БҮЛЭГ 36

1.1K 94 2
                                    

3rd Person POV

" Бид хоёр өдөр л явах гэж байгаа болохоос загварын тайзан дээр алхах гэж байгаа биш Ви. Эцэст нь энэ чинь Бусан шүү дээ. Гадаад биш. "

Тэхён ард нь орон дээр нь нуруугаараа хэвтэн , утсаа гүйлгэнгээ хэлэх түүнрүү харж гартаа байсан цамцыг шидэхэд түүний нүүрэн дээр унах ба тэрээр жоохон хүүхдэд шиг инээн орноосоо өндийлөө.

" Жинсок дуугай амаа тат. Дэгүд байхдаа ч хүртэл би ингэж л хувцасладаг байсан шүү. "

Жинсокийн нүүрэнд тоглоом хийсэн инээмсэглэл тодорсон байх ба Тэхёнтэй нүүр тулгарсан мөчид түүний нүүрэн дэхь инээмсэглэл улам тодорч нүд нь зураасын чинээ болон хувирахад Тэхён хөмсгөө зангидан амаа жимийлээ.

" Хөөе. Чи юу бодоод байгаа юм? "

Жинсок хариулахын оронд арагш чигээр унахад орны өнцөгт арайхийн тогтож байсан дэр газарт унаж , тэрээр зөөлхөн санаа алдлаа.

" Зүгээр л бид ингээд хамтдаа байна гэхээр надад- "

Тэгээд тэрээр өөрлүү нь чимээгүй харах Тэхёнруу харж

" үнэхээр жаргалтай байна. " хэмээх ба гэнэт өрөөний хаалгыг сүнгэтэл онгойгон шорт болон хар майк өмссөн Жимин орж ирэв.

" Хөөе та хоёр хосууд биш шүү дээ. Хурдан явцгаая менежэр хюн хүлээгээд байна. "

Жинсок Тэхён хоёр бие биенрүүгээ харан инээгээд хоёул орноос босон чемоданаа чирэн доормоос гарахад , Жимин тэр хоёрын ард хаалга хаахаар үлдэх ба тэр хоёрыг бие биетэйгээ ярин алхаад явахад
" Би бас 95 оных шүү. Намайг хүлээгээч хоёроо! " хэмээн орилов.

Цаг агаар дөрвөн сар байсан болохоор ч тэр үү дулаахан хэрнээ тэнгэр багахаан үүлтэй байхад галт тэрэгний буудал дээр ирсэн менежэр хюн " Хоёр л хоног шүү. Хоцорч болохгүй. Бас нэг нэгнийээ халамжлаад хамтдаа байгаарай, одоохондоо та нарыг хэн ч мэдэхгүй байж болох ч удахгүй та нар од болох хүмүүс шүү. " хэмээн захихад тэд нэгэн дуугаар баярлалаа гэдгээ хэлээд бүгд л нүүр нүүрэндээ инээмсэглэл баяр баяслыг тодруулсаар Бусан явах вагондоо суулаа.

***

Гадаа харанхуй болсон ч гудамжаар инээлдэн өөр өөрсдийн зүйлсээ ярих найман эрэгтэйн дуу хоолой чимээ оруулж тэд инээлдэн алхасаар маргааш Сөүл эргэн явахынхаа өмнө бүгд Хан мөрний ойрхон байх гудамжны хоолны майханруу алхан орж хоёр ширээг нийлүүлэн наймуул суулцлаа.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now