♔ Chapter 20 ♔

3.3K 274 17
                                    

Эра болон арван хоёр дайчид тосгоны өмнө тулан ирлээ. Тэдэнд аль хэдийн хоол үнэртээд эхэлсэн байна. Тау явж хоол хайхаар хамгийн түрүүнд гүйчихэв. Бусад нь түүнийг дагалаа. Эра тэднийг хойноос нь зүгээр л ажиглана. Харин Сухо үлдэн түүний хажууд алхан чимээгүйхэн санаа алдана.

Сухо: Намайг уучлаарай

Эра толгой сэгсрэн: Зүгээрдээ, би ойлгож байна. Би амлаж байна, Жүнмён. Би чамд хэлнээ. Амь насаараа тангараглаж байна. Би зүгээр л хараахан бэлэн биш байна. Би чамд итгээгүйдээ биш шүү. Би чамд маш их итгэдэг. Энэ зүгээр л... Би зүгээр л өөрийгөө бэлдэх хэрэгтэй байна. Би чамд манай ах намайг алахаар завдаж байсан гэж хэлж байсандаа.... тэр миний хүч чадалаас болсон юм. гээд хоолой нь зангирсаар хэллээ.

Эра: Би айж байна, Жүнмён

Түүний хэлсэнд үгэнд Сухогийн зүрх зүсэгдэх шиг л боллоо. Тэр түүнд түүнээс ч илүү итгэдэг. Тэр өмнө хэзээ ч түүнийг жинхэнэ нэрээр нь дуудаж байгаагүй. Тэр түүнд худлаа яриагүй гэдэгийг нь, тэгэхгүй ч гэдэгийг нь мэдэж байлаа. Тэр түүнлүү нэг алхаад түүнийг тэврэн авлаа.

Сухо: Намайг үнэхээр уучлаарай, Эра. Би дахиж хэзээ ч чамайг хүчлэхгүй ээ. Чи надад хэлэх шаардлагагүй. Би чамайг дахиж шархлаасай гэж хүсэхгүй байна. Намайг уучлаарай.

Эра уйлахгүйг хичээн нүүрээ нууна. Тэр Сухог өөрийг нь ойлгож байгаад үнэхээр их баярлаж байв. Тэр гунигтайгаар инээмсэглээд Сухог барин авлаа. Тэр түүний жинхэнэ ах байсан ч болоосой.

Сухо: Бас Эра, би бодлоолдоо.

Эра: мм

Сухо: Хааны арми харанхуйн армиас том уу?

Эра түүнрүү харан толгой дохиод: Их том

Сухо санаа алдан: Бид арван гуравуулаа тэдний эсрэг зогсож чадна гэж бодохгүй л байна. Би тусалж чадах хэн нэгнийг мэднэ. Тэр эмэгтэй үнэхээр сайн хүн. Тэр бүхэл бүтэн армитай. Тэр ч бас Хаан хатан хоёрыг алахыг хүсдэг нь тодорхой байсан. Энэ бидний даалгаврыг– ямартайч. Тэгэхээр... магадгүй та 2 хүчээ нэгэтгэж болох байх.

Эра толгой дохин: Тэгвэл их тус хүргэх болно. Тэгээд бид титэмийг буцааж авна. Бид хуучины тэр Солонгосыг эргүүлэн авчирах болно. гээд инээмсэглэлээ.

Сухо ч мөн инээмсэглэн толгой дохив.

Сухо: Бид чаднаа.

Эра уртаар амьсгаа аваад сулханаар инээмсэглэн тосгоны зүг дохьлоо.

Эра: Тэгэхээр, бид армитай болохоосоо өмнө эхлээд сайн идэж авах хэрэгтэй. Би хараахан өлсөөөгүй байгаа болохоор энэ хавийг сонирхоод явж байя, чи тэдэн дээр оч.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now