♔ Chapter 19 ♔

3.1K 270 28
                                    

  Сухо, Шиүмин, Эра гурав бусад сэрүүн байгаа тав, ухаангүй байгаа гурван дайчидынхаа өмнө ирлээ. Эра тэр хоёрыг явуулаад өөрөө хайрцагаа гаргаж ирэн гурван дайчид дээр очлоо. Тэр зүүлтийг нь хурдан гэгч нь олоод нэг нэгээр нь сэргээнэ. Тэр урьд өмнө байгаагүй их хүчийг мэдэрч байна. Шинэ хүч олсон мэт. Гэвч тэр үүнийг удаан үргэлжлэхгүйг нь мэдэж байв. Тэр нэгэн хар хүрэн үстэй сүүлийн дайчин дээр очлоо. Тэр ухаангүй байгаа ч нэг л урвагар харагдаж байна.

Эра зүүлтийг нь олон сайн анзаарлаа.

Салхи.

Тэр нүдээ томруулсаар гайхан харна.

Тэр байсан гэжүү?

Бусад 7 дайчид нь нөгөө сэргэж буй хоёрт туслаж байв. Эра дүрсийг нь хайрцагтай нийлүүлэхэд хайрцагаас гэрэл гарсан боловч хачирхалтай нь өмнөх хэд шигээ нүд гялбам тод байсангүй. Эра түүнээс харцаа салгаж чадахгүй байлаа. Түүний сормуус нь хөдлөн аажмаар нүдээ нээж байв. Тэр хар бор нүдээрээ ойр орчимоо анхааралтай ажиглаж байгаад түүний хажууд байх охиныг олж харангуутаа гялсхан дээш өндийн суулаа. Тэр түүнийг хэсэг ширтсэнийхээ дараа босоод явчихав.

Энэ нь Эрад тийм ч тааламжтай санагдсангүй.

Архирах чимээ агаарт зүсэн чангарсаар удалгүй агуйд Крис Чанёол хоёр орж ирлээ. Тэр 2 саяхан сэргэсэн 3 дайчинг хараад нүд нь гэрэлтээд л ирэв.

Чанёол: Бэкхён!

Крис: ЗиТау!

Харин Лухан нөгөө салхины чадалтай залууг тэврээд авлаа.

Лухан: Сэхүн, чамайг зүгээр байгаад би маш их баярлаж байна. гээд уйлах нь л холгүй хэлээ.

Эра бүгдийг ажиглан чимээгүй л зогсоно.

Гэнэтхэн түүний цээжээр хөндүүрлэн зүсээд авах мэт өвдөлт мэдрэгдлээ. Гэхдээ тэр ямар ч үйлдэл гаргасангүй. Тэр гүн амьсгаа аван санаа алдаад Чанёол Крис 2 дээр очин тэдний бие шархдсан үгүйг шалган ажиглана. Сухо Эра дээр ирээд мөрөн дээр нь зөөлөн тогшлоо.

Сухо: Чи яаж энд шилжиж ирсэн юм бэ? гээд аядуухан хоолойгоор асуулаа.

Эра яг тэндээ гацаж орхив. Бүгд Сухогийн үгийг сонсоод чив чимээгүй болцгоочихов.

- Чи ямар хүчтэй юм бэ, Ан Эра?

Өнгөрсөн үеийн айдас нь түүний зүрхийг урах шиг л болов. Эра гүн амьсгаа аваад хоолой нь чичирсээр хэллээ:

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Onde histórias criam vida. Descubra agora