БҮЛЭГ 27

1.4K 99 3
                                    

Үнэндээ энд маш түм буман алдаа байж магадгүй яагаад гэвэл би компьютер дээр хийсэн учраас ь тэмдэг бичих гэж байгаад в нтр гэцэн байвал тэгээд өнгөрөөгөөд явчаарай даa хха би дараа нь засчихна аа :)).

Dynamic Duo & Chen ~ Nosedive ⬇️

When things are hard. / Зүйлс хэцүү байвал /
You can just cry in pain /Чи зүгээр л өвдөлтөндөө уйлж болно./
More sadly /Илүү гунигтайгаар/
When sadness leaves /Гуниг гутрал чинь алга болох үед /
When the tears are about to stop
/Нулимс чинь зогсох үед/
With my thumb /Эрхий хуруугаараа/
I'll brush across
The bottom of your eye/Би нүдэн доогуур чинь арчья./





******






" За эхэл! "

Продюсерийн хоолой захиран дуугарахад тэд нар нэг талаас нөгөө тал хүртэл гал тэрэгний төмөр зам дээр тайвнаар инээлдэн эсвэл ярилцан алхаж эхлэлээ. Тэдний урдаас камер харах ба бичлэгийг ажихад тэд бүгд жаргалтай нь аргагүй харагдах ба арагшлах камерийг Юра араас нь чимээгүй ажин холоо зогсов.

Ихэнх ажилчид тэдний үзэгдэлийн хэсгийг дуусахыг хүлээн чимээгүй зогсоход зураг аваач хааяадаа одоо ингэ дараа нь ингэ хэмээн захирах нь дуулдана.

Гэтэл төмөр зам дээр нь алхаж байсан Жимин хөл халтиран унахад тэрхээн хугацаанд түүний нүүрэнд цочрол тодрон гарсан ч инээмсэглэлээр нуун , доошоогоо яг л бүдэрчихгүй гэсэн мэт алхлах Тэхёний мөрөөр нь гараа давуулж тэврэн ярьж байгаа мэт болов.

" За боллоо " хэмээн продьюсер дахин чанга яригчаар дуугарахад тэд алхахаа болин бүгд холдон явцгаахад стилистүүд тэдэнрүү нэг нэгээрээ очин юмыг нь янзлах ба Юра бусдын адил нүүрээ сэвэх Жиминрүү очин түрүүхэн төмөр заманд хүрсэн өмдийг нь гөвж дараа нь өөрлүү нь харан нүүрнээс нь янзлах ёстой юм ажив.

" Ийм нухацтай байх хэрэггүй ээ , ингэсгээд тэгэсгээд тэгээд л боллоо " хэмээн Жимин хэлээд өөрийн хувцсаа янзлан Юрагийн гарт байсан сэвүүрээр өөрийгөө сэвэн өөрсдийн бичлэгээ үзэхээр цааш алхан явлаа.

Тэдний бичлэгийн ихэнх үзэгдлийг бичээд дууссан учир Юра үлдсэн хэдийг харан зогсож байтал түүний хажууд нэг хүн ирэн зогсох нь мэдэгдэв. Эхэндээ ажилчдын нэг л байх хэмээн тоолгүй цаасруу харсан хэвээр байхад гэнэт түүний гарнаас нь цаасыг хялбархаан суглан булаахад цочин хажуу тийш харлаа.

" Хажууд чинь ийм хүн ирчихээд байхад ганц бичгүүдтэй цаас чиний анхаарлыг илүү татаж байна гэж үү? "

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now