Би амаа ангайлган түүнд өөрийгөө стилист гэдгээ хэлэх гэсэн ч би нэгэнт дандаа юм цэвэрлэж явах учир зүгээр л амаа хаан толгойгоо зөөлхөн дохив.

" Чи хоёулаа дахиж уулзахгүй байя гээд байсан биш билүү?"

Өнөөх эрэгтэй инээмсэглэн нааш алхан ирвэл би надруу хэтэрхий ойртсоноос нь болоод өнөөх эмэгтэйгээс гараа суглан арагшаагаа нэг зөөлхөн алхаад

" Уучлаарай би ажлаа хийх ёстой " хэмээн газраас шалны модыг хувинтайгаа аван аль болох өрөөнөөс гаран тэр их хүний харцнаас холдохыг хүслээ.

Тэр эрэгтэйг хэн гэлээ?

Ж-.. Жэри? Жони? Жокхиум?

" Чи стилист биш байсан юм уу? "

Өнөөх миний нэрийг нь бодоод ч санахгүй байгаа эрэгтэй намайг дөнгөж юмаа автал асуухад баясгалантай инээмсэглэх эмэгтэй гайхширч

" Чи стилист байсан юм уу? Яана аа. намайг уучлаарай би мэдсэнгүй " хэмээлээ.

" Зүгээр ээ зүгээр. Би өнөөдөр л шинээр орж ирсэн."

" Намайг Чой Мэг гэдэг. Би Юнгигийн найз охин. " / Юнги биастай бол энэ охиныг өөрийгөө гээд бодчих нь биз дээ ^_^ /

"Юнги? " би хөмсгөө өргөн гайхан асуутал өрөөнд байх хүмүүс чимээгүй дор дорноо инээж харин хана налан зогсох неон үстэй эрэгтэй хоолойгоо хүчтэй засав.

" Чи мэддэггүй юм уу? "

Мэгийн нүд гайхшралаар дүүрэн харц нь маш хурдтай неон үстэй Юнги гэх эрэгтэйрүү шилжин надруу эргэн харахад би өрөөнд байх бүх хүнрүү нүднийхээ булангаар эмээн нэг нэгээр нь ажлаа.

Компьютерийн урд сандлын түшлэгэнд толгойгоо тавьсан цоглог хэрнээ бага зэргийн уйдсан гэмээр бор хардуу үстэй залуухан эрэгтэй сууна , харин түүнээс нэлээн зайд хана налан шалан дээр сууж амандаа зөөлхөн дуу аялах ч надад маш тод сонсогдох бага зэрэг онигордуу хэрнээ булчинлаг биетэй нэг улбар шар үстэй эрэгтэй , бас өрөөний буланд байрлах буйдан дээр чихэндээ чихэвчтэй дуу сонсож нүдээ анин ядарсан биш зүгээр л залхасан байртай суух нүдийг нь бараг хаах шулуувтар бор үстэй дахин нэг эрэгтэй байв.

Харин бараг л миний чанх ард хэдэн алхмын зайд байх ёсгүй газартаа хүчээр байж хоосон агаарлуу халаасандаа гараа хийн зогсох бор шардуу үс , хурц ширүүн харцтай өндөр эрэгтэй зогсоно. Тэгээд миний баруун талын ханыг налан гараа урдаа зөрүүлэн зогсох өнөөх неон үстэй Юнги гэх эрэгтэй түүнээс нээх хол биш ч танихгүй хүн мэт зай барин зогсож гартаа толь барин үсээ янзлах бас нэгэн хар бордуу үстэй эрэгтэй байлаа.

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now