♔ Chapter 20 ♔

Start from the beginning
                                    

Сухо инээмсэглэн толгой дохиод: За. Би тэд нарыг тийм ч их мөнгөтэй байгаа гэж бодохгүй байна. Би л очиж төлөх байхдаа. гээд өмднийхөө тэнд байх ууттай зооснуудыг лап хийн цохив.

Эра түүнийг яаж мөнгөтэй болсоныг нь гайхахад Сухо бодлыг нь таамагласан бололтой.

Сухо: Би цайзын хойно байсан харанхуйн хамгаалагчаас олзолж авсан юм.

Эра инээд алдан толгой дохиход Сухо уутнаасаа хэдэн зоос гарган түүнд өглөө. Эра ч инээмсэглэн авав.

Эра: Баярлалаа. Удахгүй уулзая.

Сухо инээмсэглэн түрүүлээд алхлаа. Эра баяртай байв. Тэр удахгүй үхэх байсан ч эцэг эхийнхээ өшөөг авч чадах нь. Тэр тосгоноор аялан эргэн тойроноо үзэн сонирхон явна. Хүмүүс энд тэндгүй сайн ногоо худалдаж авахаар эсвэл шинэ чимэг зүүлт худалдаж авахаар нааш цааш алхацгаана. Эрагийн ходоод хонхолзоод эхэллээ. Тэр урвагнан ходоодоо илэв.

Эра: Би жоохон идэх юм ав-

??: Залуу хатагтай! гээд нэг эмэгтэй ориллоо.

Эра цочин хажуу тийш харвал яг хажууханд нь нэг настай эмэгтэй овоохойд сууж байв. Эра эргэн тойроноо ажиглаад буцан түүнрүү харав.

Эра: Б-би юу?

Настай эмэгтэй толгой дохив.

Эмэгтэй: Тиймээ ийшээ ирээд суулдаа, би ирээдүйг чинь харж өгөе.

Эра инээмсэглээд: Зүгээрдээ хэрэггүй. гээд эелдэгээр татгалзлаа.

Эмэгтэй: Үгүй ээ, үгүй! Наашаа хүрээд ирээч дээ. Би чамаас юу ч авахгүй ээ.

Эра урвагнасаар овоохой дээр очлоо. Тэр настай эмэгтэйн ширээний урд суудал аван суув. Тэр эмэгтэй Эрагийн гарыг гэнэтхэн барьж аваад алгыг нь өөрлүүгээ харууллаа. Тэр Эрагийн гарыг анхааралтай хараад гэнэтхэн амьсгаа нь боогдох шиг болон түүний нүдрүү харлаа. Түүний нүд хар хүрэн байсанаа одоо хав хар болчихож. Эра чимээгүйхэн гараа татаж авах гэтэл тэр эмэгтэй хэтэрхий чанга барьсан байв. Хөгшин эмэгтэй ярьж эхэллээ, гэхдээ дотор нь хэн нэгэн орчихсон мэт хачинаар.

Эмэгтэй: Чиний хувь заяа гайхалтай юм. Чиний заяаны хань чинь салхи эзэмшигч. Золиос гарах ёстой. Гэхдээ хайр бүхнийг аврах болно.

Эрагийн зүрх нь булиглах мэт болно. Тэр настай эмэгтэй рүү удаанаар ширтэхэд удалгүй эмэгтэйн нүд хэвийн боллоо. Эмэгтэй Эраруу удаан гэгч нь ширтэнэ.

Эмэгтэй: Хайртай хүнээ өөртөө ойр байлга. гэж хэлчихээд овойхооныхоо хөшигний цаагуур яван алга боллоо.

Эра хэцүүхэн амьсгаа аваад овоохтойгоос гарлаа. Тэр ирээдүй харагчийн хэлсэн үгнүүдээс нэг зүйл л хамгийн их түүний анхаарлыг татаж байв: Түүний заяаны хань нь салхи эзэмшигч гэдэг. Сэхүн. Түүнээс мэдрэгддэг тэр мэдрэмж энэ юм боловуу? Учир нь тэр түүний заяаны хайр болохоор тэр үү? Тэд өмнө нь уулзаж байсан билүү? Тэр өмнө нь түүнд хайртай байсанаа санахгүй байгаа юм боловуу?

Тэр нэг мөсөн төөрөлдөж орхилоо. Ухаан мэдрэлээ алдсан мэт санагдаж эхлэв. Гэнэт амьсгал нь хүндрэн ойролцоох модон сандал дээр очин суулаа. Тэр удаанаар гараа өөрийн зүүлт болон хайрцаг дээр аваачив. Тэр бодолоо хянахыг хичээнэ гэвч... тэр ахиж яаж хянах удирдах ёстойгоо мэдэхээ байж. Юу нь юу гэдэгийг ч мэдэхээ больж.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now