Бан захирлын хэлэх гээд байгаа утгыг би ойлголгүй хөмсгөө зангидан сандал дээр суулаа.

" Тэгээд? "

" Гэхдээ тэд бие биентэйгээ байх 5 жилийн л гэрээтэй. Хамт нэг хамтлаг байх. "

"Гэрээ гэнэ ээ? "

Би дахин шаардан асуув. Миний ухаан муутай толгой бүгдийг ойлгох хэцүүхэн байлаа.

"Тийм ээ гэрээ. "

"Хэрвээ гэрээ дуусвал? "

"Тэд тусдаа ажлаа хийгцээнэ. Соло кариэрээ хөөнө гэсэн үг. "

"Тэгвэл тэднийг яах гэж нэг хамтлаг болгосон юм бэ? Тэд фэнүүдээ хуураад байна шүү дээ."

Бан захирал сандлаасаа босон цонхоор харж гараа ард талдаа ачин барив.

"Тэд бүгд бие биедээ дургүй нь үнэн. Гэхдээ тэднийг нэг хамтлаг болгосны учир бол тэд эхэлж алдар нэрт хүрээд дараа нь тэднийг тараан тусдаа гарсан ч -.."

" -..Тэд алдар нэртэйгээ л байна. "

Түүнийг ярьж дуусаагүй байхад нь би иинхүү үргэлжлүүлэн дуусгав.

Бан захирал гайхширан надруу харсан ч удалгүй инээмсэглэл түүний нүүрэнд илэрч

" Чамайг хурдан ойлгосонд баяртай байна хэмээлээ. "

Би сонссон зүйлээ үнэн эсэхийг бодоод ч олсонгүй.

Толгойдоо бүх зүйлийг тунгаан бодохыг хичээн би хоосон агаарлуу нилээдгүй удаан ширтэв.

" Тиймээс Юра... "

Бан захирал гэнэт чимээгүйг эвдэн хэлвэл би харцаа түүний зүг шилжүүлэн харлаа.

" Чамайг тэдний стилист байх хугацаандаа тэднийг нэгтгээсэй гэж хүсч байна. Дараа нь менежэр нь болохдоо би чамайг өөр хүний менежэр болгож чадна. "

" Гэхдээ я-яагаад би тэднийг нэгтгэх ёстой гэж? "

Би ээрэн байж ухаан санаагаа нийлүүлэн асуувал Бан захирал бүдэгхэн инээмсэглэн

" Учир нь би чамайг тэгж чадна гэдгийг мэдэж байна. "

Толгой маналзан өвдөж хэтэрхий их юм тунгаан бодосноос нойр минь тэр чигтээ алга болов. Би орон дээрээ эргэн таазруугаа харан гэдсэн дээрээ гараа тавин ширтэн хэвтлээ.

Гэхдээ ганц л зүйлийг сана.
Чи тэднийг ийм гэж хэнд ч хэлж болохгүй.

Хараал идэг.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now