БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"

Bắt đầu từ đầu
                                    

Ээж аавыг явсны дараа тэр эрэгтэй зөөлхнөөр хагарсан шилтэй цонхруу гэтэн ойртож нэг шахайхад нь би нэг байрандаа хөшсөн мэт зогсож хөдөлгөөн хийвэл алуулчихвий хэмээхээс эмээж түүнээс шаардан

" Чи хэн юм бэ? Бас яагаад энд байгаа юм? " хэмээн асуулаа. Харин тэр эрэгтэй намайг сонсоогүй юм шиг царайлж цонхны тавцан дээр явган зогссоноо наашаа харж

" Надад чиний нүд чинь таалагдаж байна " хэмээн англи аялгатай хэллээ.

Англи. Тэгэхээр тэр англи байхнээ гэсэн бодол төрсөн ч 'хөөе' гэж хэлэхийн завдалгүй нөгөө эрэгтэй доошоо үсрэчихэв. Араас нь сандран гүйж очиод хартал тэрээр аль хэдийнээ доошоо буучихсан бололтой харагдахгүй байх нь хий үзэгдэл мэт санагдуулам.

Юу болоод өнгөрсөнийг өөрөө ч үл ойлгох би түрүүхэн зовж байсан зовлонгоо орвонгоор нь мартаж байсан ч сэтгэл цаагуураа л нэг хөндийрэн өвдсөөр би түрүүнээс хойш барьсан байсан амьсгалаа сул тавив.

Эхлээд би өрөөний гэрлээ асааж дараа нь зөөлхнөөр шилүүдийг нэг нэгээр нь түүн хогийн савандаа хийж шүүгээнд минь байсан хар орны даавуугаар цонхоо нуун хаалаа.

Цаг аль хэдийнээ 11 болжээ. Гараа хэд хэдэн удаа зүссэнээс баруун гарандаа 2 лент харин зүүн гарандаа 3 лент наав.

Хар даавуугаар хаасан цонхоо хөшгөөр нууж шүүгээнээс өөрийн шинэхэн унтлагын хувцсаа гарган өмсөөд нойл орохоор өрөөнөөс гартал бусад өрөөнүүдийн бүх гэрэл унтарсаынг харахад ээж аав унтсан бололтой.

Дараа нь нойл орж шүдээ уваангаа өөрийгөө толинд харвал тэр эрэгтэйн "Надад чиний нүд таалагдаж байна" гэсэн үг бодогдож өөрийн нүдээ нилээн удаан ширтлээ. Нүд минь хичнээн сэргэлэн тод харагдах ч гэлээ удаан хараад байвал зовлон шаналалаар дүүрэн мэт харагдав.

Орондоо орохдоо л би анх удаа амар амгаланг мэдэрч толгойгоо түүнээр дүүргэх биш харин түрүүний танихгүй залуугийн талаар баахан бодлоо. Түүний хоолойг сонсоход нэлээд бүдүүн сонсогдсоныг бодвол тэрээр 18,19 хавьцаа байгаа байх гэж таамаг дэвшүүлэн бодсон ч хурдхан шиг толгойгоо сэгсрэн хэрэггүй бодлоосоо салан гүн нойрондоо автахаар нүдээ хаалаа.

***

Миний өнөө шөнийн зүүдлэсэн зүүд бодит эсвэл хуурамч гэдэг нь ялгагдашгүй байв. Би хичнээн хав харанхуйд гүйх ч гэлээ араас минь юм хөөж байгаа юм шиг биш харин бүх юмыг орхин зугтаж байгаа мэт гүйж байлаа. Гэсэн ч гэнэт энэ бөглүү агааргүй мэт орчинд түүний минь Кристина хэмээх үг салхи мэт сонсогдоход би гүйхээ болин ойр хавиа харах ч намайг харанхуй л угтаж байв.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ