♔ Chapter 21 ♔

3.3K 262 36
                                    

Эра арван хоёр дайчдыг ойролцоох хоолны газар хооллож байхыг нь олов. Тэд түүнийг анзаарсангүй бололтой. Эра Сэхүнлүү харчихаад багахан инээмсэглэн түүний хажуудах хоосон сандал руу дөхөн суув. Сэхүн түүний гартай шүргэлцээд сая анзааран Эраруу харлаа.

Сэхүн: Яагаад энд сууж байгаа юм? гээд хүйтэн өнгөөр асууна.

Эра санаа алдан толгой сэгсрэв.

"Жаахан хүйтэн санагдахгүй байна гэж үү, чи? Одоо чинь зун, өвөл биш."

Сэхүний нүд нь томрон түүнрүү үл ойлгосон харцаар харна.

Шиүмин: Би өвөл болгож чадна.

Эра нүдээ эргэлдүүлэн суухад Тао хоосон аяга аван будаагаар дүүргээд Эрад өгөв.

"Сайн идээрэй, Эра. Биднийг маш урт аялал хүлээж байгаа. Сухо бидэнд чиний шинэ төлөвлөгөөний талаар хэлсэн."

Эра инээмсэглэн толгой дохив.

Эра: Яагаад урт аялал гэж? Биднийг Каи шилжүүлж чадахгүй гэжүү?

Каи толгой сэгсрэн: Би ч бас энэ тухай бодсоон гэхдээ хаана юу болж байгааг мэдэх ямар ч боломжгүй тэнд шууд шилжээд очиход гэнэтийн дайралт ямар нэгэн шидийн увидас тавьсан байх өндөр магадлалтай. Тиймээс би шууд шилжээд очих юмууу ойролцоо очиж чадахгүй болж байна. Энэ бидэнд бүгдэд нь аюултай.

Эра ойлгон толгой дохиод хоолоо идэж эхэллээ.

~~~

Тэд тосгоноос гарлаа. Эра Каи-г толгойлон явуулаад өөрөө яг ард нь Сухо, Лэе, Сэхүн бас Лухантай зэрэгцэн алхана. Эра Сэхүнээс холдохгүй байсанд Сэхүн бага зэрэг ундууцсан ч тэр юу ч хийсэнгүй. Эра халааснаасаа хайрцагаа гаргаж ирэн ажиглав.

Эра: Яагаад одоо болтол нээгдэхгүй байгаа юм болоо?

Сухо түүний гар дахь хайрцагруу харав.

Сухо: Бид тэр эмэгтэйтэй уулзсаныхаа дараа нээж чадах байх.

Эра толгой дохив.

Эра түүний тэр эмэгтэй гэх хэн гэдэгийг сайн ойлгоогүй ч юм хэлэхийг хүссэнгүй. Хайрцагаа буцаан халаасандаа хийв. Тэр амьсгаа аван нудрага зангидаад толгойн өвчин нь алга болоосой хэмээн хүсэн нүдээ анина. Хүчээ ашигласнаас нь хойш л түүний толгой хүчтэй өвдөж эхэлсэн. Тэр урваганан хүрмээ өөртөө наав. Харин Лэе түүнийг ажиглан хөмсөг зангидсаар.

Лэе: Чи түрүүхэн зун болж байгаа болохоор халуун байна гэж хэлсэн биш билүү? Гэтэл одоо даараад байгаа юм шиг л харагдаж байна.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now