♔ Chapter 1 ♔

6.1K 298 2
                                    

Эра түүний гарт байгаа цус болсон хайрцагийг ширтээд зогсож байлаа. Нулимс хацрыг нь даган урсаж тэр хайрцаг дээр дусална. Түүний нуруунд гүн шарх үүсэн цусаар будагдсан байна.Өвчин биеийг нь тамлан, тэр харанхуй гудамжинд суусаар л. Тэр яг юу хийхээ мэдэхгүй байлаа.

"Чи тэднийг олох ёстой. Т-тэр 12 хүмүүс чамайг хамгаалах болно. Т-тэд чамайг т-түлхүүрийг олоход т-туслах болно. Г-гуйя, Эра, хүчтэй байгаарай. Б-бид чамд хайртай"

Энэ үгнүүд Эрагийн ээж түүний өмнө үхэхдээ хэлсэн хамгийн сүүлийн үгс байсан юм.

Эра өвдөлтөө үл тоон хайрцагийг өөртөө наан тэвэрлээ.

"Ээжээ, ааваа" гээд аяарханаар шивнэв.

Түүний эцэг эх нь түүний нүдэн дээр хэрцгийгээр хөнөөгдсөн. Алуурчид цагаан, цэнхэр хувцас өмссөн байсан. Энэ нь түүний уурыг хүргэнэ. Тэр цагаан цэнхэр хувцас өөрийн улсаасаа урвам мэдрэмжийг төрүүлнэ. Хааны ордныхон л цагаан, цэнхэр хувцас өмсдөг. Аав ээж нь өөрсдийнхнөөрөө алуулчихлаа шүү дээ.

Хайрцаг, энэ яагаад тийм их чухал юм бэ? Ээж нь нэг удаа энэ хайрцагт түлхүүр бий гэж аавд нь хэлэхийг тэр сонссон, гэхдээ юун түлхүүр? Төөрөгдөл, үзэн ядалт, бас маш их хүсэл тэмүүлэл түүний биеийг бүрхэж байна. Ээж яагаад түлхүүрийг нь олохыг хүссэн юм бол хэмээн төөрөлдөж, эцэг эх минь хоёулаа үүнээс болж алагдсан болооор үзэн ядаж, тэд үүний төлөө л энэ дэлхийд удаан амьдарч чадаагүй гэхээр олохыг тэмүүлж байна.

Гудамжаар салхи үлээн түүнийг дагжин чичрүүлнэ. Тэр хайрцагийг тэврэн улам ихээр нулимс дуслуулна. Салхи дахин хүчтэй үлээлээ. Үс нь түүний нүүр лүү үлээгдэн шавхуурдана. Салхи зогсон, Эра руу салхилахаа болих нь түүнээр тохуурхах мэт. Тэр хойш хана налан суувал түүний нурууруу буудсан шарх түүнд сануулах мэт дахин хүчтэй өвдөнө.

Эра: Аа....*гээд нүдээ анин дуу алдлаа*

Гурав дахь удаагаа сахи хүчтэй үлээлээ.

"Одоо яв"

Хөл гар нь дааран биржийгээд эхлэв. Түүний богинохон үс нь хүзүүн дээрх сарнайг нь шүргэнэ. Айдас үймээн түүнийг бүрхэнэ. Салхи, түүнд хоёр үгийг шивнэн хэлэх шиг болно. Энэ түүнийг айлгаж байсан ч түүнийг сүрдүүлж чадахгүй гэдэгийг мэдэж байлаа.

"Одоо яв" гээд салхи давтан хэллээ.

Эра өөрийгөө хүчлэн босоод толгой дохьлоо.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now