БҮЛЭГ 5

3.2K 175 4
                                    

Гутлаа тайлан гэрлээ асаалгүй унтлагийн өрөөлүүгээ шууд алхалан явлаа. Өнөөдөр хэтэрхий урт бас аймшигтай байна. Нүүрнийхээ будгыг арилгах ёстойгоо мэдэх ч өрөөндөө орсон даруйдаа орлуугаа үсэрч дэрлүүгээ нүүрээ шигтгэн хэвтэв.
Унтахыг хичнээн их хүссэн ч ердөө тэр зүйл л толгойноос секунд ч хэрнээ яван одсонгүй.

" Манай ертөнцөд тавтай морил. "

Тэхён гэх эрэгтэй дооглож эсвэл ёожилсон байртай хэлэхэд би гацан амаа хагас ангайн зогслоо.

Сонссон зүйлдээ ч итгэлгүй Тэхёнруу харсан ч нэг хүн өрөөний хаалгыг хүчтэй хаан гарахад л түүнээс харцаа салган хаалганы зүг харвал хаалга аль хэдийнээ хаагдаж өрөөнд би ганц эмэгтэй нь үлдсэн байлаа.

Тойрон хаа сайгүй сууцгааж байсан гишүүд бүгд байрнаасаа хөдлөн босож эхлэхэд би ухаан санаагаа төвлөрүүлэн газраас шалны модыг хувинтай нь аваад хурдхан өрөөнөөс гарав.

Зүрх яг л цээжнээсээ гарж ирэх гэж байгаа мэт хүчтэй цохилж би өрөөнөөс гаран коридороор хэд алхсан газарт хувинг шалны модтой орхин хаяад захирлын өрөөрүү хамаг хурдаараа явлаа.

Уур савсаж зүрх дэлбэрэх гэж байгаа мэт цохилоход захирлын өрөөний хаалгыг би тогшихчгүй онгойлгон оров.

" Би гарлаа! "

Би хамаг хурдаараа ширээний урд очин зогсож Бан захиралд хэлвэл тэрээр гартаа бичиг цаас барьсан хэвээр надруу хэсэг гайхан харав.

" Яагаад? Чи өнөөдөр л орж ирсэн шүү дээ. "

" Бурхан минь. Тэд чинь нэг хамтлаг биш байна. Тэд бараг бие биенийгээ алахад бэлэн байна шүү дээ. "

Бан захирлын нүүр хувирал нухацтай болон хувирч гаран дахь цаасаа тавьж хоёр гарын хуруунуудаа зөрүүлэн атган

" Тэрний тухайд-..... "

" Юу гэж? "

Би шаардан түүнээс асуухад Бан захирал хоолойгоо засан надруу чиглэн харав.

" Тэд жоохон муухай ааштай байж магад. "

" Жоохон биш. Тэд яг л бүлэг дарангуйлагч нар шиг байсан. Сургуулийн атманууд ."

"Тэгвэл тэд .... атманууд шиг байж магад. Гэхдээ тэд нэг хамтлаг."

" Юу гэнэ ээ? "

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now