7,8-р хэсэг

1.4K 88 0
                                    

Eunbi’s POV
Би өөр нэгэн сандал дээр суух залууг харж байлаа. Миний тэрнээс нүдээ салгаж чадахгүй байгаа ямар нэг зүйл тэрэнд байна. Түүний нүд нь Тэхёныхтай адилхан юм бас уруул нь ч гэсэн адилхан юм.
Гэнэт ‘Hey’ гэх Жонгүгийн хоолойг би сонсон харцаа өөрсддөө зориулан хоол барин зогсох Жонгүгрүү шилжүүлэв. Би толгойгоо эргүүлэн нөгөө залууруу харвал тэр нөгөө л газраа суусан хэвээр надруу харж байв.
Жонгүг бид 2 их хүн дүүрсэн газарлуу явав. Тэнд ихэнхи нь хосууд байна. Би төмрөнд өлгөсөн үнэхээр их цоож харж байна. Би энэ бүх хүмүүсийг үргэлж хамт байгаасай гэж хүсэж байна, би энэ хүмүүсийг үргэлж хүчтэй байж аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна.
Би Жонгүгийг явсны дараа энэ газрын эргэн тойрныг ажиглав. Жонгүг ямар нэг зүйл худалдаж авхаар явна гэсэн юмлдаа. Би цоожнуудыг харж байтал гэнэт нэг цоож нүдэнд минь өртөв. Энэ тэнгэрийн цэнхэр өнгөтэй байх бөгөөд дээр нь богинохон зурвас байв.
‘ 10 жил хүлээж байна…
– КТХ’
Энэ зурвасыг цоожин дээр бичсэн байлаа. Тэр хэн нэгнийг 10 жил хүлээж байгаа бололтой. Би энийг бичсэн хүн хэн болхыг мэдмээр байна бас тэрнийг хэнийг хүлээж байгааг мэдмээр байна. Энэ магадгүй тэрний жинхэнэ хайр байх…
Орой болход би гэртээ ирлээ. Би өөрийн байшиндаа амьдардаг. Бас би сурангаа номын дэлгүүрт ном борлуулагчаар цагийн ажил хийдэг. Би зохиол бичих дуртай. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй лдээ гэхдээ л би зохиол бичих дуртай.
Би буйдан дээр сууж байхдаа гэнэт өдөр Намсан цамхаг дээр юу харснаа санан ‘10 жил хүлээж байна…‘ гэж амандаа бувтнав.
Би зөөврийн компьютерээ аван дэрэн дээрээ тавиад товчлуурнууд дээр даран бичиж эхлэв.
Flashback
Ынби том модны доор суугаад өөрийн өдрийн тэмдэглэл гэж нэрлэсэн тэмдэглэлийн дэвтэртээ зохиол бичиж байлаа. Тэр зохиол бичих үнэхээр дуртай. Тэхён тэрний хажууд сууж байлаа. Магадгүй Тэхён түрүүнээс хойш Ынби-г зохиолоо бичиж суухаас нь залхаж эхэлсэн байх.
Тэхёныг чангаар эвшээхэд Ынби түүнрүү харав.
– Уучлаарай… Тэхёныг хурдхан уучлалт гуйхад Ынби зөөлхөн инээгээд эргэн зохиолоо бичиж эхлэв.
– Чи юмаа бичиж дууссан үедээ юу мэдэрдэг вэ?
– Би аз жаргалтай байдаг.
– Чи тэгээд юуны талаар бичдэг юм? Тэхён ингэж хэлээд Ынби-с тэмдэглэлийн дэвтрийг нь булааж аван хурдхан Ынби-с холдон зогсоод юун тухай болхыг уншиж эхлэв.
Тэхён Ынбирүү хараад:
– энэ чинь юу вэ? хайрын тухай юмуу? хэмээн асуухад Ынби босон Тэхёны хажууд ирээд түүнээс дэвтрээ аван:
– Тиймээ , энэ хайрын тухай гэв.
– Байзаарай, чи хэн нэгэнтэй дурлалцаж байсан юмуу? хэнтэй?
Энэ асуулт нь Ынби-г хөшөөж орхив. Ынби Тэхёнруу хархад Тэхён түүнрүү харж байлаа. Түүний нүд Ынби-н дурлалт хөвгүүнийг сонирхсон нь илт. Тэхёны энэ харц Ынби-г хайлуулах шиг л болов.
– Байзаарай битгий хэл!- Чи нэг хөвгүүнд сайн тэр чинь Жимин биздээ?
– Чи юун талаар яриад байгаа юм? Ынби ингэж хэлээд Жонгүг-с холдон түрүүхэн сууж байсан газартаа суун:
– Би наад хөвгүүнийг чинь сонирхдоггүй гэж хэлчхээд үргэлжлүүлэн бичиж эхлэв.
End of flashback
~📖📖📖~
008
Flashback
Ынби Тэхёныг цэцэрлэгт хүрээлэнд үлдээгээд явсны дараа Тэхён түүнд нэг зүйл хэлхээр түүнийг хүлээнэ. Тэхёны тэвчээртэй хүлээж байгаа шалтгаан нь Ынби буцаж ирнэ гэж хэлээд явсан. Тэхён том модны доор очин суугаад Ынби-г хүлээж байтал гэнэт ширүүн аадар бороо цутган орж эхлэв. Гэсэн ч Тэхён энэ зүгээр л ширүүн бороо гэж бодоод явж чадалгүй Ынби-г хүлээнэ. Учир нь Ынби буцаад ирвэл Тэхён байхгүй байх юм бол Ынби Тэхёныг хайна гэж бодсондоо Тэхён явалгүй түүнийг хүлээсэн юм.
Хэдэн цаг өнгөрсөн ч бороо орсоор л байлаа. Тэрэнд найзынхаа яасан талаар мэдэх зүйл байсангүй. Түүний хайртай охин нь машинд дайруулан одоо эмнэлэгт ухаангүй хэвтхийг мэдсэнгүй. Тэхён тэрнийг модны доор хүлээсээр л. Бороон дуслууд цутган тэрнийг шалба норгож байсан ч энэ нь тэрэнд хамаа байсангүй. Тэхён толгой гудайлган ‘Чи эргэж ирнэ гэж хэлсэн шдээ’ хэмээн бувтнахад түүний хацрыг даган бороон дуслуудтай хамтаар нулимс нь урсаж эхэлж байлаа.
End of flashback
Шөнө болжээ. Сөүлд ширүүн бороо орж байна. Тэхён өөрийн гэрлүү явдаг замаараа машинаа барин явна. Тэр машинаа зогсоон цонхоо доошлуулаад  гараа цонхоор гаргахад түүний гарыг бороон дуслууд цохин буух ажээ. Аадар түүнд 2 зүйлийг санагдуулна. Баяр баясал ба гуниг шаналал.
Ынби ширүүн бороо зогсхыг хүлээн саравчинд зогсох ажээ. Тэрээр газар буух бороон дуслуудыг ажиглана. Тэр гараа сунгахад бороон дуслууд түүний алган дээр бөнжигнөн буулаа. Тэр Тэхён болон өөрсдийнхөө бороонд тоглодог байсан дурсамжаа дурсана.
Flashback
Бороотой нэгэн өдөр байлаа. Дэгү дэх сургууль дээрээ Тэхён Ынби хоёр хичээлээ хийж байв. Тэд хоёул барилгаас үл гарч чадна. Учир нь гадаа ширүүн бороо орох ажээ.
Ынби: Бороо зогсохгүй бол хоёулаа яаж харих юм?
Тэхён хажуудаа байх охинруу харан гарнаас нь атгаад: явцгаая! Тэхён ингэж хэлээд байшингаас гаран бороон дундуур гүйж эхлэв. Харин Ынби Тэхёнд чирэгдэн бороон дундуур гүйхийгээ гайхаж байлаа.
Ынби Тэхёнруу харан: Яа! бид нар нороод байна шдээ! гэхэд нь Тэхён гүйхээ зогсоон:
– Заримдаа чи амьдралыг яаж аз жаргалтай болдгыг мэдэх хэрэгтэй гээд найзруугаа ярзайж байлаа. Ынби бороон дунд аз жаргалтайгаар инээх найзруугаа харан хүүхдийн гэнэн инээдээр инээх ажээ.
End of flashback
Ынби гэнэтхэн саравчин дотроос харайн гархад тэрэнд бороонд норох эсэх нь хамаа байсангүй. Тэр нүдээ анин инээмсэглээд толгойгоо өргөхөд түүний нүүрэн дээр бороон дуслууд бууж байв. Аажмаар тэрний инээмсэглэл замхран алга болж тэр бороон доор зогсоод уйлж эхлэв.
Тэр их сургуульд сурч бас Тэхёныг олхоор Сөүлд нүүж ирсэн юм. Ынби Сөүлд ирээд олон сар болсон ч тэрээр Тэхёныг хайхаа бууж өгөн болихгүй бөгөөд Тэхён болон Ынби нар удахгүй уулзах болно. Дахин…

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now