Ийн хэсэг юм бодсоор хэвсэний эцэст би сая л унтлаа. 

---

Өглөө намайг үл үзэгдэгч нөгөөх чанга дуугаараа сэрээсэнгүй. Би өөрөө зөнгөөрөө сэрвэл тэр аль хэдийн босчихсон чимээгүйхэн хана ширтсээр сууж байх аж. Түүний энэ байдлыг хараад би цочих шиг болсон ч түрүүлж ам нээв.

Би: чи хэзээ сэрсэн юм?

Ххх: аль түрүүн. Би чамайг сэрээх үү гэж бодсон л доо. Гэхдээ мартчихаж.

Би: мм.. тийм байх нь.

Орноосоо өндийн босоод суниахад тэнгэр дахиад л бүрхэг байх нь үзэгдэнэ. Цаг агаар зэврүүн хүйтэн  байгаа нь илт.

Би: кафе руу орох уу?

Намайг асуухад тэр толгой дохиж бид өрөөнөөс гаран хүнгүй байх кафе руу орлоо. Захиалга авах хэсэгт кафен эзэн бололтой хүн цонхоор харагдах бүрхэг тэнгэрийг ширтэн санаа алдана. Энэ байдлыг харахад тэр хүний нүдэнд яагаад ч юм гуниг хурсан мэт санагдав. Эсвэл бүрхэг өдөрт дургүй байх л даа.

Бид хоёр кафег хөндлөн гулд явсаар олон суудлуудын нэгэн дээр суулаа. Үл үзэгдэгчийн өөдөөс харан суухад түүний бодлогоширсон харц одоо ч хэвээр байх нь ажиглагдана. Тэр одоо ч бодсоор л байгаа бололтой.

Би: чи өчигдөр маргааш ярья гэсэн. Надаас асуумаар зүйл байгаа биз дээ? Хэдий надад мэдэх зүйл тийм их байхгүй ч би хариулахыг хичээе.

Тэр харцаа өргөн наашаа харах үед би багахан инээмсэглэв.

Над руу харсныхаа дараа тэр санаа алдаад: өнөөдөр магадгүй чи явах байх тийм үү?

Би: магадгүй тийм байх.

Ххх: заавал явах хэрэгтэй гэж үү? Эндээ надтай хамт үлдэж болохгүй юу?

...

Ххх: үнэндээ чамайг иртэл би ганцаархнаа байсан. Харин сая л намайг харж сонсдог нэгэнтэй болтол... тэр маань удахгүй явах нь байна шүү дээ. Би... зүгээр л чамайг явуулмааргүй байна.

Түүний зүг хэлэх үггүй болон харахдаа би тун хэцүү байдалд орсноо мэдэрлээ. Тэр энэ бүх хугацаанд ганцаараа байсан.. Хэн ч түүнийг харахгүй, сонсохгүй, мэдрэхгүй.. Гэнэт гарч ирсэн би түүний хувьд дотно санагдсан байх. Гэтэл би одоо ингээд явах болчихдог. Үнэхээр юу гэхээ мэдэхгүй юм.

Би: уучлаарай.

Хэлж чадсан ганц зүйл маань л энэ байв. Түүний зүг гунигтай харцаар харахад өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэлзээд ирнэ.

Би түүний ганц 'найз'..

Тэрний одоогийн байдал надад тэдэнд нь мартагдсан өдрийг сануулна. Ганцаархнаа болсон мэт санагдах тэр мэдрэмж...

Хэсэг хугацааны дараа тэр хоолойгоо засаад: тэгвэл өчигдөр шөнөжин бодсоны эцэст асуухыг хүссэн хоёр л асуулт байна. Үүнд чадахаараа хариулаарай.

Намайг аажмаар толгой дохиход тэрний харц нухацтай боллоо.

Ххх: Чи хаанаас ирсэн юм?

Би: тэрийг... Хэлж чадахгүй нь ээ.

Ххх: Тэгвэл чи яг юу юм?

Би: Би өөрөө ч мэдэхгүй...

Нулимсаа хөнгөхөн шувтраад түүн рүү инээмсэглэх аядахад тэр санаа алдан хариу инээмсэглэлээ. Удалгүй модон хаалганы хажуудах хонх жингэнэн дуугарах үед тэр намайг орхин хаа нэгтээ алга болов.

Би нэг санаа алдаад хаалгаар орж ирэх түүн рүү хармагцаа сууж байсан газраасаа босон, инээмсэглэсээр урдаас нь гүйлээ.

Түүнийг дахин харсандаа хэмжээлшгүй ихээр баярлаж байв.

Гэтэл тэр намайг нэвтлэн гараад, цонхны хажуу дахь ширээн дээр төв царайлан суух нь тэр.

Өө тийм л дээ...

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now