♔ Chapter 31 ♔

3.2K 246 18
                                    

Эраг орилон, сөхрөн унасанд бүгд гайхан доороо зогслоо. Бэкхён Сухоруу харав. Учир нь бороо одоо хүртэл зогсоогүй байсанаас тэр.

Бэкхён: Бороог зогсоосон нь дээр байхаа.

Сухо дээш харан толгой дохив: Уучлаарай гээд хуруугаараа дохих төдийд бороо зогсон хар үүлс ариллаа.

Лухан Диу руу харан: Тэр яасан юм болоо? Гэнэт биднийг гэнэдүүлэх гээгүй биздээ? Уул нь бидний хэн нь ч түүнд гар хүрч чадаагүй шүү дээ. Тэр бэртсэн ч өөрийгөө эдгээчихмээр юмдаа-

Диу уруулдаа долоовор хуруугаа хүргэн чимээгүй байхыг дохив.

Диу: Болноо залуусаа.

Сэхүнийг хөмсөг зангидахад Диу Эраруу нухацтай ажиглан харна. Нэг л таагүй мэдрэмж. Яагаад гэдэгийг мэдэхгүй ч түүнд бүх зүйл нэг л биш санагдаж эхлэв. Бүхэлдээ буруу.

Сэхүн: Эра? гээд түүний нэрийг болгоомжтойхон дуудав.

Эра яг хэвэндээ байсаар. Сэхүн түүнийг хойноос нь анхааралтай ажиглана. Эрагийн бие нь хөдлөх хэдий ч хүндхэн амьсгалах нь мэдрэгдэж байв. Магадгүй тэр ядарсан байх гэсэн үгэнд л тэр итгэхийг хүснэ.

Сэхүн түүнрүү улам дөхлөө.

Гэнэтхэн Эра газар уначихав. Сэхүн бас бусад нь бүгд гайхан сандарцгаана. Сэхүн түүний нэрийг дуудан хашгираад яаран гүйж очсоныхоо дараа удаанаар түүнрүү тонгойв. Тэр гэмтээгүй, тийм биздээ? Тэр хэн нэгэнд хорлогдоогүй, тийм биздээ? Тэр зүгээр байх, тиймүү? Юу ч болохгүй... Сэхүний зүрх бараг өөрт нь сонсогдом чангаар балбана.

Тэр огт хөдлөхгүй байгаа нь түүнийг улам их айлгаж байв. Сэхүн түүнийг тэврэн аажмаар өргөхөд тэр зүгээр л унтаж байгаа мэт харагдах авч тийм биш гэдэг нь тодорхой. Бусад нь айсан байдалтай зогсож байгаад Сэхүнийг хараад улам сандралдав.

Сэхүн: Ишин! Жан Ишин!

Түүний дуугаар тэд Сэхүн дээр гүйн очив.

Бэкхён: Ямар чөтгөр нь болоод байнаа?

Каи: Тэр яачихаваа?

Сухо түүний биеийг шалган үзлээ. Ямар ч шарх алга. Харин царай нь өвдсөн аятай л харагдаж байв. Гэнэтхэн хүчтэй архираан гаран Крис сая л нэг Лууныхаа учирыг олсон бололтой буцан ирэх нь харагдана.

Сухо: Крис! Шиүмин Лэе 2ыг сулла. Тао! Чи хаана байна? Чанёолыг зүгээр болгоодох!

Тао өвсөн дунд хэвтэж байгаад Сухогийн орилохыг сонссоны дараа яаран босж Чанёолыг хайлаа. Тэр Чанёолыг цагийн эргэлтэнд гацаасан байхыг мэдээд түүн дээр гүйн очив.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now