31-р хэсэг

716 62 3
                                    

Энэхүү орой Ынби кофе шопд найзуудтайгаа уулзахаар цаг товлосон байлаа. Ынби аль хэдийн тэрхүү газар оччихоод хоёр найзыгаа хүлээн сууж байв.
Flashback
Олон өдөр хоног өнгөрсөн ч Ынби Тэхёнтой холбоо барьж чадахгүй хэвээр л, тэр Тэхёноос ямар нэг суран сонсоогүйгээс гадна өмнө нь түүний эцэг эхтэй нь уулзаж байгаагүй учраас тэдэнтэй яаж холбогдохоо ч мэдэхгүй байсан юм.
Ынби түүний найз болох Хусог Еэрин нараас асуусан ч тэд түүнийг хаана байгааг нь мэдэхгүй хэмээн худлаа ярьж байв.
Ынби цэцэрлэгт хүрээлэнгийн модон сандал дээр хий хоосон зүйлрүү ширтэн сууна. Түүний нүднээс нулимс урсаж эхлэв. Энэ үед Ынби-н найз Жонгүг түүнийг өөрт нь мэдэгдэлгүйгээр дагаж байлаа.
-'Би...би жирэмсэн' Ынби уйлан ийнхүү хэлэв.
-'бас би түүнийг хаана байгааг мэдэхгүй байна. Мөн би одоо яах ёстойгоо мэдэхгүй байна...' Ынби уйлсаар л байлаа.
Жонгүг Ынби дээр ирэн түүний нуруун дээр зөөлөн цохиод:
- 'хэрвээ чамд найз хэрэгтэй бол би энд байна. Хүчтэй байх хэрэгтэй шүү. Чиний төлөө, бас хүүхдийн чинь төлөө би энд байна.'
Ынби Жонгүгийг хараад түүнийг тэврэн асгартал уйлж эхлэв.
End of flashback
-'Ынби~яа' гэх танил хоолой түүнийг алс хол тэнэх бодлоос нь салгав. Ынби толгойгоо эргүүлэн өөрийнхөө найзуудыг харан сандалаасаа өндийгөөд тэдэнтэй тэврэлдлээ.
-'Чамайг Солонгосд эргээд ирсэнд баяртай байна'
-'Тиймээ, надад ч гэсэн сайхан байна. Бүгдээрээ сууцгаая.'
Ынби өөрийн найз болох Совон болон Үмжи нарын өөдөөс харан суулаа. Үмжи бол түүнтэй олон жил найзалсан найзууд, харин Совон Жонгүгийн найз байсан юм. Харин одоо Совон,Үмжи нар нэг биений 2 тал юм шиг л болцогоосон.
Совон инээмсэглээд: 'юу гээч, чи яг зөв үед буцаж ирсэнээ мэдэж байна уу?'
Ынби Совонруу нүдээ цавчилан харсаар: 'юун тухай яриад байгаа юм?'
Совон найзуудруугаа харан: 'Би сүй тавьчихсан, удахгүй гэрлэх гэж байгаа'
Ынби найзынхаа мэдээнд цочирдон: 'бурхан минь! Баяр хүргэе! '
Совон: ' бас би чамайг миний хуримын зурагны зураглаач байгаасай гэж хүсч байна. Хэрвээ чамд зүгээр гэвэл шүү дээ.'
Ынби инээмсэглэсээр: 'Мэдээж, бололгүй яадаг юм'
-" Омо, баярлалаа Ынбияа~ Би үнэхээр баяртай байна. манай сүйт залуу ч гэсэн чиний зурагнуудын үнэнч фэн болохоор тэр ч гэсэн баяртай байх болно.'
Ынби инээсээр өөр нэг найз болох Үмжирүүгээ харан:
" Жи~яа,чамаар юу байна? "
Үмжи нүдээ бүлтэгэнүүлсээр өөрлүүгээ заан: "би юу? Би яахав, нэг залуутай уулзаж байгаа."
- Тэр нэгэн залуу чинь хэн юмдээ?
- Та нар удахгүй мэдэх болнодоо гэсээр Үмжи зөөлөн инээвхийлээд бага зэрэг толгой дохив.
- "Харин чамаар юу байна? Жонгүг та хоёр хэзээ асуудлаа шийдэх гэж байна?" Совон ийн асуув.
- Яахав, бид хоёр завгүй байгаа болхоор гэрлэлтийн талаар ярих цаг олдохгүй л байна" Ынбиг толгой дохин ийн хариулахад Үмжи бүлтэгэнэсээр:
- Цаг олдохгүй? Эсвэл чи зүгээр л хараахан сэтгэлээ өөрчлөөгүй байгаа юмуу?
Совон Ынбирүү харсаар: "Эхх? Тэхён чамайг орхиж, чи Жонгүгээс аз жаргалыг мэдэрдэг болсоноос хойш аль хэдийн олон жил өнгөрсөн биздээ?"
Ынби инээмсэглэн: "Тиймээ"
Совон: " Харав уу, Дараагийн удаа тэр залууг битгий яриандаа оролцуулаарай. Ынби тэр хоёрын хооронд бүх зүйл дуусчихсан шдээ."
Үмжи: "Ойлголоо, Намайг уучлаарай."
Совон: "Жонгүг бол сайн залуу. Тэр бас чамд үнэхээр хайртай. Бид бүгдээрээ л тэрнийг нь харсан шдээ."
Ынби түүний хэлсэн үгэнд зүгээр л хөнгөн инээмсэглэл тодруулан сууна. Хэсэг хугацааны дараа гурван эмэгтэй гадуур салхинд алхангаа хоорондоо ярилцсаар явж байлаа. Ынби найзуудтайгаа уулзсанаас хойш Тэхёны талаар бодол болсонгүй.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now