БҮЛЭГ 10

2.2K 143 7
                                    

V's smile is my whole life.

3rd person POV

Барилгаруу ороход хүн бүрийн харц Юра дээр тусч цаагуураа тэд нууцхан бие биетэйгээ шивнэлдэн ярихад түүний толгойд ахлах сургуульд байх үеийн дурсамжууд зуралзан бага багаараа орж ирж байлаа. Тэр бүх хүмүүсийн харц тэр нууц яриа бүгд хэтэрхий

Хүйтэн

Бас

Аймшгийн харагдаж байв.

Юра хэний ч нүүрлүү эгцлэн харахаас эмээж зүгээр л газар ширтэн алхана.

Ахлах сургуульд түүнийг хүүхдүүд яаж шоолдог байсныг ,

тэр болгонд нь Юра улам Жэниний сүүдэр болон нуугддаг байснаа ,

ээж аав нь түүнийг орхин явсанаас тэр өөрийн гэсэн гэргүй болж өөрийг нь үзэн яддаг хадам эгч дээрээ зарц мэт амьдардаг байснаа ,

эцэст нь тэрээр Жэнинтэй уулзан түүнтэй амьдарсан ч эцсийн эцэст Юра Жэнингийн сүүдэр болон хувирсан гэх бүх л дурсамжууд түүнд санагдаж байв.

Бүх муу дурмасжууд түүнд мэдрэгдэж эхлэхэд түүний хоолойнд нь яг л нэг том юм хаашаа ч хөдлөлгүйгээр гацсан мэт Юрад санагдаж амьсгалахад хэцүү болсон ч тэрээр хэнд ч өөрийн сул талаа харуулахыг хүссэнгүй.

Юра арайхийн алхасаар нүүр будалтын өрөөнийхөө урд иртэл хурц хараат эмэгтэй түүнийг замд зогсоон урьдын л адил хүйтэн төрхөөр

" Бан захирал чамайг өрөөндөө дуудсан хэмээн хэллээ. "

Юра сандарснаасаа болж шүлсээ залгин тэр чигтээ дөрвөн давхарлуу аажуухан аль болох өөрлүү нь харах тэр их хүний харцыг тоохгүй явсаар Бан захирлын өрөөний хаалгыг тогшин орвол Бан захирал түүнийг тийм ч сайхнаар угтаж авахгүй гэдэг нь нүүрэнд нь тод харагдаж байлаа.

" Алив Юра орж ирээд суу л даа. "

Хаалга онгойлгон тэндээ зогсох Юраг Бан захирал тайвнаар дуудвал Юра зөөлхөн бөхийн ёслон дотогшоо орон суув.

" Тэгэхээр ..... Өнөөдөрхөн би цахим ертөнцөөр чиний мэдээлэл тархсан байгааг анзаарлаа. "

Юра юу ч хариулсангүй зүгээр л гарлуугаа ширтэн Бан захирлын харцнаас эмээн сууна.

" Яагаад гэдгийг би асууж болох уу? Яагаад цахим ертөнцөөр чиний Ким Сокжин болон Ким Тэхёнтой хоёулантай нь болзож байна гэсэн цуурхал тархачихсан байгаа юм бэ? "

fallacious | k:taehyungDonde viven las historias. Descúbrelo ahora