♔ Chapter 2 ♔

4.2K 256 1
                                    

Эрагийн толгой өвдөн тэр аажмаар нүдээ нээлээ. Түүний нүд бүрэлзэж байгаад аажмаар гайгүй боллоо. Тэр тэнгэр лүү хараад хэвтэж байлаа. Тэр ёолсоор дээш босох гэж хичээлээ. Гэсэн ч нуруу нь маш ихээр өвдөөд тэр буцаад уначихлаа.

"Ааах !"

Тэр өөрийгөө хүчлэн дээш өндийлөө. Түүний гар нэг юманд цохигдох шиг болон үүнийг харлаа. Цус болсон мөнгө хайрцаг байна. Түүний нүд нь томрон гялс хайрцагийг бариад авлаа. Тэр санаа алдан хайрцагийг алдаагүйдээ их баярлав. Тэр зүүн тийш харвал Харанхуйн ой яг хажууханд ойрхон байна. Тэр сандран хайрцагаа улам чанга тэврэв.

"Надад өг !"

Гэх өнөөх хачин хоолой хий сонсогдоно.

Тэр баруун тал руугаа харвал өөр нэгэн ой байх ба илүү нүдэнд дулаахан харагдаж байв. Хачин юмаа. Харанхуйн ой бас энэ ой хоёрын дунд байгаа энэ газар юу юм бол. Эра нэгнээс нь гараад ирэхэд ахиад нэг газар гараад ирдэг ямартайч ой ч бай юу ч бай муугүй шүү. Тэр урагш харанхуйн ой болон ногоон ой хоёрыг харлаа. Энэ газар энэ хоёр ойн дундах газар бололтой.

Түүний хойно усны чимээ сонсогдон тэр тогтож ядан бослоо. Түүний хөл нь маш удаан зогсолтгүй гүйснээс болоод бүр чичирчихсэн байна. Тэр эргэж хараад үзэсгэлэнтэй хүрхрээг олж харав. Зэрлэг цэцэгс, ургамлууд түүнийг хүрээлэн төгс харагдаж байна. Ам бүр хатчихаж. Цус их алдсанаас болоод бие чичирч байна. Нуруу одоог хүртэл өвдсөөр. Тэр хүрхрээ рүү ойртон алхлаа. Би уснаас уруулдаа жоохоныг хүргээд бага зэрэг инээмсэглэлээ.

Эра хүрхрээний цөөрөмийн ирмэг дээр нь сууж байв.

"Хурдлаарай !Түүнийг бариарай !"

Эрагийн нүд нь томрон эргэж харлаа. Харанхуйн ойд хэдэн хүний дүрс харагдана. Хааны ордныхон байна. Тэр эргэн тойрноо харлаа. Одоо дахиж гүйж чадахгүй гэдгээ тэр мэдэж байв. Түүний хөл нь цуцчихсан үнэхээр сул дорой байна. Түүний нуруу нь ч бас их өвдөж байна. Түүний санаанд орж ирсэн ганц зүйл бол: үсрэх

Хэдэн хүний хөлийн чимээ улам ойртож байна.

Эра санаа алдан гүн амьсгаа авлаа. Хайрцагаа чанга атгаад том саарал чулуугаар хүрээлэгдсэн цөөрөм лүү үсрэн орлоо. Хүйтэн ус биеийг нь бүрхээд авлаа. Эра дээш харвал усны долгионд тэнгэр харагдана. Тэр сайн хараад хүрхрээний зүг сэллээ.

"Тэр хаана байна аа?" гээд ой дотор хайж байсан гурван хүн ориллоо.

"Тэр ийшээ л хаа нэгтээ гүйсэн дээ" гээд эхний хүн хэлэв

"Тэр энэ хүртэл ирж чадна гэж үү?" гээд хоёр дахь нь асуув

"Мэдэхгүй байна аа." гээд гурав дахь хүн нь хэллээ. "Миний найдаж байгаагаар тэр харанхуй ойд орсон л бол ямар нэгэн амьтанд идүүлчихсэн байх"

Эра хүрхрээ доогуур сэлж байв. Усны даралтаас болоод түүний уушиг ямар ч агааргүй болчихлоо. Түүний нүдэнд айдас улам нэмэгдэнэ. Уснаас болоод ямар амьсгаа авах боломжгүй байлаа. Түүний уушиг амьсгаа авахгүй бол тэсч чадахаа байлаа гэвч юу хийхээ мэдэхгүй байна. Ус агаарыг орлохгүй шүү дээ. Тэр өөрийгөө хүчлэн хүрхрээг өнгөртөл сэллээ. Тэр хөлөөрөө бас баруун гараа ашиглан арай ядан сэлнэ.

Маш их хичээсний эцэст нэг юм хүрхрээний нөгөө талд гарлаа. Тэр гялс усны гадаргуу луу гарлаа. Нэг юм амьсгаа авлаа. Тэр одоо аюулгүй. Хааны ордныхон түүнийг энэ их дуутай хүрхрээний цаанаас сонсож чадахгүй. Тэр гартаа байгаа багахан цус болсон хайрцагийг харлаа. Ихэнх нь усанд арилцчихаж:

Тэр эргэн тойрноо ажиглавал цаанахан нэгэн агуй шиг юм байна. Тэр нөгөөх агуйруу сэлэн очоод гарч ирэнгүүтээ нуруугаа амраахаар хэвтээд өглөө. Тэр санаа алдан амьсгаагаа дарав.

Эра урдаа байгаа хайрцагийг ажиглалаа. Сонин сонин тэмдэг энэ хайрцаган дээр тавигджээ. Тэр хөмсөг зангидан гайхан харна. Тэр үүнийг мэдэх юм шиг байна, гэхдээ яг ч зуун хувь биш л дээ. Тэр тэмдэгэн дээгүүр гараа явуулан үзэв. Энэ тэмдэгүүд домогт өгүүлэгддэг өөр өөр хүчний тэмдэгүүд байх шиг байна.

Түүний амьсгаа давчдан тэр газар суун хайрцагийг өвөр дээрээ тавьлаа. Тэр хайрцагийг илүү нарийн шалгав. Тэмдэгүүдийн булангууд цус болчихож. Эрагийн зүрх зүсэгдэх шиг боллоо. Энэ бүхэн түүний нас барсан аав ээжийг санагдуулж байна. Ээж минь амьдарлаа золиослон байж үүнийг хамгаалсан гэдэгийг улам сануулна. Энэ хайрцаг аав ээжийнх нь үхлээс ч үнэтэй юм бол илүү сайнй хамгаалах хэрэгтэй гэхдээ... уур хүрч байна. Энэ хайрцагнаас болоод түүний эцэг эх алагдсан шүү дээ.

Тэр санаа алдан хайрцагийг хажуудаа тавьлаа. Тэр эцэг эхээ үнэхээр их санаж байгаа ч одоо үүнийг тэвчих хэрэгтэй. Тэр 12 хүнийг олвол аав ээжийнх нь үхэл дэмий зүйл болохгүй. Илүү хүчтэй ухаантай байх хэрэгтэй.

Эра дээш өндийн бослоо. Түүний нурууны өвдөлт байсаар л байна. Тэр өвдөлтөө тогтоон барихын тулд тэр байдалдаа хэсэг зогсов. Тэр доош урсах хүрхрээг ажиглалаа. Энэ нь түүнийг тайвшруулж байсан юм. Тэр аажмаар эргэж харсанаа гялс хойш хэд алхан хашгирахгүйг хичээн амаа дарав. Хүйтэн бас харанхуй агуйн яг голд нэгэн амьгүй бие хэвтэж байна.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now