БҮЛЭГ 13

Mulai dari awal
                                    

Жэнин яг л нэг юм мэдсэн мэт инээмсэглэж надруу ширтвэл би нүдээ эргүүлээд

" Жэнин. Чиний бодож байгаа шиг зүйл байхгүй. Бид зүгээр л ажлийн найзууд. За юу. "

" Хэрвээ Жин убба чамд сайн бол яах вэ? "

Би түүний гарыг нь цохиод

" Тэр надад сайн биш. Чиний Жин убба чинь надаас бүхэл бүтэн дөрвөн насаар ах. Тэглээч би түүнийг эрэгтэй хүний хувиар хардаггүй. Зүгээр л ээж шиг санагдаад байдаг юм. "

" Тэгэхээр дөрвөн нас чинь ивээл нас шүү дээ. "

" Жэнин! Би чамайг эндээс хөөчихнө шүү. "

" За за. "

Жэнин гараа хоёр тийш өргөн бууж өгөөд үргэлжлүүлэн надруу өнөөх нүдээрээ харж

" Бусад нь яаж байна. Ялангуяа Ким Тэхён. "

Тэрээр сүүлийн өгүүлбэрээ чимээгүй хэрнээ миний мууг үзэж байгаа мэт хэлэхэд би түүний толгойд өнөөх худал цуурхал эргэлдэж байгааг мэдэж байлаа.

Би толгойдоо Тэхёныг яаж байгааг санан бодлоо.

Тэр өөрчлөгдчихсөн.

Жэнинг би БиТиЭсийн улаан фэн гэдгийг мэддэг учир түүнийг тэдний өдөр тутмын бичлэгийг өдөр шөнөгүй үздэгийг санан түүнээс эргүүлэн Тэхёныг асуухаар шийдэв.

" Тэхён чамд ойр нэг .... тиймэрхүү ...... дуугай ч юм уу нэг тиймэрхүү өөр болчихсон юм шиг тэр бичлэгүүд дээрээ харагдаж байна уу? "

Миний асуултанд Жэнингийн нүд гайхшран томорч тэрээр хоёр хөмсгөө өргөн

" Яасан? Чи тэдэнтэй хамт байгаа юм чинь надаас илүү чи сайн мэдэх биш үү? "

" Мэдэхгүй ээ би түүнтэй нэг их ярихаа больчихсон. Зүгээр л миний асуултанд хариулаадах. "

Тэрээр бодож байгаа бололтой нүд нь дээш явж нэг нүд нь жижгсээд

" Аан. Ви ойрд арай чимээгүй юм шиг , арай жинхэнэ хүн болчихсон юм шиг байсан. Мэднэ шүү дээ. Ви өмнө нь арай 4д харь гаригийн хүн шиг байсныг. Ойрын бичлэгүүдийг нь үзэхэд тэр өмнөхөө бодвол чимээгүй болчихсон , бусдаасаа арай хол байгаад байх шиг л харагдсан. Чамд ямар нэгэн юм харагдсан юм уу? Тэгснээс... "

Түүний яриа сүүлрүүгээ хэрэггүй байсанд би үргэлжлүүлэн сонсолгүй харин ухаан санаандаа Тэхёныг бодлоо.

Ямар нэгэн юм түүнд тохиолдоод л байна даа.

***

Бүтэнсайн өдөр байсанд нэг их хийгээд байх юм байсангүй. Аз болж энэ хагсайн бүтэнсайнд биднийг амраасан юм. Жэнинг арай гэж гэрээсээ явуулаад телевизорын чимээгүй аянаас өөр сонсогдох чимээгүй том өрөөнийхөө буйданд би суугаад хажуудаа том биш ч ойр хавийг гайгүй харагдуулчих цонхоор ширтлээ.

fallacious | k:taehyungTempat cerita menjadi hidup. Temukan sekarang