♔ Chapter 14 ♔

3.4K 314 19
                                    


EXO-ийн таван дайчид түүнрүү гайхсан байдалтай харна. Байгаа газраасаа хөдлөлгүй, түүний энэ байдалд яахаа үл мэдэн зогсоно. Тэр тэдэнд яг гэм зэмгүй бяцхан дүү шиг нь санагдаж байлаа. Яаж тийм гэм зэмгүй мэт нэгэн хүн алсан байдаг байнаа гэдэг сонин. Зарим нь түүнээс бага зэрэг айх шиг. Хэрвээ түүнд ахыгаа алах зүрх зориг байсан юм бол, өөрсдийг нь ч бас тэгж чадахгүй гэж үү? Хэрвээ тэр бүгдийг нь олчихоод алах зорилготой байвал яах вэ? Харин зарим нь түүнийг ахыгаа алсан нь ямар нэгэн шалтгаан байх ёстой гэдэгийг мэдэж байлаа.

Лэе ганцаараа энэ дуугүй байдалыг эвдлээ. Тэр хоолойгоо засаад түүнрүү нэг алхлаа.

Лэе: Чи яагаад түүнийг алсан юм?

Эрад түүний ахын алуурчин мэт харах хар бор нүд, ямар ч өршөөлгүй түүнийг алахыг хүсэж байсан тэр үе харагдах шиг боллоо. Зүрх зүсэм юм. Түүний санахаар тэд хамтдаа маш удаан амьдарсан. Яагаад түүнд өчүүхэн ч байтугай ах дүүгийн хайр байгаагүй юм бэ? Энэ бол түүний хүч чадлынх нь нэг хэсэг байсан, тэр түүний хүчийг мэдэрсэн байх. Энэ түүнийг айлгасан байж мэдэх ч, яагаад хэрэгсэхгүй орхиж болоогүй гэж?

Эрагийн хэлэх гэсэн үгс хоолойнд нь зангирлаа. Тэр тэдэнд хэлэхийг хүссэн ч, тэдний нүднээс айдас харагдаж байна. Тэдний өөр лүү нь яаж харж байгааг харах зүрх өвтгөм байлаа. Шалтаг тоочих хэрэг байхгүй. Тэр тэдний өмнө яг энд уйлчихгүйг маш их хичээж байлаа. Хэн нэгэнд гэхэд хэтэрхий олон зүйл биш гэжүү? Тэр гүн амьсгаа авахад нүдэнд нь нулимс хурах шиг боллоо. Тэр тэвчээр заан, зориглон тэдэнрүү харан хэллээ.

Эра: Тэр эхлээд намайг алах гэж оролдсон юм.

Тэр ийн хэлээд тэднийг өнгөрөн явсан нь, тэдэнд нулимсаа харуулахгүйн тулд. Зүгээр л ахынхаа тухай бодоход л дотроо маш ихээр уйлмаар болж байхад яаж түүнийг алсан тухай ярих билээ. Тэр алхсаар, өөрийг нь даган чимээгүй алхах тэднийг мэдэж байлаа. Тэдэнд мангас шиг харагдаж байгаа боловуу? Аймшигтай хүн шиг байгаа боловуу? Өөрийгөө ч сайн мэдэхгүй байна.

~~~

Аянга цахилан үүлэрхэг болж эхэллээ. Харанхуй тэнгэр аянга цахилахад л хааяахан нэг гэрэлтэнэ. Бороо ороогүй байгаа ч удахгүй орох нь тодорхой. Таван дайчид Эраг ахыгаа алсан гэдэгээ хэлснээс нь хойш л дуугүй даган алхаж байлаа. Тэдний оюун ухаан нь тодорхой бус байв. Тэд энэ тухай юу гэж бодохоо мэдэхгүй байгаа ч бүгд нэг асуултыг гайхна.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now