Нойроо харамласан уур минь улам хүрэхэд хурдхан үсээ угаан дуусгаад , алчуураар биеэ ороон том өрөөнд телевизор үзэн суух Жэнин дээр очив.

Жэнин намайг харан инээмсэглээд

"Сайн охин " хэмээхэд нь би нүдээ эргэлдүүллээ. Өглөөнөөс хойш ганц хийх зүйл минь энэ бололтой.

"Хүссэнээрээ л хэл."

"За алив. Одоо хувцсаа өмс. "

Жэнин ширээн дээр тавьсан хувцсыг эвтэйхэн авч миний урд тааруулан барилаа. Бариун хар юбка , сул урт цагаан цамц болон хар савхи.

Би итгэж ядсан байртай урд минь сэтгэл дүүрэн ширтэх Жэнинрүү хараад ,

"Чи хэт их компаны захирлын нарийн бичиг нь болдог кино үзчихээгүй биз?" гэхэд Жэнин сэргэлэн цовоо нүдээ бага зэрэг жижигсэгэн инээгээд

"Би хэзээ ч тийм кино үзэж байгаагүй." хэмээв.

"Би менежэр болох гэж байгаа болохоос зураг авалтанд орох гээгүй."

" Намайг мэдэхгүй байна гэж бодоо юу."

Миний ам бараг л зуйван хэлбэртэйгээр ангайн , би хэсэгтэй түүнрүү ширтэн харсан ч тэр үнэн хэлсэн байлаа.

"Чи хэр удаан наад царай муутай царайгаа надад харуулах гээд байгаа юм бэ."

Доод уруулаа хазлан , би хувцсыг эргүүлэн тойруулж ажингаа
" Надад байгаа царай минь л энэ. " гэхэд Жэнин надруу инээн буцан өөрийн авчирсан сэтгүүлээ харж эхлэв.

Мэдээж хүсч буй зүйлсийн минь хамгийн сүүлд нь л бариун хувцастай ажлынхаа анхны өдөрт очих байсан байх.

Жэнинд анх энэ байранд өөрийн цагийн ажил хийн олсон мөнгөөрөө орж ирсэн баяр хөөрөөсөө болоод түүнд өөрийнхөө илүү нэг түлхүүхийг өгч байсныгаа бодоход тэр үерүүгээ очиод өөрийгөө нэг тоосгоор цохиж авмаар санагдаж байлаа.

Би дотуур хувцсаа өмсөн цагаан сорочкон цамцыг өмсөн товчыг нь дөнгөж товчилж эхэлж байтал өрөөний цаанаас ,

"Болж байна уу ?" хэмээн Жэнин орилон асуухад өөдөөс нь би

"Амаа хамхи " хэмээн орилов.

Би цамцаа товчилж дуусаад , шилэн тирко өмсөн юбкагаа өмсөхдөө ийм хувцас өмсөөгүй хэр удсанаа бодосхийн , жоохон л хөдөлвөл юбканы доогуур хамаг юм харагдах гэж байгаа мэт санагдах нь тэр.

Үсээ сэнсдэн хатаагаад зүгээр л шулуун тавин , нүүрээ хөнгөхөн будаж байтал Жэнин гэнэт хаалга онгойлгон орж ирээд ,

fallacious | k:taehyungWhere stories live. Discover now