000

4.6K 187 0
                                    

'Эндээ хүлээж байгаарай, би буцаж ирнэ гэж амлаж байна.'

Энэ бол миний тэр охиноос сонссон сүүлийн үг байсан юм. Бас түүнийг харсан сүүлийн өдөр байсан. Тэр эргэж ирнэ гэж хэлсэн ч тэр тэгээгүй.

Миний нэрийг КимТэхён гэдэг. Би ердөө л 7 настай жаал байхдаа надаас нэг насаар дүү нэгэн охинтой уулзаж байсан юм. Би тэрнийг сургуульд дээрэлхүүлхээс нь аварч найзууд болцгоосон. Харин дараа нь бид үргэлж хамтдаа байдаг болов. Сургууль дээр, анги дээр, бид үргэлж хамтдаа.

Би 13 нас хүрэхэд миний тэрнийг гэх мэдрэмж өөрчлөгдөж эхэлсэн. Би тэрнийг сайн найз эсвэл охин дүү гэдгээс өөрөөр харж эхэлсэн. Би түүнийг удаанаар хайрлаж эхэлсэн юм. Би хэтэрхий балчир байсан гэдгээ мэднээ. Бид хэтэрхий балчир байсан болхоор би өөрийнхөө сэтгэлийг дотроо хадгалж байсан юм.

Түүний 12 насны төрсөн өдөр болж байлаа. Би түүнд парк дээр уулзая гэж хэлсэн юм. Би түүнд өөрийнхөө мэдрэмжийн талаар хэлэхээр түүнийг хүлээж байсан юм. Бид жоохон байсан ч гэсэн би зориг гаргахаар шийдэн түүнийг хүлээж байлаа.

Эцэст нь тэр ирлээ. Тэр цэцэгтэй даашинзан дээр хүрэм өмссөн байх агаад энэ нь түүнийг урьд өмнөхөөс нь ч илүү үзэсгэлэнтэй харагдуулах ажээ. Тэр надруу инээмсэглэхэд би ч мөн адил түүнрүү инээмсэглэж байлаа. Тэрний утас гэнэт дуугархад энэ тэрний ээж нь байлаа. Тэр явав.

Би тэр өдөр түүнийг буцаж ирхийг хүлээсэн учир нь тэр эргэж ирнэ гэж амласан болхоор. Гэхдээ тэр амлалтандаа хүрээгүй...

Би тэрний утасруу залгасан ч утсанд нь хэн ч хариулаагүй...

10 жилийн дараа, би 23 настай болов. Би одоо өөрийн гэрт амьдарч гэр бүлийнхээ компаний захиралын ажлыг хийдэг.

Аль хэдийн 10 жил өнгөрчихөж. Гэвч би тэрний талаар бодсоор, яагаад тэр хэзээ ч эргэж ирээгүйг юм бол гэж бодсоор, одоо олон жил өнгөрч бид өсөж том болцгоосон.

Тэр намайг санаж байгаа болвуу? гэдгийг би мэдхийг хүсэж байна.

'Би түүнийг...'

Энэ нь орчуулгын өгүүллэг болно...

10 жилийн хүлээлт...Where stories live. Discover now