дараа буруу харан хэвтээд нүдээ анихад түүний хөдөлж байгаа нь мэдрэгдэж байлаа. Би нүдээ нээхэд тэрээр миний дээр байсанд би гайхаж орхилоо.
- Юу... намайг үгээ дуусгаагүй байхад түүний уруул миний уруулан дээр буухад нь би үнсэлтэн дундаа инээмсэглээд түүнийг хариу үнсэж эхлэв.
Түүний гар өмссөн фодволкыг минь тайлж уруулаа надаас салган хүзүүг минь зөөлнөөр үнсэж эхлэхэд би доод уруулаа хазлан гиншиж байлаа.
End of flashback
Би Жонгүгийг миний фодволкын тайлж байгааг мэдрээд түүнийг хурдан зогсоов. Тэрээр надруу харж байсан ба харин би түүнрүү харж чадахгүй байв. Жонгүг надаас холдоход би буйдангаас босон дээд давхар дах бидний өрөөрүү явж тэр зочны өрөөнд үлдэв.
Би унталганы өрөөнд байрлах угаалгын өрөөрүү ороод өөрийгөө толинд харан Тэхёны хамгийн сүүлд үнссэн хүзүүнийхээ хэсэгт хүрч үзлээ. Би толгойгоо сэгсрээд нүүрээ хүйтэн усаар угааж дараа нь дахин өөрийгөө толинд хараад чимээгүй уйлж эхлэв.  
Translater note
Heya~ би өмнө нь энэ өгүүллэгийг уншиж байгаагүй юм лдаа. Шууд орчуулахдаа л анх удаа дараагийн хэсгийг нь уншдаг юм. Гэтэл сүүлийн энэ хэсэг дээр юу болсоныг би үнэхээр ойлгосонгүй. Магадгүй Тэхён осолд орж эмнэлэгт хэвтээд тэрнээсээ хойш Ынбитэй уулзаагүй юм болов уу? Тэгээд Ынби энэ тухай нь мэдэхгүй гомдоод Жонгүгтэй нийлчихсэн юм боловуу? Та нар юу гэж бодож байна? Дараагийн хэсгээс илүү тодорхой болох байх тиймээ?

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now