-Twenty Nine-

195 40 5
                                    


"Тэгээд гүзээлзгэнээ аваад ид л дээ, туулай минь?"

"Авч идмээр байна! даанч чиний мөрийг шиншилсэн сэтгүүлч нар гэрийн урд шавчихсан байхад яаж гарах юм?!"

"Арай ч үгүй байлгүй дээ. Бүтэн долоо хоночихсон байхад намжаагүй хэрэг үү?"

"Тийм гээд байхад даа! Чи ер нь хэзээ ирж гийгүүлэх хүн бэ?!! Гён чамайг зурагтаар харах болгондоо урд нь очоод уйлаад байна шдээ!"

"Хоёрхон хоноод очих болохоор намайг санаад үхчихэлгүй сайн байж байгаарай, за юу?"

"Санах ч гэх шиг. Санахаа больчихсон мэдэв үү! Санахгүй байсаар байгаад дасаж байгаа за!" гэсээр ууртайхан утсаа буйдан руу шидчих нь тэр.

Хэсэг зуур саяны болсон үйл явдалд бухимдаж байсан ч бяцхан сандал дээрээ томоотой суугаад хоолоо халбагадахыг хичээх Гёныг хараад тэр уур бухимдал нь хормын төдийд алга болов.

"Гён маань ч аавыгаа санаж байгаа байх даа..?" гээд хоолыг нь ам руу нь хийж өгөхөд Гён дуулгавартай идэх нь эгдүүтэй. Үсийг нь хоёр самнаж боосон нь бүр ч эгдүүтэй харагдуулна.

"Гүнж маань хэзээдээ ийм мундаг болчихсон юм бол оо?"

_______________________

"Захирал аа, маргааш орой Солонгос буцахаасаа өмнө Элиотт Робтой гэрээ хийх ёстойгоо мартаагүй биз?"

"Тийм ээ сайн мэдэж байгаа. Гэхдээ хурдхан шиг л гэртээ очмоор байна. Ахх... миний авсан зүйлсийг бүгдийг нь бэлдээд тавьчихсан уу?"

"Тавьчихсаан. Таны хэлснээр нөхөр тань тустай хайрцганд боолгуулсан байгаа"

"Сайн байна гарч болно"

_________________________

"Чи ч намайг дуудахыг бодоход их л уйдаж дээ?"

Жонгүг Гёнтой өдөржингөө цуг, зөвхөн хоёулхнаа байхаасаа залхсан уу гэлтэй Хусог руу залгаж дуудсан юм. Хусог ч гэрлийн хурдаар хүрээд ирсэн хэдий ч сэтгүүлчдийн нүдийг хариулж гэр лүү орно гэдэг амаргүй даваа байсан.

"Одоо дахиад мэдээ гарчихвал яах вэ? Алдарт дизайнерын нөхөр, эр нөхрөө хуурчээ ч юм уу эсвэл тэднийг салгасан гол буруутан хэн бэ гэдэг гарчигтай мэдээнүүд тархчихвал би лав гайхахгүй!" Хусог байдгаараа чанга инээн Жонгүгийг цаашлуулах бол өнөөх нь хөмхийгөө зуучихсан цонхоор сэтгүүлчид рүү сэмхэн харж байлаа.

"Тийм зүйл болвол мэдээний суваг, сэтгүүлчид, юутай ийтэй нь самраж хаяхаа мэдэх байлгүй. Хүний хэрэгт хошуу дурсан хийх зүйлсгүй амьтад!" хэмээгээд хөшгөө хүчтэйхэн татаад гараа элгэн дээрээ тэврэн буйдан дээр тухлав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 18 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ʙᴇᴄᴀᴜsᴇ ᴏғ ʜɪᴍ [VK]Where stories live. Discover now