БҮЛЭГ 24

1.9K 101 3
                                    

" Одоо өвдөж байна уу? "

Тэхён бор үснийхээ цаанаас Юралуу ширтэхэд Юра өвдөн гинших царайтайгаа

" Тийм ээ. " хэмээн арайхийн хэлж өөрийн шагайн хэсгээ гараараа үрэв.

Түүний өөдөөс Тэхён чимээгүй инээж толгойгоо сэгсрэнгээ

" Хүн урдах , доодохоо ч харалгүй хар хурдаараа үхэх гэж байгаа юм шиг гүйж чаддаг гэж мэдсэнгүй шүү. "

Юра амьсгал гарган нүдээ эргэлдүүлэнгээ " Би маш яарч байсан юмаа " хэмээхэд Тэхён байгууллагын эмнэлгийн өрөөний хаалгаруу эмч ирэх эсэхийг шалган , орон дээр гутлаа тайлан шагайгаа үрэх Юрагийн урдаас нь босч эм лент гэх янз янзын эмийн зүйл байсан хэсэгрүү алхалаа.

Юрагийн харц урагдсан жийнсэн өмд саарал цамцныхаа дээд талын хэдэн товчыг товчлоогүй Тэхёнийг араас нь хартал Тэхён шүүгээг онгойлгон юм хайж байгаа аятай үзэгдлээ.

Юра бугуйн дахь цагаа харж дараа нь хажууд нь байх бичиг цаасыг харан санаа алдаад буцан гутлаа өмсөх гэхэд Тэхёний гар түүнийг хийхээс нь зогсоов.

" Чи яах гэж байгаа юм? "

" Ажилдаа..? "

Юрагийн хариулт асуулт мэт сонстоход Тэхён хөмсгөө зангидан толгойгоо баруун тийш бага зэрэг далийлгаж хөлрүү нь эрүүгээрээ заагаад
" Ийм хөлтэй юу? "

" Сонс. Миний хөл хугарчихаагүй байна. Би зүгээр л хөлөнд чинь тээглээд уначихсан- "

" Дараа нь шагайгаа шүүгээнд цохичихсон. "

Тэхёний яриаг нь таслан хэлсэн үгэнд Юра зөвшөөрөхгүй байхыг хүсэвч бүх үйл явдал үнэн байлаа.

Тэр бичиг цаасыг хүргэж өгөх цагаасаа хоцорч нягтлангийн өрөөлүү гүйж цаасыг урд хойно нь оруулан урдахаа ч харалгүй гүйхдээ хэн нэгнийг мөргөлгүй аятайхан гүйж байсан ч цаасаа болчихлоо гэж бодож амжаачгүй байхад Тэхёний урт хөлөнд тээглэн унаж , дараа нь хажуудаа байсан шүүгээнд хөлөө цохих азтай гэдгээ мэдсэнгүй.

Түүний гарт байсан бүх цаас яг л ажлаа хаяан бүх юмаа хаяж шидсэн байгаа мэт агаарт нэг нэгээрээ нисэн доош унахад Юра шагайгаа барин газар хэвтэв.

Гэвч одоо тэр өгөх ёстой байсан цагаасаа хорин минут хэртээ хоцорч байлаа.

" Гэхдээ би зүгээр ээ. Харж байна уу ямар ч хөхрөлт байхгүй. " Юра шагайгаа Тэхёнд харуулан оймсоо дээшлүүлэх гэхэд Тэхён түмпэнтэй савыг газарт тавьж түүний урд өвдөглөн суугаад хөлийг нь барив.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now