♔ Chapter 15 ♔

3.3K 267 9
                                    

 Тэд нэгэн агуйн урд шилжин ирлээ. Гэхдээ энд ч бас салхи шуурсаар байна. Тэд ширүүхэн орох борооноос хоргодохоор агуйн амруу орлоо. Тэд тойрог болон зогсоод нэг нэгнээ ажиглан харна. Харин Чэн Эрагаас харцаа салгаж чадахгүй байлаа.

Чэн: Чи эрэлч үү? гээд удаанаар болгоомжтойхон түүнээс асуув.

Эра түүнрүү харан инээмсэглээд: Үгүй ээ, биш.

Эра гараа явуулан түрүүний эмэгтэйн өгсөн хүрэмний кирманд байх хайрцагаа байн байн шалгана.

Түүнийг дуугарсанаас хойш хэн ч үг дуугарсангүй. Каи хоолой заслаа.

Каи: Бид борооноос ахиад холдох хэрэгтэй боловуу, би ахиад шилжүүлэх үү?

Агуйд салхи үлээн шивнэлээ.

"Үлд"

Эра толгой сэгсрэн: Үгүй ээ, бид өнөө шөнөдөө энд үлдэх болно.

Ахиад л Чэн түүн рүү харах шиг мэдрэгдэж байна энэ удаад илүү хүчтэй. Салхи түүнд үлдэхийг зөвлөж, тэр өөрийн зөнгөөрөө ч энд үлдэхийг шийдсэн болохоор байх.

Каи толгой дохин: Тэгвэл би шилжээд түүдэг асаах мод олоод ирэе.

Чэн: Би чамтай хамт явая.

Эра инээмсэглээд явахыг мэдэгдлээ. Каи Чэний гараас бариад тэд агшин зуурын хугацаанд шилжин алга болчихлоо. Эра Каи-н авчирсан агуйг тойруулан ажиглав. Харанхуй бас чийгтэй. Тэд арай илүү хуурай хэсэг рүү очихоор агуйн гүн рүү ойртлоо. Тэд юу хийхээ үл мэдэн тойрог болон сууцгаалаа. EXO дайчид бүгд л түүнтэй ярилцахыг хүсэн түүн рүү ширтэнэ. Гэвч яаж ч ярилцахыг хүссэн тэднээс үг гарахгүй байлаа. Эра гүн бодолд автжээ. Эра өвдөгөө тэврэн эрүүгээрээ даран сууна. Тэр хоосон тойргийн гол руу шитсээр.

Сухо Эралуу харлаа. Тэр ч бас түүнтэй ярилцахыг, инээлгэхийг, түүнээс ямар нэг зүйл сонсохыг хүсэх ч юу гэдэгээ мэдэхгүй байв. Тэр түүнд ахыгаа алсан нь ямар нэг шалтгаантай гэдэгийг хэлж чадахгүй байгаадаа өөрийгөө зүхнэ. Тэр өөрөөр жүжиглээд байгаа ч, үнэндээ түүнийг үүнд нь жоохон ч гэсэн буруутгахгүй байгаа. Тэр хоолойгоо засан дээш босвол бүгд түүн рүү харлаа.

Сухо: Би яваад хоол хүнс хайчихаад ирэе.

Шиүмин Диу 2 ч даган босоод: Бид бас хамт явъя.

Эра толгой дохиход Сухо хүчлэн инээгээд Диу Шиүмин 2той цуг гүйсээр шуурган дунд алга боллоо. Одоо агуйд Лэе Эра 2 л үлдсэн байна. Лэе санаа алдаад шанаа тулан суулаа. Тэр гадаах шуургыг ажиглан харна.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now