Хэдэн майхан хамтдаа нийлсэн учир дотор нь нилээдгүй олон хүмүүсийн шуугиан сонстож хоол шаржигнах эсвэл шилтэй хундагнуудыг бие биетэйгээ тулгах дуу сонстоход тэд жижиг сажиг хоолнуудыг дөрвөн шил сүжүтэй захив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Хэдэн майхан хамтдаа нийлсэн учир дотор нь нилээдгүй олон хүмүүсийн шуугиан сонстож хоол шаржигнах эсвэл шилтэй хундагнуудыг бие биетэйгээ тулгах дуу сонстоход тэд жижиг сажиг хоолнуудыг дөрвөн шил сүжүтэй захив.

" Удахгүй дэбют хийх гэж байгаа болохоор л насанд хүртэл чинь би ганцхан удаа л уухыг чинь зөвшөөрч байгаа шүү за юу. "

Намжүүн урдаас харах дөрвөн эрэгтэйд хэлэхэд тэд бүгд л толгойгоо дохиж Сүжүний амтыг ямар байдгыг амталхыг юу бүрээс ч илүүтэйгээр хүсч байлаа.

" Гэхдээ чи ганц хундагыг. " Жонгүгрүү заах Намжүүнрүү тэрээр уруулаа цорвойлгох ба амандаа дэмий л " ганц хундага байх даа яадаг юм " хэмээн бувтнахад үүнийг нь харсан Жинсок Тэхён хоёр инээдээ арайхийн дарж байв.

Жинсок сүжүг ширээнд авчирахад шүүрэн аваад тагыг нь онгойлгох ба нүүрэндээ инээмсэглэл тодруулан " Хамтдаа бид маш олон зүйлийг даван туулсан. Тиймээс би өнөөдрийн сүжү хундгалагч байя. " хэмээхэд бусдынх нь нүүрэнд тэр дорноо Жинсокийн эелдэг байдалд инээмсэглэл тодорч Юнги " Аргагүй л манай Соксок юм аа. " хэмээлээ.

Майхан дотор яг л цаг хугацааны голын заагт гацсан мэт санагдаж байлаа. Хүмүүс явж байгаа ч дахиж ирцгээн гадаа нэгэнт харанхуй болсон байсан учир оройны хэдэн цаг болж байгааг ч гадарлах хэцүү байв.

Ширээн дэхь хоолны тавгууд хоосорч байсан ч тэр хэрдээ ширээн дээрх дөрвөн шил сүжү хоосорч дахин гурван сүжү нэмэгдсэн байх ба уур амьсгал халуун болж эхлэж байлаа.

Сокжин амандаа хазсан байсан лемоны шүүсийг соронгоо , гартаа барьж " Би одооноос та нарын хоолыг хийхгүй. " хэмээн удаанаар хэлэхэд түүний яриаг үл тоомсорлох Намжүүн хажууд нь аль хэдийн ширээг налан унасан Хусогийг нударч " Хөөе Хөүп! Ийм хөнгөхөн уудаг байсан юм уу? " гэх ба ширээний нөгөө талд Жонгүг утсаа оролдон харин Тэхён аль хэдийн шанаагаа налан сууж байлаа.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now