016

1K 77 1
                                    

Eunbi’s POV
Аль хэдийн амралт болон би эцэг эхийнхээ Дэгү-д байдаг гэрлүү явж байна. Би тэнд очвол магадгүй Тэхён ч гэсэн тэнд байж таараад бид бие биенийгээ олж магадгүй юм. Би галт тэрэгний буудалруу явах замдаа  автобусны цонхоор гаднахыг ажиглан толгойгоороо цонх дэрлэн явна.
Flashback
Энэ удаад Тэхёны Сөүлрүү нүүж байгаа анхны тохиолдол биш байлаа. Тэхён 8 настайдаа эцэг эхийнхээ ажлаас болоод дахиад л Сөүлрүү нүүнэ.
Ынби буудал дээр ээжтэйгээ зогсон Тэхёныг Дэгүгээс явхаас өмнө уулзахаар хүлээж байлаа. Тэхён түүнийг буудал дээр ээжийнхээ гараас хөтөлсөн байгааг олж харав.
– Хөөе, Ээждээ туслаад сайн охин байгаарай за юу Ынби?
– Тэгнээ убба! Ынби толгой дохин бага зэрэг инээгээд:
– Чи эргэж ирхүү?
-Би эргэж ирнэ гэж амлаж байна. Тэхён ийн хэлээд чигчий хуруугаа гарган Ынби-д чигчий хурууны амлалт өгөв.
Гэтэл Тэхёны ээж Тэхёныг дуудан:
-Тэхёнаа явцгаая гэхэд Тэхён болон Ынби нар салах ёс хийцгээв.
Олон сар өнгөрөн Ынби тоглоомын талбай дах савлуур дээр сууж байхдаа өөрийн тоглоомын хамтрагч, найз Ким Тэхёныг санан сэтгэл санаа нь таагүй байлаа. Гэнэт хэн нэгэн түүний хажуугын савлуур дээр суун:
-тоголцгоохуу? гэв.
Танил хоолой гарсан зүгт Ынби толгойгоо эргүүлэн харвал тэр хэнийг харсандаа цочирдож орхив. Энэ бол Ким Тэхён байсан юм.
-Убба! Ынби савлуураасаа өндийн Тэхёныг очин тэврээд:
– Та буцаад иржээ гэхэд Тэхён түүнрүү гэрэлтсэн инээмсэглэлээр инээн Ынби-н толгойг илээд:
– яг л чамд амлалт өгсөн шигээ хэмээв.
End of flashback
Ынби буудал дээр ирэн Дэгүрүү явах унааг хүлээн сандал дээр сууж байтал Дэгүрүү явах унааг зарлан тэрээр галт тэргэндээ орон суудалдаа ирээд цонхон талд суув.
Би чамтай Дэгү-д уулзана гэж итгэж байна. Тэхёнаа
017
Ынби-г Дэгү-д ирэхэд бороо орж байлаа. Ынби Дэгү-д бороо орж байгаа гэж бодоогүйгээс шүхэр аваагүй учир зөөлөн санаа алдан такси барьж болох газарлуу хурдан алхаж эхлэв.
Ынби-н байшингийн зам дагуу Тэхён гартаа шүхэр барин бороон дунд зогсоно. Тэрээр таксины жолоочдоо түр хүлээж байхыг хэлсэн байлаа. Тэр Жиминий хэлсэн үгийг дахин санана.
-Итгээд үзэхэд буруу зүйл байхгүй шүү дээ. Тэхён өөртөө ийн шивнээд түргэн цохилох зүрхээ барин хаалганы хонхыг дарав.
Тэр хаалга тайлхаар ойртож байгаа хэн нэгний хөлийн чимээг сонсож байлаа. Тэр чимээ ойртсоор удалгүй хаалга удаанаар нээгдэв.
– Хэн бэ? Түүнээс дунд эргэм насны эмэгтэй ийн асуусан нь Ынби-н ээж байсанд Тэхён сандарч орхив.
– Танд яаж тусалхав? Тэр эмэгтэй тайвнаар асуув.
– Сайн байна уу? Би Ким Тэхён байна. Ынби гэртээ байгаа юу?
Тэхён өөрийгөө танилцуулсны дараагаар Ынби-н ээж цочирдон:
-Т.тэхён?
Ынби барьсан такситайгаа өөрийн хөрш буюу өмнө нь Тэхён амьдардаг байсан байшингын өмнө зогсож байв. Тэр ээжийнхээ утасруу залгасан ч түүний ээж утсаа авсангүй. Түүний суусан машины хажуугаар нэгэн машин зөрж өнгөрөв.
Тэхён машиндаа орж ирэн тэр юу олж мэдсэнээ бодно.
Flashback
Ынби-н ээж Тэхёныг гэртээ оруулахад тэдний гэр огтхон ч өөрчлөгдөөгүй байлаа.
-Ынби энд байхгүй ээ
-Тэгвэл тэр хаана байгаа юм?
-Сөүлд
-Сөүл гэнээ?
– Тэр осолд ороод 9 жилийн өмнө комноосоо сэрсэн. Тэр танай гэрлүү явсан ч тэнд хэн ч байгаагүй. Тэгээд тэр чамайг олохоор Сөүл явж одоо тэндээ сурч байгаа. Ынби-н ээж Тэхёнруу харж байлаа.
-Та сая юу гэсэн бэ? Ком/сэхээнээс сэрсэн гэснүү?
Ынби-н ээж Тэхёнруу алхаж ирэн түүний гарнаас атгаад:
– Ынби-н төрсөн өдрөөр би Ынби-рүү залгасныг санаж байна уу? Тэр өдөр Ынби осолд орон ухаан алдсан юм. Бид түүнийгээ алдлаа л гэж бодсон. Гэхдээ бурханы авралаар бурхан тэрнийг минь авч яваагүй. Эмч хэлэхдээ тэрнийг сэргэхгүй ч байж мэднэ гэж хэлсэн гэхдээ бид хүлээсэн. Өдрөөр,сараар, жилээр… Ынби-н ээж уйлж эхлэв.
– Эцэст нь тэр минь сэрэгсэн. Тэр эмнэлэгт 7хоносны эцэст эмнэлгээс гаран танай гэрлүү явсан ч тэнд хэн ч байгаагүй. Ынби гэртээ эргэж ирээд уйлаад л байсан. Тэгээд тэр Сөүлрүү явж чамайг хайна гэдгээ надад хэлсэн юм.
Тэхён Ынби-н ээжрүү харан Еэриний найз Ынби-г 9жилийн өмнө комноос сэрсэн гэж нэгэн удаа хэлж байсныг санав.
Ынби-н ээж Тэхёнаас холдон Ынби-н зургийг түүнд үзүүлээд:
-Энэ Ынби байна. Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй байгаа биз. Ердөө л өсөж том болсон.
Тэхён Ынби-н зургийг харан цочирдож нүд нь томрох нь тэр. Тэр Еэриний найз Ынби байжээ.
End of flashback
Тэхён Ынби-г олсондоо үл итгэх ажээ. Тэр Ынби-г гэрт нь хүргэж өгсөн. Ынби номын дэлгүүрт ажиллаж байсан.
Тэхёны суусан машин Ынби-н суусан машины хажуугаар зөрж өнгөрөв. Гэвч тэдний хэн нь ч цонхоор гадагшаа харсангүй.
Ынби гэртээ ирэн гэрлүүгээ орохдоо ээжийгээ буйдан дээр сууж байгааг олж харан урууланд нь том инээд тодров.
– Ээжээ
Ынби-н ээж толгойгоо эргүүлэн түүнрүү хараад:
-охин минь гэхэд Ынби:
– аав хаана байгаа юм?
– Тэр ажил дээрээ байгаа. Ээж нь тэрэнд чамайг ирнэ гэдгийг хэлчихсэн болхоор тэр эрт ирнэ гэсээн.
-Тиймүү? Ашгүйдээ. Би өлсө… Түүнийг үгээ дуусгахаас өмнө ээж нь түүний яриаг таслан:
– Тэхён энд ирсэн гэх нь тэр.
Ынби ээжрүүгээ харсаар:
-хэзээ?
– Тэр саяхан явчихсан. Тэр хэлэхдээ Сөүлд хийх юмтай гэсэн.
Ынби ээжийнхээ хэлхийг сонсоод саяхан зөрсөн машинийг санав. Тэрээр байшингаасаа гүйн гарахад түүнд ширүүн бороо ч хамаа байсангүй.
Ынби хурдан гүйхэд гэнэт түүний чихэнд машин сигналдах дуу сонсогдон түүний толгойд 10 жилийн өмнө болсон осол зурвас хийн орж ирэв. Азтай нь энэ удаад машин хурдан зогсов. Ынби айн, түүний зүрх хурдан цохилж 10 жилийн өмнө юу болсон талаар дахин бодсоор байлаа.
Тэр зогссон газраасаа огт хөдөлсөнгүй. Түүнд ширүүн бороонд норох нь хамаагүй бөгөөд тэрээр аажмаар эхэр татан уйлж эхлэв.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now