Би: хэдэн сарын?

Ххх: мэдээж 11 сарын.

Би: хэдэн оны билээ?

Энэ удаа түүний нүд томоос том болсоор над руу гайхан ширтлээ. Би буруу зүйл хийчих шиг боллоо.

Ххх: ингэхэд чи яахаараа үүнийг мэддэггүй билээ? Хэдэн жил унтаж байгаад сэрсэн юм шиг л.

Бурхан минь. Одоо яах вэ?

Ххх: суухгүй юм уу?

Би хэсэг эргэлзсэний эцэст гараа чанга атгасаар түүний өөдөөс харан суух аядав. Хэдий тэр хэнэггүй төрлийн хүн боловч, нэг л ер бусын хүчтэй энергитэй юм. Хүлээгээрэй. Хүн? Тэр яавч хүн биш шүү дээ.

Бидний дунд хийгээд кафед тэр чигтээ чимээгүй байдал ноёлсон байлаа. Түүнд бүх зүйлийг хэлж болох ч надад одоохондоо тэгэх бүрэн дүүрэн итгэл алга байв. Бас би өөрийгөө тэрэнтэй адилхан уу үгүй юу гэдийг ч мэдэхгүй. Тэр яагаад ийм болсон, хэр удаан ийм явсаныг нь мэдэхээс нааш түүнд бүрэн итгэж чадахгүй нь бололтой.

Ххх: чи гоё нүдтэй юм.

Би: намайг хүмүүс аавыгаа дуурайсан гэдэг. Тэр ч бас яг ийм өнгийн нүдтэй байсан.

Тэр саяны явдалд ач холбогдол өгөхөө болив бололтой.

Ххх: тэгэхээр чи аавтай байх нь ээ?

Би: тийм ээ.. Байсан.

Одоо бол би төрөөгүй шүү дээ. Өнгөрснийг өөрчилсөн минь бүгдийг өөрчилсөн.

Ххх: ядаж л чамд байсан гэдгийг чи мэдэж байна. Тэгтэл би чиний хажууд юу ч мэдэхгүй.

Тэр санаа алдаад цонхоор гаднах байдлыг ажиглаж эхэллээ. Өдөржин ингэж суудаг байх даа?

Би: би чамд нэрээ хэлсэн. Харин чиний нэр хэн юм?

Ххх: миний нэр?

Намайг толгой дохиход тэр: надад нэр байхгүй ээ гэв.

Би: яагаад нэр байхгүй гэж?

Ххх: би төрөөгүй болохоор ямар нэртэй болох байснаа мэдэхгүй.

Би: төрөөгүй?

Энэ удаа миний нүд байдгаараа томрон түүн рүү цочирдсон байртай ширтэв.

Ххх: мм тийм ээ. Би эхийн хэвлийд байхдаа эндчихсэн юм.

Түүний ийм зүйлийг хэнэггүй, тайван ярьж байх нь намайг гайхшрууллаа. Тэгэхээр тэр сүнс гэсэн үг юм уу? Сүнснүүд өсдөг юм уу?

Би: чи тэгэхээр.. сүнс юм уу?

Ххх: хөөе яалаа гэж тийм байдаг юм! Би бол үл үзэгдэгч. Ойлгож байна уу? Сүнс биш Үл-үзэгдэгч.

Нухацтай царайлан хэлээд тэр эрүүгээ тулан над руу харсаар: харин чи? Жинхнээсээ сүнс бололтой тийм үү?

Би юу гэхээ мэдэхгүй чимээгүй л хэлээ хазлаа. Сүнс юм уу, үл үзэгдэгч юм уу мэдэх юм алга.

Ххх: за за, энэ ч яахав. Гэхдээ би их онцгой шүү. Бусад сүнснүүд өсөж том болдоггүй. Тэгтэл би өдий хүртэл өсөж том болоод одоо энд байж байна. Хэдий хүний нүдэнд харагдахгүй ч гэсэн.

Би: хачирхалтай юм аа.

Тэр сэтгэл хангалуунаар сандлын түшлэгээ налаад: тийм байгаа биз?

Үүдэнд хонх жингэнэх чимээ сонстох үед бид кафед хэн нэгэн орж ирж байгааг мэдлээ. Харин намайг тэр зүг харж амжихаас өмнө "хатагтай үл-үзэгдэгч" чангаар дуу алдах нь тэр.

Ххх: бурхан минь гэж!

Би эргэж харахаа болин түүн рүү гайхан харвал тэр байж ядсаар,

Ххх: ахх ойрын үед энүүгээр дажгүй залуус их явдаг болоод байгаа шүү. Хэсэгтээ л уйдахгүй нь бололтой.

Би инээн толгойгоо хөнгөхөн сэгсэрээд түүнээс асуух олон зүйлсийнхээ дундаас нэгэн чухал зүйлийг санав.

Би: чи Левенора гэж мэдэх үү?

Тэр бодолхийлэх шиг болоод: мм мэдэх юм шиг байна. Яасан?

Би үүнийг сонссондоо хязгааргүй ихээр баярлалаа.

Би: чи намайг тийшээ хүргээд өгч чадах уу?

Ххх: болж байна аа. Эндээс жаахан зайтай. Гэхдээ тийм ч удаан явахгүй.

Би: үнэхээр их баярлалаа!

Суудлаасаа босон хаалганы зүг эргэхдээ би цаад буланд суух нэгэн хүнийг анзаарав. Тэр хүн цааш харан сууж байсан учир би царайг нь харж чадсангүй зөвхөн ардаас нь л харлаа. Хар бордуу өнгийн үс, хар хүрэмтэй тэрбээр ямар нэгэн зүйл бичин сууна.

Яагаад ч юм тэр хүний зүг хараад л баймаар санагдлаа. Араас нь ч хамаагүй ширтээд л баймаар байв.

Хаалга нэвтлэн гарахдаа би түүний санаа алдахыг сонссон юм. Түүний энэ байдал...

Нэг л танил.

Note: Дараагийн хэсгийг маргааш оруулна аа. Хүлээж байсан бүгдэнд нь маш их баярлалаа💓🙆

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now