♔ Chapter 12 ♔

3.2K 237 3
                                    

Эра толгой дохин модруу ойртлоо.

Эра: Энэ модны хойно нуугдаж байгаарай. Хэрэг болвол би бүгдэнг чинь дуудах болно, амлаж байна.

Лэе хөмсөг зангидна. Тэр тосгон руу ганцаараа орохыг хүссэнийг нь мэдэж байгаа ч, яагаад өөрсдийг нь нуугд гэсэнийг ойлгохгүй байлаа. Эрагийн царайг хараад жийрхсэн ч, тэр олон юм ярихыг хүссэнгүй. Эрагийн жүжиглээд байгаа нь л түүний санааг зовооно.

Лэе: Бид яагаад нуугдана гэж?

Эра санаа алдан уруулаа хазаллаа.

Эра: Зүгээр л хэлснээр минь хий, надад итгэ.

Итгэ.

Тэд юу гэдэгийг нь мэдэхгүй ч итгэж эхэлж байлаа. Магадгүй учир нь тэд түүнтэй хамт байх ёстой юм шиг санагддаг болохоор. Яагаад ч юм тэд түүнд амиараа дэнчин тавин итгэх ёстойгоо мэддэг, хэдий тэр өөрийн амиа хамгаалахдаа тааруу хэдий ч.

Каи толгой дохин инээмсэглэлээ.

Каи: Тэгнээ, нүүна.

Эра түүн рүү хараад инээмсэглэлээ.

Эра: Баярлалаа одоо явлаа.

Тэд толгой дохьлоо. Түүнд тэд итгэж байгаа мэт санагдана.

Эра тосгоны зүг явлаа. Тэр болгоомжтой эргэн тойрноо ажиглан явна. Тэр явсаар хамгийн сүүлийн модыг өнгөрөн жаварт хучигдсан тосгонд орж ирлээ. Түүнд хүмүүсийн живэр авир хийн ярилцах нь сонсогдож эхэллээ. Тэр хүмүүсийн яриаг сонсон, тэр ухаангүй байгаа хүйтэн хүүг олно гэж найдна.

??: Тэд тосгоныг жаварт хучигдахыг болиулахын тулд түүнийг булшлана гэсэн.

Эра хөмсөг зангидлаа.

"Гэхдээ тэр одоо ч амьд байгаа. Тэд амьдаар нь булшлах гэж байгаа юм байхдаа?"

Түүний нүд нь томорлоо. Түүнийг бусдыг нь сэрээхэд тэд амьд байгаа мэт харагдахгүй байсан. Тэгээд л түүнийг хүмүүс булшилах гэж байгаа байх нь. Түүнийг ямар нэг увдисасаас болоод ийм байгааг мэдэхгүй болоод л. Эра хувцасаа янзлаад гүн амьсгаа авлаа. Түүний гар хөл даарч байна. Тэр хүмүүсээс болгоомжлон тосгон дотор яаравчлан явна. Тэр ийш тийш харан сүрлэн байшингийн хойно нуугдлаа. Тэр түүнийг олохыг хичээх ч таамаглаж байгаа ганц ч газар алга. Тэр улам тосгоны төврүү ойртоно.

??: Би түүний биеийг талбай дээр тавьсан байгаа гэж сонссон.

Гэх үг Эрагийн анхаарлыг татлаа. Зүүн тийш харвал хоёр залуу хоорондоо ярилцаж байна. Тэр тэдний зүг алхан анхаарлыг нь татлаа, тэгээд гараа зөрүүлэн үрэнгээ худлаа ханиана.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now