♔ Chapter 19 ♔

Start from the beginning
                                    

- Тэр чиний хэрэг биш.

Сухо санаа алдан: Чи гал гаргаж чадна, шилжиж чадна. Бас өөр юу чадахав?

Арван хоёр дайчид бие биедээ ойртон зогсцгоолоо. Тэд яг одоо түүний эсрэг байгаа мэт л харагдаж байв.

Эра: Би чиний хэрэг биш гэж хэлсэншдээ. Одоо би та нарыг бүгдийг чинь сэрээсэн, тиймээс одоо нийслэл рүү явцгаая. Та нар надад туслана гэж амласан, Сухо.

Сухо нудрага зангидан: Чи яагаад надад хэлэхгүй гэж?

Эра аргаа баран санаа алдлаа.

Эра: Чи надад итгэж байна уу? гээд гуйсан өнгө аястай асуув. Нүдэнд нь нулимс цийлэгнэжээ.

Эра: Би чамд хэлнээ. Би бэлэн болохоороо хэлэе, болж байна уу?

Тэр тэднийг үнэнийг мэдээд яах бол гэдэгээс айж байлаа. Тэр өөрийг нь чөтгөр гэж бодоод яг энд нь зүйл дуусгах байх гэж бодож байв.

Гэтэл Эрагийн ингэж хэлэх тэр зөөлөн, эмзэгхэн хоолойг нь сонсоод бүгд зөөлрөн Эраг ийм байдалд оруулсандаа чимээгүй л дотроо өөрсдийгөө хараана. Тэд түүний нүднээс гуниг бүү харагдаасай хэмээн хүсэн цааш ярьсангүй.

Эра ядарчээ. Тэр агуйн ханыг налан суув. Тэр гарт байх хайрцагаа харангаа Сэхүнийг сэргээчихээд байхад яагаад одоо болтол нээгдэхгүй байгааг нь гайхна. Тэгж бодонгоо Сухүний зүг харвал тэр ч бас өөр лүү нь харж байв. Гэвч энэ харц тийм ч удаан үргэлжилсэнгүй. Сэхүн өөр тийш харчихлаа. Эра бага зэрэг хошуугаа унжуулсаар нөгөө хоёр шинэ дайчид руу харав.

Эра: Надад өөрсдийгөө танилцуулж болохуу?

Бэкхён Тау 2 түүний урд ирэн суув.

Тау: Намайг Хуан ЗиТау гэдэг. Тау гэж дуудаж болноо. Цаг удирддаг.

Эра толгой дохин Бэкхёнруу харахад

Бэкхён: Би бол Бён Бэкхён. Гэрэл удирддаг. *Сэхүн рүү заах* Харин тэр бол Уу Сэхүн. Тэр--

Эра: Салхи эзэмшигч. гээд үгийг нь гүйцээлээ.

- Тиймээ, гэхдээ тэр хэтэрхий хүйтэн зантай. Тэр хүмүүстэй дотносох дургүй. Гэхдээ түүнд өөрийн шалтгаан бий л дээ. гээд Лухан Эраруу ойртон суугаад Сэхүнийг ч хажуудаа суулгалаа.

Эра Сэхүнлүү харлаа. Түүнийг харах тусам нэг л түүнийг мэддэг юм шиг мэдрэмж төрж байсан юм. Түүнийг танил юм шиг санагдуулах мэдрэмж, түүнээс мэдрэх сэтгэл хөдлөл ч үнэхээр хүчтэй байлаа. Эра түүнийг тойрон суугаад амарцгааж байгаа бусад EXO дайчидруу харцаа шилжүүллээ. Каи Сэхүнрүү хараад

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now