БҮЛЭГ 1

11.8K 346 1
                                    

<Анхааруулга>
Сайн байцгаана уу? Би Кикүчи Оюука байна. Энэ зохиолыг уншихаас өмнө та бүхний толгой гурван зуун жар эргэж , хэзээ дуусахыг нь үнэхээр их хүсч , бас маш их алдаа харагдах байх гэдгийг анхааруулж байна. Битгий муулаарай. Энэ миний анхны фанфик байсан. Тиймээс нэг өдрөөс бүгдийг нь янзлах учраас хүлээнэ үү байна уу өөрсдөө мэд. Харин хамгийн гол нь зохиолч намайг битгий муулаарай хха нтр. За тэгээд унших хүмүүс нь тавтай уншина уу. <3



***


"Чи сонсож байна уу? "

Тэрээр ханаруу хоосон ширтлэх миний урд гараа савлангаа асуухад би хананаас нүдээ салгалгүй , түүнээс залхасан байртай

"Тийм ээ " хэмээв.

Тэрээр онгойлгон үзүүлж байсан хамаа намаагүй хувцастай сэтгүүлээ хаан санаа алдаад ,

"Чи ер нь намайг сонссон юм уу? ." гэхэд нь би харцаа түүнрүү шилжүүлж , нэг талаараа инээмсэглэлээ.

"Сонссоон. " гэх миний инээмсэглэлтэй худал үгсийг тэр дор нь барьж авсан бололтой , тэрээр уурлан босоод

"Алив ээ Юра, залхуу байдлаасаа босоод гайгүй хувцас өмсөөдхөөч дээ. Ажлын анхны өдрөө ингэж өнгөрөөх гээд байгаа юм уу?"

"Би өмсөнө өө өмсөнө. Гэхдээ би ямар тайзан дээр алхах гэж байгаа юу? Наад баахан гял цал хувцсыг чинь би өмсөөд яах юм бэ? Угаасаа аль ч хувцас нь миний шүүгээнд байхгүй."

Жэнин уурлаж байгаа бололтой урдуур унжсан үсээ ууртай арагшлуулахад харин би аль болох нүүрэндээ гэмгүй царай гаргаж байв.

"Би чамайг л бодож энд ийм эрт ирсэн шүү дээ."

"Хэн ч чамайг эрт ир гэж хэлээгүй. "

Жэнин миний ийм ааштай нийт 5 жил шахуу хамт байсан ч одоо хүртэл дасаагүй бололтой улам уурласан төрх түүнд илэрч

"Яг одоо явж шүршүүрт ор. Би энд хувцсыг чинь бэлдээд байж байя. Үгүй гэвэл би чамайг энэ түрээсийн байшингаас чинь хөөчихөж чадна шүү. " гэхэд нь би түүнрүү муухай хараад амандаа чимээгүй  "Муу баян охид " гэсээр алчуур аван , хэлсэн ёсоор нь шүршүүрт оров.

Би шампунь оруулахгүй хэмээн анисан баруун нүдээ жижигхэн нээн ханан дээр 7 цагыг заах цагруу харлаа.

Aжил эхлэх хүртэлх 3 цаг дутуу байв. Үнэндээ хэрвээ Жэнин эрт ирээгүй байсан бол би одоо ч хүртэл унтаж байгаад магадгүй гучин минутын өмнө нь л сэрэх байсан байх.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now