♔ Chapter 14 ♔

Start from the beginning
                                    

Эрагийн ах яагаад түүнийг алах гэсэн юм бол?

Каи Диу дээр очоод түүнийг зөөлхөнөөр тохойлдлоо. Тэр цахилгаан цахих тэнгэр лүү хэсэг харсанаа буцан түүн рүү харлаа.

Каи: Түүнийг ойр байгаа гэж бодож байна уу?

Диу санаа алдан мөрөө хавчаад: Би сайн мэдэхгүй байна.

Түүний харц буцан Эра дээр тогтлоо. Тэр мөрөө цэхлэн толгой өөд алхан байх нь тэдэнд сул дорой байдалаа үзүүлэхгүйг хичээж байгаа нь илт байв. Тэд бүгд мэдэж байгаа ч юу ч хийж чадахгүй байлаа.

Сухо чангаар санаа алдаад түүний хажууд очлоо.

Сухо: Эра.

Эра алхаагаа удаашруулав.

Сухо: Бид хаашаа явж байгаа юм?

Эра мөрөө хачвихад Сухо гайхан харлаа.

Сухо: Мэдэхгүй байна гэж үү?

Эра доороо зогсон түүнрүү харна.

Эра: Би EXO дайчидыг хайж байна.

гээд мэдээжийн зүйлс асуусан мэт л харахад Сухо санаа алдан алхаж байгаа зүгрүүгээ толгой дохьлоо. Аянга цахилсаар л.

Сухо: Цааш явдаа. Чамайг бидэнтэй ярихыг хүсэхгүй бай-

Эра: Тэр энд байна, тиймүү? гэж хэлээд тэр үргэлжлүүлэн алхаж эхэллээ.

Сухо төөрөлдсөндөө хөмсөг зангидав.

Сухо: Юуны тухай яриад байгаа юм?

Эра: Чэн.

Нөгөө тавын нүд нь томрон гайхлаа. Диу Каи 2 харц солилцлоо.

Эра хүчээр инээмсэглэн: Чи сонсохгүй байна гэж үү? Тэр бидэнд шивнэж байна. Чэн. Аянга. Би энд байна гэж.

Тэр ийн хэлээд цааш алхахад нөгөө тав байсан газраа хөшиж орхилоо. Зөвхөн эрэлч л EXO дайчидын дуудахыг нь сонсож чадна. Номонд эрэлч биш хүн сонсож чадна гэж огт байхгүй байсан. Улам л төөрөлдөцгөөж байна.

Эра мододтой ойрхон алхан хуруугаараа хааяа хүрнэ. Тэр удаанаар алхан, нүдээ анилаа. Түүний нүдэнд гэнэтхэн нэгэн жижиг байшин харагдах шиг боллоо. Эра инээмсэглэн нүдээ нээлээ.

Эра: Тэр байшинд байна.

Тэдний царайндах төөрөгдөл улам л ихсэнэ.

Шиүмин: Юу-

Эра: Явцгаая. гээд түүний үгийг таслан хэллээ.

Сухо жуумалзан түүний араас явлаа.

Ядаж л энэ удаад тэр явахаа хэлдэг болсон байна.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now