♔ Chapter 31 ♔

Start from the beginning
                                    

Крис очин Шиүмин Лэе 2-ыг суллаад Лэеийг аван Эрагийн зүг ирлээ. Лэе түүнийг анхааралтай ажиглана.

Лэе: Түүнийг доош нь тавьчих.

Сэхүн толгой дохин Эраг болгоомжтой доош тавив. Түүний бие яг л амьгүй болсон мэт байх юм. Лэе хэсэг харан зогсоод түүнрүү дөхөн гараа хүргэх гэтэл гэнэтхэн тэр ухаан орчихлоо.

Эра нүдээ нээсэн даруйд Сэхүний нэрийг дуудан сандрана.

Сэхүнийг харсаны дараа л тэр санаа алдан бусдыгаа харав. Зүрх нь одоо ч аймшигтай өвдөж байна. Дахин ийм болохыг хүсэхгүй байлаа.

~

Эра зүлгэн дээр ухаан балартан унасан юм. Маш их өвдөлт мэдрэгдэнэ. Тэр өвдөлтөөсөө болоод ухаан алдаад уначихлаа гэж бодсон нь буруу байж. Өвдөлт нь аажмаар үгүй болоход тэр сая нүдээ нээв. Түүнийг тойрон бүрхсэн өндөр өвснүүд алга босон байлаа. Тэр харанхуй дүнсгэр тайван мэт хачин жигтэй нэгэн ойд байгаагаа ойлгон эргэн тойроноо ажиглав. Моддын сүүдрийг дагуулан харж байтал нөгөө өөрийгөө "хувь тавьлан" гэж нэрлэсэн хар хувцастай эмэгтэй өөр лүү нь хараад зогсож байлаа. Тэр хөмсөг зангидан дээш босоод түүнээс холдон зогсов.

Эра: Би хаана байгаа юм?

"Хоёр ертөнцийн зааг. Төөрөлдсөн сүнснүүд тэнүүчилдэг газар." гээд тайван хэрнээ айдас хүргэм хоолойгоор өнөөх эмэгтэй хариулна.

Эра: Яагаад би энд?

"Чи хувь тавьлангаа өөрчилсөн. Чи бүгдийн хувь тавьланг өөрчилсөн."

Эра: Юун тухай яриад байнаа?

"Чи ирээдүйн хааны өмнөөс өөрийгөө золиослохоор шийдсэн байхаа? Чи тэгэх ёсгүй байсан юм. Энэ бүгд Сэхүний хувь тавьлан байсан. Хаан хатан хоёр тэр цуст сэлмийг хийхдээ хаант удмын цус урсана гэдэгийг мэдэж байсан юм. Хорон санаат хатан ийм байлгахаар хараасан. Тэд бүгд чиний хайртай хүнийг Сэхүн гэж мэдэж байсан. Та хоёрын нэгэндээ хайртайг, ирээдүйд гэрлэх чинь ч бас тодорхой байсан. Гэвч та хоёрын нэг нь үхэх ёстой. Сэхүн байхаар тогтоочихсон юм. Энэ сэлэм зөвхөн түүгээр ашиглагдах сэлэм. Хэрвээ чи өөрөө энэ бүхнийг хийвэл сэлэм амийг чинь авсан ч, юу ч өөрчлөгдөхгүй. Харин энэ золиослолыг гаргахын тулд Сэхүн зүрхийг чинь сүлбэх ёстой болно гэсэн үг. Бас чи аль хэдийн арга зам олчихсон, тийм биз?"

Эра түүнрүү гайхсан байдалтай айн харна.

Сэхүн түүнийг алах ёстой юм байна. Тэр хэзээ ч чадахгүй шүү дээ. Гэхдээ түүний зөв. Тэр нэг арга олсон. Энэ олон хоног номын санд тэр номыг судлан уншсаны хариуд тэр олон зйүйлийг мэдэж авсан. Хувиралт гэх тэр ном түүний анхаарлыг ихээр татсан билээ. Одоо тэр юу хийхээ мэдэж байгаа.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now