Би гарандаа барьсан цаасаа түүнрүү харуулаад

" Аан б-би маргаашын тэдний нүүр будалтыг ярьж байсан юм."

Менежэр Ким хоолойгоо засан харцаа сандал дээр утсаа оролдон суух Намжүүнрүү харж

" Намжүүн- нааш ир. Ярих юм байна " гэснээ түүний толгой Тэхёнрүү харж " Бас чамтай " гэлээ. Намжүүн хэлсэн ёсоор нь утсаа халаасандаа хийн өрөөнөөс гарахад Тэхён надруу гарахынхаа өмнө нэг хараад өрөөнөөс гарав.

" Ким менежэр юу ярих гэж байгаа юм бол? "

Би ард минь зогсох өнөө гуравлуу харвал тэд нүүрэндээ нэг тийм тайлбарлашгүй нүүр хувирал илрүүлэн хаалганы зүг харж эсвэл хана гэх зэрэг янз янзын зүгрүү харж байснаа бүгд надруу хараад , түрүүлж Жин

" Ким менежэр чиний талаар ярих гэж байгаа байх. "

Би хөмсгөө гайхшран өргөв.

" Хэн би юу? Намайг уу? Би яасан юм? "

Жонгүк гараараа шилэн хүзүүгээ илэнгээ дотор уруулаа хазан , хэлэх гэсэн зүйлдээ эргэлзэж байгаа мэт харагдсан ч чимээгүйгээр

" Ким менежэр биднийг нүна тантай хамт байж болохгүй гэсэн " хэмээв.



****


" Маргааш чи ингэж будна. Хоёр нүднийх нь дээгүүр нь зөөлхөн бороор тендээд Намжүүн ийм линз-.... " нэг эмэгтэй стилист надад цаасан дээрх зургийг үзүүлэн будгийн нэр томьётой нь хэлэх ч надад ойлгох зүйл хэдхээн байлаа. Тэдний будгийнх нь бренд үнэртэй ус хувцасны загвар нь ямар байх естой гэх мэт нилээдгүй их зүйлийг гучин минут хэрнээ сонссоны эцэст тэрээр дуусан надад найдлага өгөөд холдоход би хүндээр санаа алдан тольтой ширээг дэрлэв.

Нүүр будах ийм хэцүү байсан юм уу. Намайг өөр өөртөө чимээгүй үглэн суухад хоолны цаг болж хүмүүс гадуур хувцсаа өмсөн гарахад би цагаа хараад адил гарах гэсэн ч өрөөнд Мэг инээмсэглэн орж ирлээ.

" Юра хамт өдрийн хоол идэх үү? "

Би ганцаараа идэхээс уйдаж байсан учир шууд л инээмсэглэн толгойгоо дохиод хувцсаа аван гарч хэдэн гудамжны цаана байх хятад хоолны газарт оров. Орон бусдаасаа арай хол байх ширээнд очин сууж бид хоёр хоолоо захиалчихаад хүлээж байх зуураа би түүнээс юм асуухаар шийдэв.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now