БҮЛЭГ 4

3.2K 185 3
                                    

Санамж.
Хэрвээ би өөрийн чинь дуртай хүнийг муухайгаар гаргаад байвал уучлаарай. Энэ бол миний төсөөлөл шүү гэдгийг хэлмээр байна.
Хоёрт fallacious гэдэг нь худал хуурмаг гэсэн үг.
So enjoy~

"Май. Энэ хэсгийг оё. "

Өнөөх хурц хараатай эмэгтэй надруу хувцас сарвайлгавал би чимээгүй толгойгоо дохин хувцсыг авлаа.

Тэгэхээр бүжигдчдийн хувцасыг бэлтгэх гэдэг нь оёх байжээ.

" Тэгээд бас эдэн дээр үүнийг тааруулан оёж тогтоогоорой. "

Би санаа чимээгүй алдан хувцсыг дахин аваад түүнрүү харсан ч түргэхэн шиг харцаа салган хувцсыг хэлсэн ёсоор нь оёж эхлэв.

Цэвэрлэгч байснаас оёдолчин байх нь арай дээр мэт.

***

Цаг хугацаа яг л үүрлүүгээ тэмүүлж буй яст мэлхий мэт өнгөрөв.

Цаг нь болох үед бэлтгэлийн өрөөг цэвэрлэх гэж ортол өрөөнд бас л хэн ч байхгүй хэрнээ хувцас цүнх ус зэрэг янз янзын зүйлс хаа сайгүй газар хөглөрсөн байлаа.

Өрөө бүгчим байсанд би дахин цонхыг онгойлгон шалан дээр гарсан хар зураасыг арилган шалан дээр дөрөв хөллөн мөлхөж байтал өрөөний хаалга гэнэт онгойв.

Сандран хаалгаруу харвал өрөөнд ар араасаа хүмүүс цуван орж ирлээ.

Би босон тэднийг хэн гэдгийг мэдэхгүй байсан ч доошоогоо хэд хэдэн удаа бөхийн ёслотол

"Ө! "

Нэг эрэгтэй хүний хоолой гэнэт орж ирсэн даруйдаа дуугарав.

Би бөхийсөн хэвээрээ урдуур унжсан үсээ гараараа холдуулан хэн нь хэндээ тэгж хэлсэнийг харвал өнөөх өндөр бор үстэй эрэгтэй надруу инээмсэглэн харж байлаа.

Толгойдоо нэрийг нь санах гэж хэсэг хугацаанд эргэлзэн зогсотол түүний араас өнөөх неон ногоон үстэй эрэгтэй нэг эмэгтэйтэй ярин орж ирсэн ч намайг харан гацан зогсов.

Хараал идэг.

Тэр эрэгтэйг харахад өөрийн эрхгүй гар хөлсөрч харцаа зугтаалгавал түүний хажууд байсан бор үстэй эмэгтэй надруу инээмсэглэн гүйн ирж гарыг минь сугдаад

"Чи шинэ цэвэрлэгч юм уу? " хэмээн баясгалантай хэлэв.

Түүнийг ингэж хэлэхэд өрөөнд орж ирсэн миний танихгүй бүх хүний харц хичнээн өөр юм хийж байсан ч над дээр тусан ирлээ.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now