БҮЛЭГ 6

2.8K 153 3
                                    

Санамж
Стилист байх сарыг нь хоёр биш гурван сар болгон өөрчлөв.

" Уучил хэрвээ чи намайг чиний араас хараагүй мэт гүйдэг охидын чинь дараалалд орно гэж бодож байвал чамайг хараал идэг. Би тэнд чинь харьяалагдахгүй. "

Тэхён гэнэт маш чангаар инээх үед нь би гараа цээжиндээ зөрүүлэн тэврэв.

" Тэгэхээр... Өнөөдөр ажилчид бүгд өдөр ирдэг биш билүү? Ө! Уучлаарай . Би чамайг цэвэрлэгч гэдгийг чинь мартчихаж. "

" Баярлалаа. Ядаж нэг хүн ч гэсэн миний юу хийдгийг анзаарчихаж. "

" Гэхдээ чи цэвэрлэгч болоход хэтэрхий хайран бишүү? "

Тэхён газраас усны сав аван ус уунгаа хэлэхэд би компьютерийн ширээний сандал дээр суугаад

" Тийм байгаасай л гэж хүсч байна . "

" Стилистийн ажил чинь хэр явж байна даа? "

Тэхён газар сууж хөлөө тэгшхэн болгон суугаад биеийнхээ чилээг гаргаж байгаа мэт бага зэрэг хөдлөн үргэлжлүүлэн асуухад би нүдээ эргэлдүүлэв.

" Би яагаад өчигдөрхөн намайг алах гэж байгаа мэт харсан хүнд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ярих ёстойгоо мэдэхгүй л юм. "

Тэхён чимээгүй хөхөрсөн ч шалан дээр дасгалаа хийсэн хэвээр байлаа.

" Зүгээр ээ удалгүй дасчихна. "

" Яагаад дасна гэж? "

Тэхён газраас босон буйдан дээр байх цүнхээ аваад

" Тайлбарлахад хэтэрхий ээдэрмээтэй асууда- "

Түүний яриаг таслан өрөөний хаалга онгойн Жин орж ирэхэд би түүнрүү харвал Жин бид хоёрлуу ээлжлэн гайхсан харцаар ширтэв.

" Та хоёр энд хоёулахнаа юу хийж байгаа юм? "

" Чамд ямар хамаа байна. "

Тэхён залхсан төрхтэй хэлэн цүнхээ аваад бэлтгэлийн өрөөнөөс гарах гэтэл Жин түүнийг замд нь зогсоогоод

" Яагаад чи өглөөнөөс эхлээд ийм н*вшийн харьцах ёстой гэж? "

Тэхёний харц надруу хэсэгхээн хугацаанд шилжин , эргэн Жинрүү хараад

" Би угаасаа л ийм байсан биш билүү. "

хэмээгээд өрөөнөөс гарч одоход бэлтгэлийн өрөөнд Жин бид хоёр хоцрон үлдэв.

Жин надруу эргэн харж хэд нааш алхлаад гэмшсэн төрхтэй

" Уучлаарай тэр чамд ямар н*вшийн муухай гээд юу хэлснийг мэдэхгүй ч түүнийг битгий тоо. Тэр угаасаа тийм ааштай шүү гэлээ. "

fallacious | k:taehyungNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ