002

2K 123 0
                                    

‘Эндээ хүлээж байгаарай, би эргээд ирнэ гэж амлаж байна.’
Энэ бол тэрний намайг орхиж явхаасаа өмнө хэлсэн сүүлийн үг байсан юм. Би сэтгэлээ илчлэх гэж байсан гэхдээ тэрний ээж нь дуудаад тэр явчихсан. Тэр эргэж ирнэ гэж амласан болхоор би түүнийг өдөр бүр хүлээдэг байлаа гэвч тэр ирээгүй.
Би түүнийг мэднэ, тэр ямар нэгэн амлалт өгсөн бол үүнийгээ заавал биелүүлдэг гэхдээ тэр тэгээгүй. Тэр эргэж ирээгүй бас тэрнээс ямар ч дуудлага эсвэл зурвас ирээгүй. Тэр яагаад эргэж ирээгүйг би мэдмээр байна.
Би өөрийн замаар компанид ажилладаг болсон, компаны захирал гэх албан тушаалыг эрхэлдэг болсон. Энэ миний эцэг эхийн компани байсан юм. Миний аав намайг дараагийн захирал болгохыг хүссэн учраас би эцэг эхээ бахархуулхын тулд хичээнгүйлэн сурч эхэлсэн. Мөн тэр охиноор ч гэсэн намайг бахархуулхын тулд…
Би зарим зорилгодоо хүрсэн ч энэ жижигхэн хэсэг нь л байсан юм. Тэр охин надаар бахархах номер нэг хүн байсаар байх болно.
Хэрвээ бид дахин уулзвал тэр надаар бахархаасай гэж би хүсч байна.
Намайг ажилруу орж ирэхэд компаний ажилчид намайг угтаж авч байлаа би хариуд нь тэдэнрүү харан нүүрэндээ хуурамч инээмсэглэл гаргана.
Би өөрийн оффисд орж ирэн өөрийн суудал дээр ирж суугаад хүндээр санаа алдлаа. 10 жилийн турш би үргэлж түүний талаар бодсон, тэр намайг санаж байгаа болвуу ? гэдгийг би мэдмээр байна.
Гэнэт миний найз болох Хусог миний оффисд орж ирэв.
– Hey! тэр инээмсэглэсээр нааш алхан ирнэ.
Би түүнрүү хариу инээмсэглэн:
– Чамайг юу энд авч ирэв?
– Би чамайг өнөө орой болох үдэшлэгтээ урих гэсэн юмаа.
– Юунд зориулагдсан үдэшлэг юм?
– Миний найз охин бид хоёр сүй тавьсан. Тэр ийн хэлэн хуруундаа байх бөгжийг харууллаа.
– Баяр хүргье! Би түүнд баяр хүргэн сандлаасаа босоод түүнийг тэврэн: – Цаг нь болжээ…
-Тиймээ, Би түүнээс өнгөрсөн шөнө асуусан азтай нь тэр тийм гэж хариулсан. Чи юу гэдгийг нь мэднэ шдээ, чиний зөв байсаан. Намсан цамхаг санал тавьхад хамгийн тохирсон газар.
Тэрнийг Намсан цамхагийг дурьдахад би бага зэрэг инээлээ. Энэ газар бол тэр охин бид хоёрын ихэнхи цагаа хамтдаа өнгөрүүлдэг газар байсансан бас тэр газар би тэр охиныг хамгийн сүүлд харсан.
-Hey… Хусог хуруугаараа хатган намайг бодлоос минь салгалаа. Би нүдээ цавчлан түүнрүү хархад тэрээр санаа зовсон байдалтай:
– Чи зүгээрүү? гэхэд нь би түүнрүү бага зэрэг инээмсэглэн:
– Тиймээ, би зүгээр хэмээн хариулав.
– чи итгэлтэй байна уу? чамд ямар нэг юм болсон юм шиг харагдаж байна.
– Би зүгээрдээ би ердөө л зарим зүйлсийн талаар бодсон юм.
– Дахиад л тэрний талаар биш биздээ? тэр ингэж хэлээд нүдээ цавчилж байлаа.
– 10 жил өнгөрсөн шдээ Тэхёнаа!
Магадгүй тэр чамайг аль хэдийн мартчихсан байх. Хусог ингэж хэлээд мөрөн дээр минь гараа тавьж байхад би түүнрүү зүгээр л харж байлаа.
Хэсэг хугацааны дараа, би оффисдоо сандал дээрээ суун саяхан Хусогын хэлсэн үгний талаар бодно. Би толгойгоо сандалны түшлэг налуулан амс хийгээд нүдээ анин хүндээр санаа алдлаа.
Flashback
‘Тэхёнаа…’ тэр хошуугаа цорвойлгон миний хамрыг хуруугаараа хатгаж байв. Би түүний эгдүүтэй төрхийг харан инээмсэглэж байсансан.
-Ямар асуудал гараав?
-битгий унтаарай. Тэр удаанаар толгой дохих нь яг л хүүхэд шиг харагдаж байлаа.
–яагаад? гэхдээ миний нойр хүрээд байна. Би ингэж хэлээд дахин нүдээ анив. Би тэрний гоншигонохыг сонссон ч нүдээ аньсан юм.
Би нүдээ нээхдээ тэрний надруу нуруугаа харуулсан байгаатай нүүр туллаа. Би намуухнаар инээмсэглэн ‘За яахав. Би унтахгүйээ’ гээд өндийн тэрний хажууд суув.
Тэр толгойгоо эргүүлэн нүүр дүүрэн инээмсэглээд:
– Сайн байна. Явж ямар нэгэн идэх юм авцгаая! Тэр босон гарнаас минь хөтөлхөд зүрх минь хурднаар цохилж байлаа. Бид олон удаа хөтлөлцдөг байсан ч миний зүрх гэнэт ингэж хурдан цохилсон анхны удаагынх энэ байсан юм. Учир нь тэр надад таалагдаж эхэлсэн байх тиймүү?
Тэр миний гарнаас атган алхахыг нь би харж байлаа. Тэр надруу толгойгоо эргүүлэн хараад инэмсэглэнэ. Тэр инээмсэглэх үедээ хамгийн үзэсгэлэнтэй харагддагсан.
End of flashback
Намайг нүдээ нээхэд аль хэдийнэ орой болсон байлаа. Би хэзээ ч ажил дээрээ унтаж байгаагүй юмсан. Гэнэт Хусогын үдэшлэгний урилгыг санан сандлаасаа босоод хүрмээ өмсөн оффисоосоо гарлаа.
Би одоо машиндаа үдэшдэгний зүг жолоогоо залж байна. Удалгүй би үдэшлэгний гадаа ирлээ. Дотогш ороход үнэхээр олон хүн байв. Үдэшлэг бол миний стилл биш. Би Хусогыг эргэн тойрноор хайх зуураа санаандгүй хэн нэгэнтэй мөргөлдчихөв. Би хурдхан шиг бөхийн түүнээс хүлцэл өчхөд тэрээр ч мөн адил бөхийн уучлал хүсээд цааш явчихав. Хусог намайг харан дуудах хүртэл би саяны эмэгтэйг явахыг харан зогслоо.

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now