34-р хэсэг

525 61 0
                                    

Маргааш нь, Ынби Жонгүг нар Хусог Еэрин хоёрын гэрт зочлон ирэв.
Хусог Жонгүг нар зочны өрөөнд ярилцаж байхад Ынби Еэрин нар гал тогооны өрөөнд зууш бэлтгэж байлаа.
Ынби: "Би өнгөрсөн шөнө Ынхаг харсан"
Еэрин хийж байснаа зогсоон Ынбирүү хараад: "тэгсэн гэжүү?" хэмээн нүдээ цавчлав. Ынби толгой дохиод:
" Би тэрнийг охинтой байсныг ердөөсөө мэдээгүй. Үзэсгэлэнтэй охин байсан." Ынби зөөлөн мишээгээд Еэринрүү харан: "нөхөр нь хэн юм?"
Энэ үед Еэриний хараа тогтворгүйжин "Бид одоо энэ зуушыг тэдэнд аваачиж өгөх ёстой. Тэд аль хэдийн өлсчихсөн байгаа байх" гээд Ынбиг гал тогоонд орхин хоолоо аваад зочны өрөөрүү явав.
Ынби нүдээ цавчлан өөрийг нь орхин явах найзыгаа ардаас нь харсаар түүний ардаас даган явав.
Хэдэн цагийн дараа Жонгүг Ынби нар байшинг орхин одов. Еэрин буйдан дээр суун хумсаа хазалж байгааг Хусог анзаараад хажууд нь ирж суун: "юу болсон юм?"
" Ынби өчигдөр орой Ынхаг Хаынтай явж байгааг харсан гэсэн."
"Чи тэрэнд хэлчихсэнүү?" Хусог эхнэрлүүгээ харан ийн асуув.
Еэрин толгойгро сэгсрээд: "Үгүй ээ, би чадаагүй"
Flashback
Ынха Тэхёноос хүүхэдтэй болсон. Хүүхдээ эцэггүй өсгөхийг хүсэхгүй байна гэж Еэрин болон Хусогоос гуйсан ба хэнд ч хэлэхгүй байхыг гуйсан учраас тэд өдийг хүртэл энэхүү нууцыг хадгалсан билээ.
Ынби тэдэнрүү залгаж Тэхёны талаар асуусаар байсан ч тэд тэрэнд худлаа хэлсээр байсан. Өдөр бүр. Тэд Тэхёнтой хараахан холбогдоогүй гэж, тэд Тэхёнтой хараахан уулзаагүй гэж хэлсээр байсан.
Тэдний байшинд, Еэрин Хусог хоёр өрөөндөө байхад нь гэнэт Еэриний утас дуугарахад утсан дээр Ынбигийн нэр гарч ирэв.
"Бид тэрэнд одоо хэлэх хэрэгтэй."
"Үгүй ээ" Еэрин нөхөрлүүгээ харан утсаа гартаа атгасаар байлаа.
"Тэр Тэхёны нөхцөл байдлын талаар мэдэх хэрэгтэй"
"Тэр мэдвэл зүгээр л маш их өвдөх болно. Би тэгэхийг хүсэхгүй байна."
"Чи тэрнийг Тэхёноос жирэмсэн болсон гэдгийг мэднэ тийм биз? Ынха ч гэсэн Тэхёноос жирэмсэн болсон. Тэрэнд ч гэсэн Тэхён хэрэгтэй." Хусог Еэринрүү харсаар ийн хэлэв.
"Үгүй ээ. Бид тэрэнд хэлэхгүй. Хэлэхгүй." Еэрин ингэж хэлээд Ынбигийн дуудлаганд хариу өгөхөөр өрөөнөөсөө гарлаа.
Еэринийг өрөөнөөс гарахад Хусог хүндээр санаа алдан нүдээ аниад гараа дэрлэн хэвтэв.
End of flashback
Тэхён охинтойгоо болон Ынхатай хамт Хаыны ангийн хүүхдийн төрсөн өдрөөс дөнгөж гараад гэрлүүгээ явж байв. Хаын зорчигчын суудал дээр унтаж байлаа.
"Азаар чи Хаыныг оллоо" Тэхён толгойгоо эргүүлэн түүний хажууд суух Ынхаруу харав.
"Тиймээ" тэрээр хөнгөн инээх аядав.
"Чи охиныг харж байсан эмэгтэйд талархлаа илэрхийлсэнүү?"
"Яаж?" Ынха Тэхёнрүү нүдээ бүлтэгнүүлсээр харав.
"Хаын надад нэг эмэгтэй түүнийг олж санаа тавин зайрмаг авч өгсөн гэж хэлсэн юм лдаа."
"Аан. Мэдээж би тэрэнд талархлаа илэрхийлсэн" Ынха толгой дохин харцаа цонхны цаадахруу шилжүүлэв.
Дараагийн өдөр нь Ынби, Совон болон удахгүй түүний нөхөр болох Сокжины хуримын зургийг авах гэж байв. Тэр нөгөө хоёрыгоо бэлдэж байх хойгуур нь өнгөрсөн шөнө Ынхаг харснаа санав. Совон Ынбигийн хажууд ирээд: "Hey" Совон түүнийг бодлоос нь салгаж орхив.
"Hey" Ынби инээмсэглээд түүний өмссөн хуримын даашинзыг анзааран "Чи үзэсгэлэнтэй харагдаж байна."
"Баярлалаа. Удахгүй миний нөхөр болох залуу чамайг бидний хүсэлтийг хүлээж авсанд баяртай байгаа шүү."
"Үнэхээр үү? Би ч гэсэн баяртай байна." Ынби инээмсэглээд үргэлжлүүлэн камераа бэлэн болгоход бэлтгэв.
" Чи зүгээрүү?" Совон түүнд бага зэрэг санаа зовон асуулаа.
"Мэдээж. Зүгээр л нэг юмны талаар бодсон юм"
"Дахиад л нөгөө залуугийн талааруу?"
Ынби хуурамчаар инээгээд " мэдээж үгүй. Би яагаад түүний талаар болно гэж? Маш олон жил өнгөрсөн байна.. Миний сэтгэл өөрчлөгдсөн."
Зураг авалтын дараа Ынби машинруугаа явж байтал Жонгүгийг цаасан уут гартаа бариад түүнрүү инээмсэглэж байгааг харав.
"Чи энд юу хийж байгаа юм?" Ынби Жонгүгийн хажууд ирэхдээ ийн асуув.
"Хайрт сүйт бүсгүй дээрээ зочилж байна."
Жонгүг Ынбигийн уруул дээр зөөлөн үнсээд "би чиний дуртайг авсан" гэсээр ярзайн цаасан уутаа өргөж харуулав.
Ынбигийн машинд тэд хоёул суун Жонгүгийн авчирсан зүйлийг идэж байлаа. "Тэгхээр, чи өнөөдөр завтай байхаа? Миний зөвүү?"
Ынби түүнрүү бүлтгэнэн хараад: "Яах гэж байгаа юм?"
"Болзоонд явцгаая" Жонгүг инээсээр ийн хэлэв.
Ынби хариу инээмсэглээд: " тэгье"
Тэр шөнө, Жонгүг Ынби хоёр болзоонд явсан юм. Тэд Жонгүгийн машинаар коллежд байхдаа очих дуртай байсан ресторанруугаа явав.
Хэдэн минутын дараа тэд ресторанд ирлээ. Ынбин ариун цэврийн өрөө явсан хойгуур Жонгүг түүнийг хүлээн суух зуураа ширээнээс нь холгүй орших ширээнээс Тэхёныг нэгэн бяцхан охиныг гар дээрээ өргөн гарч явахыг харсан бөгөөд түшнтэй мөн Ынха хамт явахыг харав.
Ынби ариун цэврийн өрөөнөөс эргэн ирж " ямар нэгэн юм болоо юу?"
Тэрээр цочролоосоо гаран Ынбирүү инээмсэглээд: "үгүйдээ, зүгээр л нэг танил хүн харах шиг болсон юм"
"Хэн юм?"
"Ынха.."
"Аан.." тэрээр толгой дохин "би түүнийг өмнө нь нэг харсан. Би түүнийг аль хэдийн охинтой болчихсон гэж бодоогүй шүү. Охин нь эгдүүтэй юм байналээ. Ялангуяа тэр уруул нь."
Жонгүг Ынбирүү инээгээд "одоо захиалгаа өгье. Би өлсөж үхэхнэ.
Ынби инээд алдаад "Чи үргэлж л өлсөж байдаг шд" гээд толгой дохин ширээн дээрээс менюг аван жагсаалтыг харж эхлэв.
Жонгүг менюг авсан ч Ынбиг харсан хэвээр байв. Ынби Жонгүгрүү эргэн хараад инээхэд Жонгүг хариу инээж байв.
Орчуулагч нь Ынбиг Жонгүгтай бүтэмжтэй байгаасай гэж бодож байгаа 😜

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now