♔ Chapter 27 ♔

2.9K 239 8
                                    

Сэхүн толгойгоо барин "Тэр хаашаа явчихсан юм бэ?" гээд орилно.

EXO дайчид толгой гудайн чимээгүйхэн л санаа алдацгааж байв.

Сухо: Тэр алхахаар явсан.

Сэхүн: Тэгээд тэр яагаад одоо болтол ирээгүй байдаг билээ?

Сухо: Сэхүн, би түүнийг зүгээр байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сэхүн хаалганы зүг яван "Би түүнийг явж хайлаа" гэсээр гарав.

Сухо санаа алдан бусад руугаа хараад "Явж түүнийг хайцгаая. Тэр бараг өглөө л гарсан. Удахгүй нар жаргах нь."

Дайчид бүгд толгой дохьлоо.

~~~

Эрагийн толгой лугшин өвдөж байв. Эра нүдээ арай хийн нээн ажиглавал тэнгэр улам л харанхуй болсоор. Түүний хөл гар нь нилэнхүйдээ өвчин орсон байв. Доош харвал хувцас нь урагдан цус болжээ. Тэр санаа алдан нүдээ аниад анхаарлаа төвлөрүүлэн биен дээрх шархаа анагаав. Түүнд арьс нь нөхөгдөн нийлж ахин ургах мэдрэмж нь мэдрэгдэж байв. Үнэхээр хачин мэдрэмж байна. Дахин мэдэрмээргүй байгаач тэр ахиад л ахиад л бэртэнэ гэдэгээ мэдэж байлаа.

Түүний толгой өвчин нь намдахад тэр нүдээ нээлээ. Түүнийг чиглэн нөгөө арван хоёр дайчин санаа нь зовсон байдалтай гүйн ирэх харагдана. Тэр нүдээ эргэлдүүлсээр босоход Лэе хамгийн түрүүнд гүйн ирээд түүний бие шархадсан эсэхийг сайтар шалган харав. Тэр миний урагдсан хувцасыг харан хөмсөг зангидана.

Лэе: ЮУ БОЛСОН ЮМ БЭ? гээд бухимдуухан асуув.

Тэр Эрагийн духанд хүрэн халуун байгаа эсэхийг шалгана.

Бэкхён: Энд хэр удаан байсан юм?

Чэн: Та зүгээр үү, гүнжээ?

Эра нүдээ эргэлдүүлэн Лэеийн гарыг холдуулав.

Эра: Би зүгээр. Бас намайг битгий тэгж дууд.

Эра тэднийг өнгөрөн өргөөрүү буцан алхаж эхлэлээ.

Диу: Та бэлтгэл хийж байсан хэрэг үү? Мод газар бүхэлдээ сүйрээд ахин сэргээгдсэн нь надад мэдрэгдэж байна.

Шиүмин: Юу? Та ганцаараа бэлтгэл хийж байсан хэрэг үү?

Эра эргэж харан Шиүминд хандан

Эра: Тиймээ, тэгээд яасан гэж?

Шиүмин харцаа бууруулан доош харав.

Шиүмин: Бид хамтдаа бэлтгэл хийнэ гэж бодсон юм...

Эра түүний энэ байдалд шууд л зөөлөрчихөв.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Unde poveștirile trăiesc. Descoperă acum