Би кассан дээр авсан өдрийн хоолоо бичүүлэнгээ Мэгрүү хөмсгөө өргөн гайхан хараад

" Яагаад? " хэмээн асуухад Мэг санаа алдан усаа уув.

" Чи тэднийг ямар гэдгийг мэднэ шүү дээ. Амралтийг ихэвчлэн тэд сүйрүүлчихдэг ч гэлээ Бан захирал заавал яв гэж шаарддаг. Магадгүй энэ нь тэднийг гайгүй харьцаатай болгох гэсэн төлөвлөгөө нь байх л даа. "

" Тэднийг гайгүй болгох оо? "

Би юмаа аван дэлгүүрээс түүнтэй хамт гарлаа. Гадаа нартай байсан учраас малгай өмсөх нэг их хэрэг байсангүйд би малгайгаа цүнхэндээ хийн ажлын зүг хамтдаа алхацгаав.

" Мэдээж. Хүн бүр тэднийг яг жинхэнэ нэг хамтлаг болохыг хүсдэг. Гэхдээ л .... "

Би санаа нийлэн толгойгоо зөөлхөн дохиж аажуухан алхах явцдаа толгойдоо тэднийг нэгтгэх санааг бодолхийлэв. Хичнээн Бан захирал
' намайг-тэднийг-нэгтгэх-гээд-байх-хэрэггүй-чамд-их-хохирол-учруулсан - гэж хэлсэн ч би юмнаас тийм хурдан буугаад өгмөөр санагдахгүй байлаа.

Ажил хүрэх замд надад нэг их яриад байх хэрэг байсангүй. Ердөө Мэгийн зогсолтгүй урт ярианд толгойгоо зөөлхөн дохиод зарим үедээ инээхэд л болж би өөрийнхөө мэдэх хэмжээнээсээ ч илүүтэйгээр Юнги тэр хоёрын харьцааг мэдэв. Тэр хоёр харьцаагаа анхандаа нуух гэж байсан ч хүмүүс бага багаар мэдэн гадарласнаас тэд олонд мэдэгдэж үерхэж байгаа гэдгээ хэлэхээс өөр аргагүй болсон гэх мэт. Их ээдрээтэй санагдав.

Гэвч яг Мэгийн хэлсэнээр энт дээр ирэхэд бүх ажилчид амралтанд явна хэмээн ярьцгааж байлаа. Зарим нь баярлаж зарим нь юу болох бол хэмээхээс эмээхэд миний сэтгэл санаанд гоё л юм болоосой гэх бодол эргэлдэж байв.

Тэдний алинтай нь ч ганц тааралдаагүй нь магадгүй би хэт их завгүй байсан эсвэл тэд өдөржингөө бэлтгэлийн өрөөндөө байснаас л шалтгаалах байсан ч би ч бас тэдэнтэй заавал тааралдах гээд байсангүй.

Бүхэл өдөржингөө завгүй гүйж ийш тийш хүн сураглаж будаг гэсээр байтал бурхан намайг харж байгаа аятай цаг яг л харвасан аятай хурдан өнгөрч би ч бушуухан гэрлүүгээ явж маргаашдаа хувцасаа бас сэтгэлээ бэлдэхэд бэлдэв.

Учир нь маргааш сайхан зүйл болохгүй нь мэдэгдэж байлаа.

***

Өглөө юу ч идэлгүй явсанаас болоод ч тэр үү гэдэс байн байн хуржигнан Бусанруу явах галт тэрэгний бүхэл замын турш надтай ярихыг хүсч байгаа мэтээр дуугарч байлаа.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now