БҮЛЭГ 39

1K 95 6
                                    

Цүнх нь мөрнөөсөө унжин газартай бараг л чирэгдэн явах Юраг харсан Пёлим инээмсэглэн хаалгаар орж ирэхэд далласан ч Юра түүнийг тоох сөхөөгүй хажуугаар нь хурдтай алхалан явахад салхи хүртэл салхилж байлаа. Пёлим арагш гайхан харахад Юра гүйн очин байгууллагын лифтний точвлуур дээр дарсан ч их л байж ядсан байртай лифт хүлээлгүй шатны тийш гүйн явахад түүний өндөр өсгийтний дуу хадаж байв. Цүнхээ дахин нэг дээш өргөөд хурдтай гүйхийг хүсэвч гутландаа захирагдах Юра Бан захирлын өрөөлүү очих ба хаалгыг нь шууд онгойлгон ороход Бан захирал ширээнийхээ хажууд байх шүүгээг онгойлгон юм харж байх ба Юралуу гайхшран харлаа.

" Стилист Юра..? "

Юра өрөөнд орж ирсэн даруйдаа ярьж эхлэлээ.

" Та хүмүүсээс хэр удаан нуух гэж байсан юм? "

Бан захирал түүнийг яг юу яриад байгааг ойлгоогүй ч түүний сэтгэлийн гүнд үргэлж оршиж байдаг зүйлийг яриагүй биз дээ хэмээн бодосхийв.

" Юу? Юра? "

" Би бүгдийг нь мэдсэн. Надаас , хүмүүсээс хэр удаан нуух гэж байсныг чинь мэдэхгүй ч одоо хангалттай мэт танд санагдахгүй байна уу? "

Нарийн бичиг өрөөнд гарах дуунаас гайхширч өрөөний хаалгыг онгойлгоход Бан захирал битгий орж ир хэмээн тушаах ба гайхшрал нүүрийг нь будсан нарийн бичиг сүүлийн удаа Юраг араас нь ажиглаад хаалгыг хаав.

" Яагаад надад хэлээгүй юм бэ? Намайг олонд хэлчихнэ гэдгээс айсан юм уу? Намайг сонссон даруйаа цагдаад очиод энэ хугацаанд нуусан бүх булхайг чинь дэлгэчихнэ гэж айгаа юу. "

" Бан Юра- "

" Одоо хангаллтай биз дээ Бан захирлаа. Одоо нууж ханаагүй гэж үү? Энэ бүхнээс болж тэд ямар их зовж байгааг та мэдэхгүй байна гэж үү? "

Бан захирал чимээгүй болох тэр үед Юра цаг хугацааг гацаасан мэт санагдаж байлаа. Бан захирлын нүднээс бүх юмыг ойлгосон дүр илэрхэд Юрагийн нүднээс ч адил илрэл үзэгдэнэ.

Удалгүй Бан захирал ширээн дээрээ байх зургыг далийсан байрнаас нь тэгшлэн харуулах үед Юра өмнө нь хэзээ ч анзаарч харж байгаагүй зургыг олж харав. Найман гишүүд.

" Чи үнэхээр л аавынхаа хэлсэн үгтэй их адилхан юмаа. "

Юра нэг хөмсгөө зангидан Бан захиралруу харахад тэрээр доош харж байснаа нүүрэндээ бүдэгхээн инээмсэглэлтэй харж ,

fallacious | k:taehyungTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon