♔ Chapter 26 ♔

3.1K 254 14
                                    

Эрагийн цээжинд хүнд зүйл орсон мэт хөндүүрлэнэ. Энэ олон зүйлсийг хүлээж авах хэцүү байгаа болохоор тэр байх. Гүнж. Ан Эра бол гүнж. Хууль ёсны өв залгамжлагч. Тэр өнчин. Хуучины Солонгосыг эргүүлэн авчирна гэдэгт нь олон мянган хүн итгэж байгаа. Солонгосын ирээдүй түүнд итгэж байгаа.

Эра нэгээс илүү хүчтэй гэдэгээ ч мэдэхгүй байсан гэтэл бүр арван гурав гэнээ? Энэ үнэхээр хачин байна. Ийм олон хүч байна гэдэгээс тэр айж байлаа. Яг л аллагын машин шиг санагдаж байна. Нэг л буруу алхам хийвэл тэр дэлхийг аврах биш сүйтгэж орхино. Зүгээр бодоход л айдас төрүүлж байна. Гэхдээ одоо энэ олон хүний итгэлийг хүлээж байгаа болохоор хүчтэй байх хэрэгтэй.

Харанхуйн ойн тухайд... Үнэхээр Солонгосыг эргүүлж авчирна гэвэл үүнийг үгүй болгох хэрэгтэй. Харанхуйн хатныг алахын өмнө тэр харанхуйн ойг арилгах тухай ямар нэг зүйл хэлж байсан.

Гэхдээ. Олон зуун га талбай газартай харанхуйн ойг буцаад хэвийн болгоно гэдэг боломжтой зүйл гэж үү? Эра өөрийгөө хүчтэй гэдэгийг мэдэж байсан ч үүнийг арай л чадахгүй байх. Тэр бүр төөрөлдөж орхин үсээ сэгсийлгэн толгой сэгсрэнэ.

Эра: Би юу хийх вэ? гээд зөөлнөөр амандаа хэлнэ.

Тэр доош харан өмсөж байгаа хувцасаа харлаа. Тэр одоо ч гэсэн унтлагын хувцастайгаа байв.

Эра: Ямартайч явж энэ хувцасаа солих хэрэгтэй.

Тэр буцаад өрөөрүүгээ явахад түүнтэй зөрсөн хүн бүр бөхийн мэндлэнэ.

"Өглөөний мэнд, гүнжээ."

"Өглөөний мэнд, Эра гүнжээ."

"Өнөөдөр та ямархуу байнадаа?"

"Өглөөний цайндаа юу уумаар байна?"

"Та өнөөдөр юу хиймээр байна?"

Эра худлаахан нэг инээмсэглэл тодруулаад өрөөрүүгээ гүйх шахам явлаа. Тэр хаалгаа нээн оронгуутаа буцаан гялс хаагаад хаалгаа налан уртаар амьсгаа авав. Тэр аажмаар амьсгаагаа гарган энэ бүх эвгүйцлээ дарахыг хичээнэ. Ингэж дуудах түүнд үнэхээр тавгүй санагдаж байв. Яагаад гэдэгийг нь ч мэдэхгүй юм. Магадгүй бүр дээр үед ах нь түүнийг тэгж дууддаг байсанаас болсон биз.

Тэр өрөөнд байсан шүүгээний зүг очлоо. Хаалгыг нь нээгээд төрөл бүрийн хувцас байхыг олж харав. Тэр энгийн нэг хар цамцыг олж аван өлгүүрээс нь салгав. Мөн шургуулгыг нээн хар жийнсэн өмд гаргаж авлаа.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Där berättelser lever. Upptäck nu