♔ Chapter 6 ♔

3.7K 258 5
                                    

Эра эргэн тойрноо ажиглалаа. Нар түүн дээр тусна. Тэд ойд бараг цагийн турш алхсан ч Эра тэр 2той юм ярьсангүй. Тэр 2 хааяа хоорондоо үг солих ч Эра сонсоогүй мэт тэднийг үл тоон алхана. Түүнд хэрэгтэй зүйл нь тэдний зүүлт. Тэр өөрийн зүүлтээ оролдон эргүүлж үзнэ.

Лэе Сухо 2 урдаа яваа охиныг ажиглана. Тэд түүнийг анхаарахгүй, тэд түүнийг мэдэхгүй, тэд түүнд итгэхгүй байлаа.

Лэе: Тэр үнэхээр эрэлч гэжүү-

Сухо: Мэдэхгүй байнаа, үнэхээр.

Лэе: Би түүнийг гэж бодохгүй байна.

Сухо: Үнэндээ би ч бас тэгж бодохгүй байна.

Лэе толгой дохив.

Лэе: Яахав, чиний хэлсэн шиг өөр нэгэн юмаа.

Сухо: Тхх, илүү хүйтэн хүн. Би түүн шиг аймшигтай хүнтэй өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй. хэмээн үнэн хэдий ч тоглоомоор ярина.

Эра ойг ажиглан явна. Гэнэт тэр нэгэн нүх хараад нүд нь томроод ирэв. Тэр зүг рүү гүйлээ.

Лэе, Сухо: О.О

Лэе: Хөөе !

Сухо: Тэр яачихваа? гээд хамтдаа тэрний ойноос гүйлээ.

Лэе: Яагаад хоёулаа түүнийг орхичихож болохгүй гэж?

Сухо Лэе рүү харан толгой сэгсэрлээ.

Сухо: Чи яагаад гэдэгийг мэдэж байгаа. Бид түүний гол зорилгоо мэдэх хүртлээ орхиж чадахгүй бас бусдыгаа олох хүртэл.

Лэе толгой дохин тэд Эрагийн хойноос гүйлээ.

Эра нүхэн дээр очоод эргэн тойроныг нь ажиглав. Нарны гэрэл сэвшээ салхи гээд үнэхээр төгс байна. Энд тэндээ модтой үнэхээр том нүх байна.

Эцэст нь, эрх чөлөө. *бодох*

Энэ урт ойд хоёр бүдүүлэг залуутай хамт байхаас чөлөөлөгдлөө.

Эра гараа алдлаад гүн амьсгаа авлаа. Тэр хоёр хүний гүйх хөлийн чимээг сонслоо.

Сухо: Битгий ингэж гүйж алга болоод бай !

Эра нүдээ эргэлдүүлэн зүүн тийш алхаж эхэллээ.

Лэе: Чи ер нь хаашаа явж байгаагаа мэдэж байгаа юу?

Эра: Үгүй гээд хүйтнээр хариуллаа.

Лэе санаа алдан Сухо руу харлаа.

Лэе: Түүний яг юу нь болдоггүй юм бэ?

Сухо мөрө хавчин Эрагийн хойноос алхлаа. Лэе нүдээ эргэлдүүлэн Сухогийн хойноос очин хажууд нь алхаж эхэллээ.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now