БҮЛЭГ 25

1.7K 108 6
                                    

The wind wailed / Салхи хангинасан /
As if the sky was breaking apart / Яг л тэнгэр хоёр тийш салах гэж байсан мэт /
Amidst endless hardships and tests
/ Төгсгөлгүй их бэрхшээл шалгалтын дунд /
In that world / Тэр ертөнцөд /
As we wanted it to be / Бидний хүссэн зүйлс /
As we thought it would be / Бидний бодсон зүйлс /
Did not happen / ерөөсөө тохиолдоогүй /
However / Тэгсэн ч гэсэн /
We held hands again / Бид гараа дахин атгалцсан. /

B.A.P ~ Monologue ( intro ) ⬆️

***


Гэртээ орж ирэн гутлаа тайлаад хувцсаа тайлан ийш тийш шидлэнгээ нойл , өрөөний хооронд алхаж явтал утас харанхуй том өрөөний буйдан дээр гэрэлтэн дуугарав. Унтлагийн хувцасаа доороосоо өмсөнгөө би үсээ арагшлуулан утсаа харвал ажлын грүүпд ( намайг ирсэнээс хойш сарын дараа би хамаг юмнаас хоцорч байсан учраа ойлгон өөрөө бараг гуйн байж орсон ажлын грүүп ) нарийн бичиг нэг зүйл бичсэн байлаа. Онгойлгон унших хооронд нь би хувцсаа өмсөж буйдан дээр суугаад тайван харахад

" Энтертайнментийн менежэр стилистүүд дизайнерүүд хамтлагийн гишүүдийн жил болгон зохиогддог амралтыг нөгөөдрөөс эхлэхээр болсон. Удахгүй хамтлагийн гишүүд дараагийн дууны зураг авалтандаа орох учир нэг өдрийн амралт олгон Бусаны *** амралтанд явахаар болсон учир маргааш гэхэд явах явахгүйгээ мэдэгдэн тоогоо бичүүлнэ үү. "

Мэдээг уншихад өөрийн эрхгүй догдлох сэтгэл төрөхөд явах эсэхээ бодоогүй миний биед Бусанд амрах үйл явдал төсөөлөгдөж эхлэлээ. Хэзээ ч Бусан явж үзээгүй надад сайхан мэдээ мэт авч бүх дизайнер стилист менежэр бас тэд явна гэх нь нэг л сайхан мэдрэмж төрүүлсэнгүй.

Дор нь ажилчид янз янзын л зүйлс хэлж би утсаа унтраагаад өөр өөртөө инээмсэглэн өрөөлүүгээ явлаа.

Өрөөний гэрэл унтарч цонхоор сарны туяа гудамжны гэрлүүд орж ирэхэд би орлуугаа шигдэн ороод маргаашийг тэсч ядан хүлээн нүдээ анилаа.

Тэхён Жиний асуудал толгойг гашилгаж хэрвээ тэр хоёр тэнд очиод дахиад ямар нэгэн асуудал үүсгэчихвэл яана хэмээн бодоход сэтгэл улам дордож түрүүхэн гэрийн гадаанаас явсан Тэхёнийг бодов.

Ямар нэгэн юм болоод л байна даа.


***


" Чи явна биз дээ? " Мэг миний гараар сугдан инээмсэглэхэд би аль болох инээмсэглэхийг хичээн

" Хасагдчихгүй л бол явахыг хичээж байна. "

" Зүгээр ээ . Бүх хүмүүс заавал явах ёстой байдаг юм. "

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now