БҮЛЭГ 14

2K 128 1
                                    

---------------------------------------

---------------------------------------

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

The reason I live is you. / Миний амьдардаг шалтгаан бол чи./

I don't think I can see you anymore, I think I'm really dying. /Би чамайг дахиж харж чадахгүй юм шиг байна , би үхэж байх шиг байна. /

The person to love me is you.
/ Намайг хайрлах хүн бол чи. /

Shine on me in the darkness.
/Харанхуйд надруу гэрэлтээч./

- В.А.Р ~ 1004 - ⬆

--------------------------------------

" Хөөе! "

Хөлийн алхаан болон машин дуунаас өөр ямар ч чимээгүй байсан харанхуй гудамжинд танихгүй хоолой дуудахад намайг дуудаж байна гэж бодоогүй ч арагшаа хартал гэнэт нэг юм нүүр онон хагарч нүүрээр урсан алган дээр минь уналаа. Хичнээн гэнэтийн зүйлд сандарч цочирдсон ч гарлуугаа харвал шар нь дөнгөж хагарсан түүхий өндөг байв.

" Та нар чинь яаж байна аа?!? "

Би хашгиран урд минь зогсох хэсэг охидруу орилвол тэд харин өөдөөс минь ёжлон инээгээд

" Муу авгай. Одоо хүртэл тэдэнтэй наалдсан хэвээр л байгаа юм биз дээ. Бүр машинаас нь гарч ирнэ гэнэ ээ?!? "

Нэг охин нь үүнийг хэлэн гартаа барьж байсан дахин нэг өндгийг шидэхэд өнөөх нь миний үсийг онож намайг дахин үг хэлэхийн өмнө тэд олуулаа өндөг мэтийн зүйлсүүд шидэж эхлэлээ.

Өндгүүд ар араасаа ирэн миний бүх л хэсгийг онож би сандарсандаа гараараа нүүрээ хаан арагш ухарсан ч би ард талын хашлаг мэтийн хананд гацан тэд намайг тойрон зогсов.

Тэр охидууд инээлдэж , шоолж , муулж надруу юм шидэлж байсанд би тэдний өөдөөс юу ч хариу үзүүлж чадсангүй. Зүрх амнаас гарах гэж байгаа мэт хүчтэй цохилж амьсгал давчдан би яг л жижиг саван дотор түгжигдэн үлдсэн мэт санагдаж байлаа.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now